Ep-15 "Түүний эхнэр"

9K 834 51
                                    

Бэкхён "Гена одоо сулла"
Гена толгой дохин торыг үгүй хийлээ.
Чанёол Эрис рүү муухай харан "чи яах гэж ирсэн юм?"
Эрис тас тас инээсээр "Амийг чинь амарлаа, за за явах уу хонгор минь" гэсээр Бэкхёныг сугадахад Бэкхён гараа татаж аваад "намайг тэгж дуудах хэрэггүй" гэхэд
Эрис Чанёол руу харан жуумалзсаар "тийм л дээ, бид чинь хуурамч хосууд" гэв.
Чанёол гайхсан бололтой "Юун хуурамч хос вэ? юу болоод байгаа юм?"
Бэкхён "юу ч биш ээ сүртэй зүйл биш. Харин чи саяхныг хүртэл үхэл таригч болсон байсан. Бас Нана чамайг харсан" гэхэд
Чанёолын царай илт хувиран "тэр зүгээр үү? арай би түүнд муу зүйл хийгээгүй биз дээ?" гэж сандран асуулаа.
Бэкхён "үгүй дээ тэр зүгээр гэхдээ чи Нана дээр очиж уучлалт гуй. Тэр чиний галзуурсан байх үеийг тэр чигт нь харсан гэвч Хендолф бодлыг нь төөрөгдүүлсэн болохоор тэр одоо бол чамайг хиймэл зүйлсээр айлгасан гэж бодож байгаа"
Чанёол "ойлголоо" гэснээ "Харин Эрис та хоёрын хувьд?"
Эрис "Бэкхён чиний амийг аврах гэж хагас жилийн турш миний сүйт залуугийн дүрд тоглох болсон, ийм л байна нөхөрлөл гэдэг гайхалтай зүйл юм" гэсээр Бэкхён Чанёол хоёрыг шоолох мэт хачин инээнэ.
Чанёол уурлан Эрис рүү дайрах гэж оролдоход Бэкхён зогсоогоод "бид нэгэнт гэрээ хийсэн. Тиймээс чи Эми битгий хэлээрэй. Бас одоо бие чинь зүгээр болсон юм чинь Нанатайгаа жаргалтай бай. Үерхэж байж найздаа хэлэхгүй муу л байна даа" гэсээр бага зэрэг гунигтай инээмсэглэнэ.
Чанёол ч бас санаа алдаад "намайг уучлаарай" гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.
==================

 Чанёол буцаж очоод шууд л Нанагын гэр лүү явлаа. Хонхыг нь дарах үгүй дээ эргэлзэж эргэлзэж арай гэж дарахад Нанагын ээж бололтой нэгэн эмэгтэй хаалга тайллаа.
Чанёол "Нана гэртэй байгаа юу? би уулзах гэсэн юм" гэж сандарсан маягтай хэлэхэд
Нөгөө эмэгтэй инээмсэглэн "Чи Чанёол уу? Нанагын найз залуу?" гэж асуулаа.
Ийм асуулт ирнэ гэж бодоогүй байсан болоод ч тэр үү Чанёол нэлээд сандарсан байх. Нүд нь эргэлдсээр "т-тийм ээ эгчээ, би Чанёол байна"
Нөгөө эмэгтэй "Нана бид хоёрт тийм ч их нууц байдаггүй юм. Би Нанагын ээж нь. Нана өрөөндөө байгаа ороод ярилц" гэсээр гэртэй урилаа.
Чанёол маш их сандарсан байгаа харагдана.
"Сайн байна уу? танилцсан даа таатай байна" гэж бөхийгөөд дотогш орлоо.
Мэдээж анх удаа ирж байгаа тул хаашаа явах ёстойгоо мэдсэнгүй. Дэмий л ийш тийш харан зогсож байхад нь
Нанагын ээж "дээшээ гараад баруун гар талын чинь өрөө. Та хоёр муудалцсан уу? Нана сүүлийн үед их ааш муутай байгаа. Түүнтэй заавал учраа олоорой. Би та хоёрт саад болохгүй" гэж хэлэхэд
Чанёол номхон зогссоор "за эгчээ" гэж хэлээд заасан өрөө рүү орлоо.
Түүнийг ороход Нана дөнгөж уснаас гарч ирж байгаа бололтой толгойдоо алчуур зүүсэн гэрийн халаадтай зогсож байв.
Үнэхээр үзэсгэлэнтэй. . .
Чанёол Нанаг харан хэсэг зуур гацсан байхад нь Нана хөмсгөө зангидсаар Чанёолыг ирж цохиод "өөдгүй залуу, чи миний зүрхийг зогсоохоор шийдсэн юм уу? ямар тоглоом гэхээрээ тийм хөгийн байдаг байна аа" гэж хэлэхэд
Чанёолд бол Нанагын зүгээр байгаа нь л хамгийн том шагнал байлаа. Тэр үхэл таригч болсон байсан шүү дээ. Тийм үед бол Нанаг ч гэж мэдэхгүй хөнөөх боломжтой байсан.Гэтэл азаар Нана зүгээр байна.
Чанёол шууд Нанаг тэврэн авлаа "намайг уучлаарай, чи зүгээр биз дээ? зөндөө их айсан уу?" гэсээр улам чанга тэвэрнэ.
Нана бага зэрэг эрхэлсэн хоолойгоор "мэдээж айхгүй яах юм? ямар хүн найз охиноороо тэгж тоглодог байна аа" гэж гомдоход
Чанёол "уучлаарай, дахиж хэзээ ч тийм зүйл болохгүй" гээд уруул дээр нь үнслээ.  

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Where stories live. Discover now