Ep-26 "Галын ханхүү"

9.6K 842 66
                                    

Гэрийн хонх дуугарахад Бэкхён хаалга тайлж өглөө. Хаалганы цаана Эмигийн үеийн нэгэн хөвгүүн байх ба "Сайн байна уу? Эми байгаа юу?" гэж асуулаа.
Бэкхён "байгаа, ор л доо" гэсээр гэртэй урихад нөгөө хөвгүүн ч толгой бөхийлгөн мэндлээд дотогш орлоо.
Эми дээр байсан тул Бэкхён "ЭМИ ЧАМТАЙ УУЛЗАХ ГЭЭД ЗОЧИН ИРЛЭЭ" гэж орилоод нөгөө хөвгүүнийг зочдын өрөөндөө урин жүүс аягалж өглөө.
Өрөөнд чимээ аниргүй ноёрхох ба Бэкхён энэ хөвгүүнийг танихгүй тул яг юу ярих ёстойгоо ойлгосонгүй. Ямар нэр усаа хэл яах гэж яваа юм? гээд шалгаагаад байлтай нь биш. Зүгээр л чимээгүй зогсоно.
Нөгөө хөвгүүн ч бас чимээгүй суусаар.
Тэдний энэ эвгүй байдлыг эвдэн Эми бууж ирлээ.
Эми нөгөө хөвгүүнийг харан нүд нь томорсоор "Кёнсүү чи чинь хэзээ ирсэн юм? зүүд биш биз дээ?" гэсээр шууд л очин тэврэх нь тэр.
Кёнсүү ч бас Эмиг зөрүүлэн тэврээд "өчигдөр шөнө ирсэн, тэгээд шууд наашаа ирлээ" гэсээр тэр хоёр яг л Бэкхёныг байхгүй мэт хоёр биеэ ямар их санасан. Уулзахыг ямар их хүсэж байсан гээд л ам уралдан ярих ба одоо ч тэд тэврэлдсээр байгаа нь Бэкхёныг багагүй бухимдуулж байлаа.
Бэкхён тэдний анхаарлыг татах гэсэн дээ чангаар хоолойгоо засахад "КММ" гэсээр тэдэн рүү илүү нухацтай ширтэнэ.
Сая л тэд түүнийг анзаарсан мэт Эми "ахаа танилц манай найз Кёнсүү тэр Англид хоёр жил байж байгаад ирж байгаа юм" гэсээр танилцууллаа.
Эми "Кёнсүү энэ манай ах" гэсээр Бэкхён руу заах нь тэр.
Бэкхёнд энэ нь үнэхээр уур хүрмээр басхүү гомдмоор ч юм шиг санагдана. Тэд сүй тавьсан хосууд үүнийг ч Эми хүлээн зөвшөөрсөн тийм байтал яагаад ах гэж танилцуулж байгаа билээ? одоо ч гэсэн харилцаагаа ил болгохоос ичиж байгаа гэж үү? гэх зуу зуун бодол толгойд нь эргэлдэж байв.
Кёнсүү "сайн байна уу? ахаа, Ду Кёнсүү гэдэг Эмигийн сайн найз. Бид бага сургуулиасаа найзалж байгаа юм" гэсээр Бэкхёны өмнө бөхийн албан ёсоор танилцлаа.

Бэкхён Эми рүү муухай харсаар "би Эмигийн ах нь" гэж заналтай нь аргагүй хэлэхэд Эми дэндүү баяртай байгаа бололтой Бэкхёны муухай харж байгааг ч тоосон шинжгүй байдгаараа инээмсэглэн зогсоно

اوووه! هذه الصورة لا تتبع إرشادات المحتوى الخاصة بنا. لمتابعة النشر، يرجى إزالتها أو تحميل صورة أخرى.

Бэкхён Эми рүү муухай харсаар "би Эмигийн ах нь" гэж заналтай нь аргагүй хэлэхэд Эми дэндүү баяртай байгаа бололтой Бэкхёны муухай харж байгааг ч тоосон шинжгүй байдгаараа инээмсэглэн зогсоно.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑حيث تعيش القصص. اكتشف الآن