Бэкхён Эми хоёр аавындаа очсон тэр өдрөөс хойш бараг гурван сар болсон байна.
Жирэмсэн гэдгээ хэлэх үедээ сар гарантай байсан тул Инбиний гэдэс өдийд аль хэдийн томроод эхэлсэн гэсэн үг.
Эми тэд өдрөөс хойш бараг долоо хоног бүр аав ээж дээрээ очиж хагас сайн өдрийг үргэлж ээжийгээ халамжилж өнгөрөөдөг.
Өнөөдөр ч бас зуршил ёсоороо аавынхаа гэрт өнжихөөр явж байгаа нь энэ.
Эми "ээжийн гэдэс бүр хөөрхөн том болсон байх даа ёстой хайр хүрээд байх юмаа. Дээр намайг очиход яаж хөдөлсөн гэж санана" гэсээр ам хуурайгүй ээжийнхээ тухай болон гэдсэнд нь байгаа бяцхан дүүгийнхээ тухай ярина.
Бэкхён түүний яриад сонсон инээмсэглэн явж байснаа "гэхдээ бид долоо хоногийн өмнө очсон ш дээ долоохон хоногийн дотор хэмжээ нь томрохгүй дээ, чи минь дэндүү их яараад байх шиг байна" гэсээр Эмигийн гараас атгалаа.
Эми "тэр ч тийм байх л даа гэхдээ л хөөрхөн юмаа"
Тэднийг харшид ирэхэд Инбинь Кай хоёр угтаж авлаа.
Эми "сайн уу? ээжээ бие нь яаж байна манай бяцхан эрдэнэ яаж байна" гэсээр ээжийгээ тэврэн гэдсийг нь илнэ.
Сүрхий том биш ч ямар ч байсан жирэмсэн гэдэг нь мэдэгдэхээр хөөрхөн томорсон байв.
Инбинь "сайн сайн танай дүү яах вэ дээ, ээжийгээ өшиглөөд дэггүйтээд байж байна" гэсээр тэд дотогш орлоо.
Бэкхён "Жухён Рахи хоёр байхгүй юм уу?"
Кай "байхгүй ээ, хоёулаа найзуудтайгаа гадуур гарна гээд л явсан. Та хоёрын хичээл сайн уу? одоо бараг нэг дүгээр курсээ төгслөө ш дээ" гэхэд
Эми зальтай инээмсэглэн "бас миний төрсөн өдөр ч гэсэн боллоо ш дээ юу бодогдож байна?"
Кай Эмиг үнсээд "миний гүнж ямар бэлэг авмаар байна?"
Эми "мэдэхгүй ээ, яг үнэндээ одоо хүсэж байгаа ганц зүйл дүүгээ хурдан харах л байна" гээд л ээжийнхээ гэдсийг дахин дахин илж үзнэ.
Инбинь "дараа сард таван сартай болно бас ургийн эход харуулах ёстой хамт явмаар байна уу?" гэж асуухад
Эмигийн нүд байдгаараа томрон "явмаар байна, мэдээж ш дээ" гэсээр байж ядна.
Бэкхён "Жухён Рахи хоёрыг гэдсэн байхад нь Эми өөрөө жоохон байсан болоод тэр юм байх даа ингэж их хүлээж баярлаж байгаагүй ш дээ"
ESTÁS LEYENDO
/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑
FanficГол дүр: EXO Baekhyun Төрөл: Фантастик, хайр дурлал Харанхуйн тайжийн хоёр дугаар бүлэг бөгөөд уг өгүүллэгт Кай Инбинь хоёрын охин Эми болон Бэкхён нарын хайрын түүх өрнөх болно оо.