+ хэсэг жоохон орсон шүү!!!
==============
Хэзээ ч төсөөлж байгаагүй аймшигт дайны ард гарсан болоод ч тэр үү бүгдээрээ маш их баяртай байлаа.
Бэкхён "хайраа босоорой болзооны цаг боллоо" гэсээр Эмигийн нүүрээр үнсэж эхлэхэд Эми нойроо харамлан эргэж харан хэвтэв.
Бэкхён нөгөө талд нь очин "хайрт минь болзоо, болзоо, болзоо мартаагүй биз дээ? нөгөө хэд хүлээж байгаа" гэхэд
Эми хошуугаа унжуулсаар дээр босоод "Яа дахиад жоохон унтаж болохгүй юм уу? тэгээд ч тэд цагтаа ирэхгүй ээ, ядаж байхад хэн нь амралтын өдрөөр болзож байж хар өглөөгүүр уулзана гэдэг байна аа? ядаж өдөр тийшээ уулзаж болдоггүй юм уу?" гэсээр толгой дээгүүрээ хөнжил нөмөрчих нь тэр.
Бэкхён инээмсэглэн гараа дохиход Эмигийн хөнжил дотор маш тод гэрэл гэрэлтэж эхэллээ.
Эми хөнжлөө шидэн дээш босоод "ГЭРЛИЙН БУРХАН ГЭХЭЭРЭЭ Л ИНГЭЖ ДЭЭРЭЛХЭЖ БОЛДОГ ЮМ УУ?" гэж орилоход
Бэкхён Эмиг өргөн явсаар угаалгын өрөөнд орон "хоёрын хоёр гүрний хатан хаан болох гэж байгаа хүн ийм унтаахай байж болох уу даа. Эхлээд шүдээ угаа" гэсээр угаалтуурын өмнө зогсооход Эми нүдээ аньсан чигтээ зогсоод байв.
Бараг л зогсоогоороо унтаж байна гэж хэлж болох юм.
Бэкхён түүнийг харан толгой сэгсрээд "би л угааж өгөхөөс" хэмээн амандаа үглэн Эмиг өргөн угаалтуурын дэргэд байх угаалгын машин дээр суулган шүдийг нь угааж өгнө.
Эми хааяа нэг жуумалзаж байхыг харваас тэр аль хэдийн сэрсэн гэдэг нь тодорхой. Гэвч Бэкхёнд эрхэлж байх нь таалагдаж байгаа бололтой худлаа нүдээ анин сууна.
Бэкхён ч үүнийг анзаарсан болохоор Эмиг өхөөрдөн хацраас нь чимхлээ.
Бэкхён "амаа зайлчих" гэсээр аягатай ус өгөхөд Эми нүдээ нээн уснаас балган амаа зайлаад эргээд нүдээ анилаа.
Бэкхён "ийм эрхийн балай хатантай би ч зовох нь дээ" гэсээр Эмигийн амыг арчиж өгөхөд
Эми инээмсэглэн нүдээ нээгээд "усанд оруулаад өг, бас дараа нь хувцсыг минь ч гэсэн өмсүүлээд өг" гэсээр хоёр гараа дэлгэхэд
Бэкхён "ойлголоо хатантаан, гэхдээ хамт усанд орох аюултай шүү, бяцхан найз минь өөр зүйл хүсвэл би яаж ч чадахгүй гэдгээ анхааруулмаар байна" гэхэд
VOUS LISEZ
/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑
FanfictionГол дүр: EXO Baekhyun Төрөл: Фантастик, хайр дурлал Харанхуйн тайжийн хоёр дугаар бүлэг бөгөөд уг өгүүллэгт Кай Инбинь хоёрын охин Эми болон Бэкхён нарын хайрын түүх өрнөх болно оо.