Ep-45 "Бурхдын дайн"

6.8K 755 116
                                    

Эмигийн нүд бүлтрэх шахан томормоор "э-энэ чинь Кэн биш үү? хар цайзын хамгаалагч биз дээ? энэ яаж чимээгүй үхэл байх юм" хэмээн асуухад

 Эмигийн нүд бүлтрэх шахан томормоор "э-энэ чинь Кэн биш үү? хар цайзын хамгаалагч биз дээ? энэ яаж чимээгүй үхэл байх юм" хэмээн асуухад

Ups! Tento obrázek porušuje naše pokyny k obsahu. Před publikováním ho, prosím, buď odstraň, nebo nahraď jiným.

Кэн "яагаад байж болохгүй гэж?" гэсээр тас тас инээнэ.

Бэкхён "энэ бол миний тэжээсэн шувуу, зүүдэнд хардаг шувуу энэ байж" гэхэд Эми итгэж ядан тэдэн рүү ээлжлэн харна.

Кэн алгаа ташин "тийм шүү би бол чиний бүтээсэн араатан, чи л анх намайг цусанд донтуулсан. Эхний хүнийг алахад түүнээс гарах цус аймшигтай байсан ч хоёр гурав дахь хүнийг алаад ирэхэд тэдний биеэс урсах цус сайхан санагдаж эхэлсэн. Гурав дөрөв тав. . . гэсээр би улам донтсоор байсан харанхуйн эзэн минь. Аажмаар үхэл болон цусанд донтож. Хэн нэгний цусыг урсгаж үгүй хийхгүй л бол тайван байх аргагүй болсон. Цусанд бүрэн донтсон байсан. Цус харах нь таашаал болж эхэлсэн. Чи л намайг ийм болгосон. Ийм болоосой гэж хүсэж байсан биз дээ? чи надаас дутахгүй хүйтэн цэвдэг нэгэн байсан.

Миний үлгэр дуурайл авдаг цор ганц бурхан чи байсан гэтэл энэ муу чөтгөрийн хүүхэн төрснөөс хойш тэс өөр болсон. Ямар ч хэрэггүй нярай хүүхэдтэй зууралдах гэж хүний ертөнц рүү явсан бас түүнийг өсгөж үүгээр ч зогсохгүй түүнд дурласан. Энэ чинь ямар гутамшигтай харагдаж байсныг мэдэх үү? харанхуйн эзнийг хүндэлж үлгэр дуурайл авдаг байсан бүх хүчирхэг зан чанар энэ хэрэггүй хүүхэнтэй хамт үгүй болсон. Хайр дурлал гэнэ ээ? энэ хорвоогийн хамгийн хэрэггүй зүйлд толгойгоо мэдүүлсэн.Хайр дурлал чамайг улам сул дорой болгож байна харанхуйн эзэн минь" гэсээр хүйтэн инээмсэглэл тодруулна.

Эми дэндүү их цочирдсон доо ч тэр үү, эсвэл хэдхэн сарын өмнө уулзаж байсан тэр залууг ийм аймшигтай зүйл хийсэнд итгэж ядсандаа ч тэр үү асуулт дүүрэн нүдээр Бэкхён Кэн хоёр руу ээлжлэн харна.

Бэкхён "би чамайг хэнд ч хэрэггүй гээд хаягдсан бурхдын ертөнцөөс хөөгдсөн байхад чинь чамайг өөр дээрээ авч өсгөсөн. Бас би чамд юу юунаас илүү итгэдэг байсан. Чамайг надад байгаа цөөн хэдэн хүчирхэг дайчдын нэг гэж итгэж байсан" гэсээр үнэхээр урам нь хугарсан харагдана.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Kde žijí příběhy. Začni objevovat