Ep-32 "Аялал"

9.9K 816 65
                                    

Онгоц газардах дөхөж байхад тэдний өмнө далай аль хэдийн цэлэлзэн харагдана.

Тэд тийм ч их алдартай биш ч хангалттай тухтай нэгэн арлыг сонгосон билээ. Магадгүй бусад том хот жуулчдын бааз шиг олон төрлийн хөгжилтэй тоглоом парк, зочид буудал зэрэг байхгүй байх л даа гэвч энэ арал үнэхээр энгийн бас тухтай. Энэ л Эми Бэкхён хоёрт хангалттай.

Угаасаа тэд хэтэрхий олон хүн бужигнах газраас илүү нам гүм хүн багатай газрыг сонгосон юм.

Эми цонхоор харан "хөөх далай үнэхээр гоё харагдаж байна" гэсээр суудал дээрээ тогтож ядна.

Бэкхён түүний гарыг үнсээд "удахгүй буух гэж байна ш дээ, бугаад хүссэн хугацаагаараа далайд байгаарай" гэхэд

Эми инээмсэглэн Бэкхёны мөрийг налаад "энэ яг л бал сар шиг юм тийм үү?"

Бэкхён "хүмүүсийн хувьд бал сар шиг байх, харин бидний жинхэнэ бал сар бурхдын ертөнцөд болно. Тэр ч бас гайхалтай байна гэж амлаж байна" гэсээр Эмигийн духан дээр үнслээ.

Эми "ойлголоо"

===================

Тэднийг онгоцноос буухад өрөө захиалсан жижиг буудлын ажилтан тэднийг тосон авлаа.

Тэдний очсон буудал их өвөрмөц засалттай ба өрөө гэрээс илүү тус тусдаа байрлах жижиг байшингууд байлаа.

Тэдний очсон буудал их өвөрмөц засалттай ба өрөө гэрээс илүү тус тусдаа байрлах жижиг байшингууд байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бэкхён "далайтай ойр сайхан байгаа биз?"

Эми "Тийм байна аа, үнэхээр сайхан байна" гэсээр далайн эргийн халуун элсэн дээр гутлаа тайлан гүйнэ.

Энэ хавь хүн багатай байхаас гадна их тав духтай юм.

Эмиг гадуур гүйж байх зуур Бэкхён буудлын ажилчинтай хамт өрөөндөө ачаагаа янзлан тавилаа.

Бэкхён "миний бэлд гэсэн зүйлс бүгд бэлэн үү?" асуухад

Зохион байгуулагч "тийм ээ эрхмээ, таны хэлсний дагуу маргааш орой бид бүгдийг бэлэн болгосон байна" гэв.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Where stories live. Discover now