Нанаг дээш босож ирэхэд бүгд түүнийг ажиглан чимээгүй зогсоно.
Нана юм дуугарсангүй эргэн тойрноо гүйлгэх харах нь дахин төрсний баталгаа мэт юм бүрийг аажуу тайван ширтэх Нана сая нэг ам нээлээ.
Нана "бурхан минь гэж би маш сайн сонсож маш сайн харж байна. Би шалан дээр байгаа жижиг үртсийг хүртэл харж байна энэ яг л кино шиг юм" гэсээр инээмсэглэн Чанёолыг тэвэрлээ.
Чанёол "ингээд та албан ёсоор ер бусын ертөнцөд нэгдлээ. Бас миний бүсгүй боллоо" гэсээр түүний нурууг илнэ.
Нана "гэхдээ би цус сорогч болоод л шууд цус уумаар санагдана гэж бодсон юмсан гэтэл огт тийм бодол төрөхгүй байна" гэхэд
Чанёол санаа алдан "тийм бодол төрөхгүй байгаа юм биш харин тийм бодол төрүүлэх цус байхгүй байгаа юм" гэв.
Нана гайхан "яагаад?? цус сорогчид хамт байхад хамаагүй байх л даа гэхдээ энд Эми Бэкхён ах хоёр байна ш дээ тэд цустай" гэхэд
Чанёол "тэд бол бурхан чөтгөр хоёр тэдний цус энгийн хүнийхээс тэс өөр. Бид хүн амьтны цус уудаг ч бурхан чөтгөрийн цусыг хэзээ ч уудаггүй"
Нана том нүдлэн "яагаад??"
Чанёол "хүмүүс алимны хэлбэртэй үнэт чулууг хараад иддэггүй биз дээ? яг л үүнтэй адил харагдах байдал ижил боловч нэг нь ууж болно нөгөө нь болохгүй. Хүн амьтдын цус бидний хувьд жинхэнэ алимтай л адил харин бурхад чөтгөрийн цус бол алим шиг хэлбэртэй үнэт чулуу л гэсэн үг. Тэдний цусыг яасан ч ууч болохгүй. Тэдний цус бидэнд үхэл авч ирдэг" гэв.
Нана "аан тийм байх нь ээ. Тэгвэл би одоо хүмүүс дунд орвол цус уух гэж дайрах уу?" гэж бага зэрэг айдастай асуухад
Чанёол санаа алдан "харамсалтай нь тийм, гэхдээ зүгээр дээ би хажууд чинь байна бас би чамд бүгдийг зааж өгнө" гэсээр Нанагын хацрыг иллээ.
Нана "айж байна" гэсээр Чанёолын энгэрт наалдлаа.
Бэкхён "хүн бүрд хувь тавилан бас давж гарах ёстой даваа гэж байдаг. Эми өөрийн хувь тавилантай эвлэрч хүч чадалтайгаа нэгдэж чадсан одоо чи ч бас өөрийн шинэ амьдралд дасан зогсож хүч чадалтайгаа нэгдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Мэдээж чиний амьдрах энэ шинэ ертөнц төсөөлж байснаас чинь ч аймаар бас хэцүү байж мэднэ гэхдээ Чанёол бас Эми бид хоёр чиний дэргэд байгаа болохоор айх биш айдастайгаа нүүр тулах хэрэгтэй"
Эми "би энэ ертөнцөд дасаж чадсан юм чинь чи ч гэсэн чадна аа, бас бүх зүйл муухай ч биш таньж мэдээд ирэхээр энэ ер бусын ертөнцийн сайхан зүйлсийг ч гэсэн чи харж чадна аа. Хүний цус ууна гэдэг аймаар ч чи тэднийг алахгүй байж чадна би чамд итгэж байна" гэв.
Хамгийн дотны хүмүүс нь маш том урмын үгс хэлэн сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан тул Нана зориг гэх зүйл бага багаар орж ирнэ.
Тэр өөрийнхөө төлөө биш юмаа гэхэд хайртай хүмүүсийнхээ төлөө тэмцэх ёстой гэдгээ мэдэж байв.
Тоби нартай тохирсны дагуу маргааш өглөө болтол тэд гэрээс гарч болохгүй тул Чанёол Нана хоёр Эмигийн өрөөнд, Бэкхён Эми хоёр Бэкхёны өрөөнд унтахаар болов. Бас тэд маргааш хичээлдээ явах ёстой.
==================
Эмигийн өрөө:
Нана "маргааш хоёулаа зүгээр л гэртэй харьж болох уу? би сургууль руу явмааргүй байна"
Чанёол "мэдээж бид сургууль даа явахгүй ээ. Чамайг өвдсөн гээд чөлөө авцгаая. Чи минь өөрийн шинэ төрхтэйгөө дасан зохицох гэж нэлээд удах байх. Ямар ч байсан энэ долоо хоногтоо лав хүмүүс дунд ганцаараа байж чадахгүй байх"
Нана толгой дохин "мэдэж байна аа, ахад хэлээд бид хэсэг амарч болох юм. Бас тэр үхэл таригч гэдгээс нь нуугдах ёстой. Хэвийн байгаа юм шиг жүжиглэх хэрэгтэй шүү дээ. Бидэнд хийх зүйл их байна даа" гэсээр хүчээр инээмсэглэн Чанёол руу ширтэхэд
Чанёол "хэт их санаа зовоод хэрэггүй дээ, хааяа хэцүү зүйлсийг мэдээгүй юм шиг хаях нь илүү амар байдаг юм" гэсээр Нанаг чангаар тэвэрлээ.
====================
Бэкхёны өрөө:
Эми "Нана маань цус сорогч боллоо гайгүй л байдаг байгаа. Бас тэр чимээгүй үхэл гэх ч нь хэн юм бол? энэ аймшигтай зүйлийг эхлүүлсэн хүн нь хэн байх уу?" гэсээр дахин дахин санаа алдана.
Бэкхён Эмиг тэвэрнэ "санаа зовоод хэрэггүй ээ, бид энэ асуудлын учрыг заавал олно" гэсээр Эмигийн уруул дээр үнслээ.
===================
Хаа сайгүй урсах цус гэвч энэ цус эгэл нэгнийх биш бурхдын цус аж. Гэрэл үгүй болоход харанхуйд хэн нэгний чанга инээх дуу хадна.
Хаашаа ч харсан харанхуй бас хар, юу ч харагдахгүй байна зөвхөн хэн нэгний инээд л чихэнд сонсогдоно.
Зугтаамаар байна гүйгээд л . . . гүйгээд л гэвч гарц олдсонгүй. Бурхдын сүнс туслаач хэмээн энд тэндээс татах нь үнэхээр муухай. Туслахыг хүссэн ч өөрийгөө хаана байгааг ч мэдэхгүй байна.
Бас тэдгээр сүнсийг даган явах хүсэл байсангүй. Зүгээр л бага ч болов гэрэл байгаасай гэж хүснэ. Харанхуйд бүх зүйл хар байдаг. Нүд минь нээлттэй байгаа ч юу ч харахгүй хаашаа гүйж байгаагаа ч мэдэхгүй. . . энэ үнэхээр галзуурал мэт аймшигтай юм.
Юу ч хийж чадахгүй эцэст нь өвдөг сөрөхөд намайг тойрон гэрлийн өчүүхэн оч гялалзаж эхлэв. Бас тэдгээр оч "Бос, илүү тод гэрэлт" гэж чихэн дээр минь шивнэнэ.
Энэ удаад дээш өндийн эргэн тойрноо харвал яг л төөрдөг байшинд ороод ирсэн мэт хаа сайгүй хаалга хонгил харагдана. Олон хаалга байгаа ч эд бүгд хуурамч гэдгийг гэрлийн бяцхан туяа шивнэж байсан юм.
DU LIEST GERADE
/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑
FanfictionГол дүр: EXO Baekhyun Төрөл: Фантастик, хайр дурлал Харанхуйн тайжийн хоёр дугаар бүлэг бөгөөд уг өгүүллэгт Кай Инбинь хоёрын охин Эми болон Бэкхён нарын хайрын түүх өрнөх болно оо.