Ep-43 "ЧэнБэкШи"

7.4K 780 73
                                    

Бэкхён Эми хоёр урьдын адил юу ч болоогүй мэт хичээлдээ явсаар байгаа. Бас бурхдын оронд тагнуул тавьсан ч хэн нь үхсэн хэн нь амьд гэдгийг ялгах тун хэцүү байх аж.
Гаднаас нь харахад бол бүх бурхад л эсэн мэнд зүгээр байгаа мэт харагдаж байв.
Нууц ажиллагаа тийм ч урагштай биш ч Бэкхён Эми хоёр хичээсээр л байгаа.
Нана Чанёол хоёрын хувьд гэвэл Нана цусны үнэрт маш ихээр донтож байгаа тул хамаагүй гарч болохгүй бас Чанёол түүнээс алхам ч холдохгүй байгаа. Тэр хоёр гэр зуур байх бөгөөд хичээлдээ явахгүй байгаа. Магадгүй энэ нь хүмүүст илүү тустай байх.
Гэвч Нана үнэхээр их хичээж байгаа тэр удахгүй бүх хүчээ удирдаж цусанд шунах хүслээ дарж сурна байхаа.
=======================
Энгийн л нэг хичээлийн өдөр дуусаж Бэкхён Эми хоёр гэртээ ирлээ.
Ойрд Бэкхён байнга зүүд зүүдлэх болсон ба тайван ч унтаж чадахгүй байгаа. Бас зүүд бүр нь учир битүүлэг ойлгомжгүй болохоор яг юу хэлэх гээд байгаа тухай Бэкхён огт ойлгохгүй байгаа.
Өглөө сэрээд зүүдээ Эмид нэгд нэгэнгүй ярина.
Эми зүүдийг сонсоод утгыг тайлах гэж оролдох боловч зүүд хэтэрхий нууцлаг байдаг юм.
Шөнө сайн унтаж чадахгүй байгаа болоод ч тэр үү Бэкхён нэг л ядруу харагдана. Бас өдий олон хоносон байхад олигтой мэдээлэл олоогүй байгаа нь түүний санааг дэндүү их зовоож байгаа байх.
Тэднийг ингэж цаг алдаж байхад чимээгүй үхэл гэх ч нь дахиад хэдэн бурхан үгүй хийж байгааг мэдэхгүй шүү дээ.
Эми "хайр нь хоол хийлээ. Миний хайр жоохон унтаад амарчих тэгэх үү?" гэж гуйсан янзтай асуухад
Бэкхён хүчээр инээмсэглэн толгой сэгсрээд "үгүй ээ" гэж сулхан хэллээ.
Эми санаа алдан түүний дэргэд ирээд "чи минь унтахгүй байхаар бүр их ядарна ш дээ" гэхэд
Бэкхён Эмигийн нүд рүү ширтэн "би унтах бүрдээ тамаас ч аймшигтай газар очиж байна. Энэ амралт биш тамлал шиг л байх болно. Унтахгүй зүгээр л ингээд байж байя" гэсээр Эми гэдсэнд нүүрээ наан сууна.
Эмигийн нүдэн нулимс цийлгэнэж ирсэн ч хүчээр инээмсэглэн "ойлголоо тэгвэл хөөрхөн сүйт бүсгүйгээ ширтээд л байж бай" гэсээр Бэкхёны үсийг илэхэд Бэкхён толгойгоо дээш өргөн "үнэхээр хөөрхөн шүү" хэмээн инээмсэглэв.
Эмиг хоол хийж байх зуур хонх дуугарлаа.
Бэкхён "Чанёол Нана хоёр ирнэ гэсэн билүү?"
Эми "үгүй ээ, сүүлийн хэд хоног Нана улам цусанд шунаад байна гээд гэрээсээ гарахгүй байгаа ш дээ" хэмээн гайхсан янзтай харлаа.
Бэкхён хаалга тайлж өгвөл Кёнсүү Хэна хоёр зогсож байх нь тэр.
Бэкхён гайхан том хараад "Кёнсүү, та хоёр гэнэт-" гэхэд
Кёнсүү "орж байгаад ярилцах уу?" гэж хэлэхэд түүний царай нэг л түгшүүртэй харагдана.
Бэкхён "мм мэдээж ор л доо" гэсээр тэднийг гэртээ урилаа.
Тэднийг ороход Эми бас л гайхсан янзтай нүд нь томорсоор "та хоёр чинь ирэх байсан юм бол хэлэхгүй" гэсээр инээмсэглэн угтахад
Кёнсүү хөмсгөө бага зэрэг зангидан "та хоёр сууж байгаа ч хэлэх юм байна" гэж их л чухалчлан хэллээ.
Бэкхён Эми хоёр бие бие рүүгээ нэг том харснаа Кёнсүү Хэна хоёрын өөдөөс харан суулаа.
Бэкхён "юу хэлэх гэсэн юм?"
Кёнсүү "сүүлийн үед бурхдын орон нэг л биш болоод байна. Надад хичээл заадаг байсан газрын бурхан хэд хоног хичээлээ заахгүй алга болсон тэгээд эргээд ирэхдээ нэг л хачин болсон байсан. Юу зааснаа ч санахгүй нэг тийм мангар юм шиг. Гэтэл саяхнаас ээж хүртэл тийм болоод байна энэ ямар нэг өвчин эсвэл бүр дор зүйл ч байж болох юм. Харахад яг ээж минь хэвээрээ боловч сайн ажиглах юм бол нүдний харц, арьсны өнгөнөөс авахуулаад бүгд өөр бас тэр намайг хүүгээ гэдгийг мэдэж байгаа хирнээ бусад нарийн ширийн зүйлсийг огт мэдэхгүй байгаа яг л миний ээжийн биед өөр хэн нэгэн байгаад байгаа юм шиг. Яг юу болоод байгааг ойлгохгүй байна" гэсээр санаа алдлаа.
Бэкхён Эми хоёр "чимээгүй үхэл" гэж зэрэг хэлэхэд
Кёнсүү "чимээгүй үхэл гэнэ ээ? тэр чинь юу юм?" гэж асуулаа.
Бэкхён сүүлийн хугацаанд юу болоод байгаа тухайгаа нэгд нэгэнгүй Кёнсүү Хэна хоёрт ярьж өгөв. Бас Бэкхён зөн мэт зүүд байнга зүүдэлдэг болсон тухайгаа ч бас. Мэдээж бурхдын ертөнцөд тагнуул тавьсан ч одоогийн байдлаар хэн нь үхсэн хэн нь амьд гэдгийг ялгаж чадахгүй байгаагаа ярьж өглөө.
Кёнсүүгийн царай улам санаа зовсон болж хувирах ба "ямар чөтгөр нь болоод байна даа, тэгэхээр ээж үхсэн гэж үү?" хэмээн итгэж өгөхгүй дахин дахин асууна.
Бэкхён "тийм байх л гэж айж байна гэхдээ баттай мэдэж байгаа юм огт алга. Тэр чимээгүй үхэл гэх ч нь хэн болох бас надад ирдэг тэр зүүднүүд юу болох талаар огт мэдэхгүй байна" гэсээр санаа алдлаа.
Кёнсүү "юу болоод байгааг мэдэхгүй ч бид хамт тэмцэх хэрэгтэй. Эхний ээлжид Хэна бид хоёр бүх бурхдын ордонд зочилж тэднийг ажиглъя та хоёрыг бодвол Хэна бид хоёр бурхдын орноор тэнээд явж байсан ч хүмүүс нээх анзаарахгүй бас бид чимээгүй үхэлд өртсөн хоёр хүнийг харсан болохоор тэднийг хараад илүү ихийг олж чадах байх" гэв.
Бэкхён "тэг, сайхан санаа байна. Харин би Хендолфтой уулзна аа тэр оюун ухааны бурхан юм чинь надаас илүү ойлгох байх магадгүй бидэнд тусалж чадах байх"
Кёнсүү "тэг дээ та хоёр ер нь л эндээ бүх зүйлийг ерөнхийд нь ажиглаад байж бай. Бас армиа нууцаар бэлдсэн нь дээр байх. Хэзээ ч бид тэр хөгийн амьтныг олж болно. Олох л юм бол дайн эхлэх байх. Тагнуулын асуудлыг Хэна бид хоёр хариуцаж авъя"
Бэкхён "болж байна"
Эми "аан тийм бидний мэдэж байгаа ганц зүйл гэвэл эрвээхийн шидтэнүүд үхэл таригчид зүтгэдэг тиймээс заавал шидтэн ч биш энгийн эрвээхий байсан ч тэднээс болгоомжил тэдний дэргэд олон юм яриад хэрэггүй" гэж санууллаа.
Хэна "ойлголоо бид ингээд явлаа. Ханхүү бид хоёр аавынх нь гэрт байх ёстой"
Бэкхён "тэг дээ мэдээлэл олох юм бол нууцаар холбогдоорой"
Кёнсүү "тэгнэ ээ баяртай" гээд Хэна тэр хоёр удсан ч үгүй гараад явлаа.
Ямар ч байсан өмнөхөө бодвол бага ч боловч сэжүүр гарсан тул Бэкхёны сэтгэл санаа хамаагүй дээрдсэн бололтой нүүрэнд нь хөнгөн инээмсэглэл тодорно.
=========================
Өнөөдөр амралтын өдөр, Эми өглөө эрт сэрсэн байв. Гэвч Бэкхён түүний дэргэд байсангүй. Эми гайхан гэр дотроо хайсан ч тэр байхгүй байв.
Эмиг гэрээс гарахад гэрийн гадаа байдаг сандар дээр Бэкхён гартаа насанд хүрэгчдийн сэтгүүл атгасан суух ба унтаж байгаа мэт нүдээ анисан байв.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Donde viven las historias. Descúbrelo ahora