Ep-11 "19 нас"

9.5K 839 55
                                    

Өнөөдөр Эмигийн төрсөн өдөр болохоор Бэкхён багшаас нь чөлөө авсан. Бас Эми энэ өдрийг удаан хүлээсэн тийм байхад онцгой байлгахыг хүссэн дээ Бэкхён муугүй хичээсэн гэхэд болно.

Өглөө Эмигийн өрөөнд ороход Эми мэдэж байгаа царайгүй нам унтаж байв.

Бэкхён хэсэг харж суугаад сэрээх үгүй дээ эргэлзэж байтал Эми өөрөө нүдээ нээлээ.
Нэлээд нойрмог хоолойгоор "цаг хэд болж байна? хичээл" гэх үед

Бэкхён үсийг нь зөөлөн илбээд "багшид чинь хэлээд чөлөө авсан. Өнөөдөр чиний өдөр шүү дээ. Тиймээс хичээл ном гэхгүй өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ хий" гэж хэлэхэд
Эмигийн нойрмог байсан нүд сэргээд ирлээ.

Эми "нээрээ юу? ахаа баярлалаа та бол хамгийн шилдэг ах. Хичээлдээ яаж явна аа гээд залхуу хүрээд байсан юм" гэснээ орны дэргэд байрлах жижиг шүүгээн дээр тавьсан утсаа хараад

"Хөөх аль хэдийн арав өнгөрсөн байх нь ээ" гэсээр орноосоо бослоо.

Бэкхён "өнөөдөр бүх эрх мэдэл таны гарт, ямар хоол идмээр байна?" гэж асуухад

Эми "хоёулаа гадуур өглөөний цайгаа уух уу? өдөр аавынд очих юм чинь өглөөгүүр хамт зугаалж болох юм"

Бэкхён "ойлголоо, таны хүсэл надад тушаал" гээд бөхийхөд

Эми өрөөгөөр дүүрэн чанга инээгээд "юун тэнэг хөгшин яриатай юм" гэсээр өрөөнөөс гарлаа.

Эми усанд орж байх зуур Бэкхён хувцсаа солин Эмигийн хувьд юу болохыг нь мэдэхгүй ч Бэкхёны хувьд болзоо гэж хэлж болох тэр гайхалтай өдөрт өөрийгөө бэлдэнэ.

Шүгээн доторх хувцсаа хэсэг ухаж үзээд санаанд нь нийцэх хувцас олдоогүй бололтой бага зэрэг хөмсгөө зангидсан зогсож байснаа хуруугаа дохих төдийд орон дээр нь шинэхэн хувцас гарч ирэв.

Бэкёхны бэлэн болон өрөөнөөс гарахад Эми дөнгөж уснаас гaрч ирж байлаа.

Эми "та доор түр хүлээж байх уу? би удахгүй ээ гялс үсээ хатаагаад хувцсаа солиод л болоо" гэхэд

Бэкхён "удсан ч болно оо өнөөдөр чиний өдөр гэж хэлсэн ш дээ" гээд инээмсэглэхэд

Эми "ойлголоо, би одоохон" гээд өрөө рүүгээ орох гэж байснаа түр азнан "та үнэхээр царайлаг харагдаж байна" гэж хэлээд цааш орлоо.

Өмнө нь Эмигийн амнаас царайлаг, сайхан гэх үгсийг бишгүй л их сонссон гэвч өнөөдөр түүний магтаал нэг л өөр сэтгэгдэл төрүүлнэ.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Donde viven las historias. Descúbrelo ahora