Эми хийж байсан зүйлээ орхин царай нь хачин болоод ирэх нь тэр.
Эми "чи юу яриад байгаа юм? тоглоом чинь хэтэр ч байна" гэхэд
Чанёол "би тоглоогүй ээ, Бэкхён аавын чинь төрсөн дүү биш бас та хоёрт чиний төсөөлөөд байгаа шиг тийм ч их насны зөрүүгүй Бэкхён хөгшин биш" гэв.
Эми "больж үз тэр намайг өсгөсөн юм" гэсээр хөх инээд нь хүрэх мэт хачин инээмсэглэл тодрууллаа.
Чанёол үл ялиг инээмсэглэн "чамайг өсгөсөн хүн Ума эмээ чинь биз дээ? арай чамайг шууд Бэкхён өсгөж эхэлсэн гэж бодсон юм биш биз дээ? үнэхээр л чи түүнийг хөгшин гэж бодож байгаа бол яагаад гэдгээ бас ямар баталгаа байгаагаа хэл л дээ" гэсээр Эмиг ширтэхэд
Эми мэдээж сонссон зүйлдээ маш их шоконд орсон бололтой царайд нь эвгүй басхүү сандарсан төрх илхэн харагдана.Эми "м-мэдээж ах хөгшин тэр одоо лав гуч нэлээд гарсан байх. Намайг төрөхөд л асрах хэмжээний том байсан гэсэн үг, харин би одоо арван наймтай энэ баталгаа биш гэж үү?" гэж асуухад
Чанёол өөртөө итгэлтэйгээр инээмсэглэн "Чамайг төрөхөд асран хамгаалагчаар мэдээж Бэкхёныг байна гэж гэрээслэл үлдээсэн юм. Гэвч тэр насанд хүрээгүй өөрөө жоохон байсан болохоор Ума чамайг өсгөсөн. Харин чи том болж наадах цаадахаа санахтай болсон тэр үед чинь Бэкхён аль хэдийн өсвөр насан дээрээ очсон бие хаа нь хангалттай том болсон байсан болохоор чи түүнийг шууд л насанд хүрсэн том хүн гэж бодсон байх. Хэрвээ чи анзаарсан бол найм естэй жоохон хүүхдүүдэд чи насанд хүрсэн том бүсгүй шиг л харагдана" гэж хэлэхэд
Эми бага зэрэг эргэлзэж байгаа бололтой харц нь илт тогтохгүй эргэлдэж эхлэв.
Чанёол түүнийг ажиглан үл ялиг инээвхийлээд "бас чи бодоод үз дээ? чиний багын зураг дотор Бэкхён та хоёрын хамт авахуулсан зураг нэг ч байдаггүй. Харин чиний Уматай хамт байгаа зураг л байдаг. Бас чи надаар хэлүүлэлтгүй нэг зүйл анзаарсан л байх Бэкхён их залуухан харагддаг. Үүнийг хүлээн зөвшөөрнө биз дээ? тэр үнэхээр л гуч хол гарсан байсан бол яаж ийм залуухан харагдах юм? чи гуч гарсан эрчүүд дунд Бэкхён шиг харагддаг нэгнийг харж байсан уу? тэр мэдээж чамаас нэлээд олон ах гэвч чиний төсөөлөөд байгаа шиг үе мултарсан хөгшин эр лав биш" гэж хэлээд Эми рүү тасралтгүй ширтэнэ.
Эми "худлаа би чамд итгэхгүй байна, чиний наад ухаан санаа чинь эрүүл биш байх. Хэн болоод миний амьдралыг мэддэг юм шиг яриад байгаа юм. Ах бид хоёрыг жинхэнэ гэр бүл гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тэр бол миний хайртай ах. Амныхаа зоргоор чалчиж байх шив" гэж хэлээд хоолоо хийхээр Чанёолоос холдлоо. Гэвч тэр ингэж хэлсэн ч аль хэдийн эргэлзээд эхэлсэн гэдгийг Чанёол хангалттай анзаарч байв.
JE LEEST
/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑
FanfictieГол дүр: EXO Baekhyun Төрөл: Фантастик, хайр дурлал Харанхуйн тайжийн хоёр дугаар бүлэг бөгөөд уг өгүүллэгт Кай Инбинь хоёрын охин Эми болон Бэкхён нарын хайрын түүх өрнөх болно оо.