Ep-9 "Анхны үнсэлт"

9.3K 899 86
                                    

Бэкхён ийм асуулт ирнэ гэдгийг мэдэж байсан ч яг юу гэж хариулахаа мэдэхгүй байв.

Үнэндээ бол тэр хэзээ ч өөрийн насны тухай бодож байгаагүй билээ. Нас нэмнэ гэдэг түүнд тийм ч сүртэй асуудал биш анхаарал татах зүйл ч биш харин хүмүүсийн хувьд энэ их чухал.
Бас Чанёолын хэлсэн шиг Эмиг өөртөө татна гэвэл илүү залуухан байх хэрэгтэй. Гэвч нөгөө талаас аль болох үнэнд ойр нас байх нь чухал. Яг юу гэж хэлэх ёстойгоо үнэхээр тэр мэдсэнгүй.

Хамгийн ухаалаг шийдэл бол асуултыг асуултаар хариулах.

Бэкхён "харин чи юу гэж бодож байна?" гэхэд

Эми гайхсан бололтой "мм?" гээд том харснаа "аан уг нь бол гуч нэлээд гарсан дөч дөхөж байгаа л гэж бодсон гэтэл Чанёол шал өөр зүйл ярьсан тэгээд л гайхаад асууж байгаа юм. Ер нь бол таны төрсөн өдрийг ч тэмдэглэж үзээгүй болохоор яг хэдэн настайг чинь огт мэдэхгүй байна. Бас мэдмээр байна" гэж хариулаа.

Бэкхён "мм тийм байх нь ээ, тийм ээ би чамаас хангалттай олон насаар ах боловч хэтэрхий хөгшин биш" гэж хэлэхэд

Эми "тэгээд тэр чинь яг юу гэсэн үг үү?"

Бэкхён "таа л даа" гээд хөнгөн инээмсэглэв.

Эми түүн рүү муухай хараад "их нууцлаг хүн байх нь ээ.Царай зүснээс чинь харвал 25 орчим байх, харин намайг өсгөсөн тухай чинь бодохоор арай" гэхэд

Бэкхён "хөшин гэж үү?" хэмээн асуухад Эми хурдхан толгой дохилоо.

Бэкхён "25 дөхөж байна" гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.

Эмигийн нүд томрон "хөөх тийм гэж үү? намайг төрөхөд та үнэхээр жоохон хүүхэд байж ээ??" гэж лавлан асуух мэт.

Бэкхён нэгэнт худал хэлэхээс өөр аргагүй болсон тул зүгээр л толгой дохилоо.

Эми "Бидний насны зөрүү арав хүрэх үү?" гэж асуухад

Бэкхён энэ удаад бодож амжсангүй шууд л "үгүй" гээд хэлчих нь тэр.

Эмигийн нүд улам томрон "25 дөхөж байгаа бас насны зөрүү арав хүрэхгүй гэхээр чинь та бараг л 26 юм уу 27той байх нь" гэснээ хацраа даран

"бурхан минь гэж би таныг бараг л миний аав байхаар хөгшин ухааны юм бодож байлаа шүү дээ. Гэтэл та хэтэрхий залуухан юм" гээд л хамаг амьдралаа эргэцүүлэх мэт нүд нь эргэлдэн амандаа ямар нэг юм үглэн сууна.

Бэкхён Эмиг өхөөрдөх мэт инээмсэглээд "залуу байгаа нь эвгүй байна уу?"

Эмигийн нүд томрон "яалаа гэж дээ, нас нь хөгшин байж залуу харагддаг гаж ахтай байснаас дээр, хүмүүс харин гайхаад асуугаад байдаг юм. Одоо би ядаж л таныг залуухан гэдгийг мэддэг боллоо" гэсээр гараа савлаа.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang