Ep-36 "Шинэ эхлэл"

8.1K 765 104
                                    

Шалгалт эхэллээ:

Гэвч бүх зүйл Бэкхёнд инээд хүрэм амрхан байв. Тэp анх энэ бүгдийн учрыг олох гэж бага зэрэг бухимдсан ч хүнээс ялгаатай нэг зүйл нь сурсан л бол дахиж хэзээ ч мартахгүй түүний гайхамшигт оюун ухаанд нь байгаа хэрэг.

Бүх асуулт Эмитэй хамт бэлдэж байсан зүйл байх ба түүний уншиж судалсан зүйлс энэ дотор байна тиймээс Бэкхён бараг л эхний арван минутад хийж дуусаад ангиас гарлаа.

Түүнд хийх зүйл байгаагүй тул Эмигийн хичээлийн хуваарийг хараад хичээл орж байгаа ангийнх нь гадаа ирэн хүлээн сууна.

Арай гэж хонх дуугарч Эми гарч ирлээ. Тэр өөрийнхөө үеийн хоёр охинтой хамт инээлдсээр гарч ирэв.

Сая л Бэкхёныг харсан бололтой "Убба та энд юу хийж байгаа юм?" гэсээр гүйж ирлээ.

Бэкхён "чамайг хүлээж байна"

Эми "шалгалт чинь яасан бэ? шалгалтын чинь цаг дуусах болоогүй байна ш дээ бас цаана нь дөрвөн шалгалт байгаа" гэв.

Бэкхён "санаа зоволтгүй дээ, би бүгдийг нь хийгээд гараад ирсэн. Бас дараагийн шалгалт цагийн дараа эхэлнэ" гэсээр Эмигийн араас атгалаа.

Хамт явж байсан хоёр охин Бэкхён Эми хоёрыг шинжсэн байдалтай харсаар.

Эми "өө тийм л дээ, энэ миний найз залуу Бэкхён, өнөөдөр тэр дахин элсэх шалгалтад орж байгаа юм. Манай сургуульд хамт сурах байх" гэсээр танилцуулахад

Нөгөө хоёр охин уулга алдан "хөөх ямар гоё юм бэ?", "найз залуутайгаа хамт байх гоё байдаг байх даа" гээд л их л сайхан ааштай хүлээж авлаа.

Эми "убба энэ миний танд яриад байсан өдөрлөг дээр танилцсан найзууд минь байгаа юм. Сонми Жимин" гэж танилцууллаа.

Бэкхён инээмсэглэн "танилцсан даа таатай байна. Манай Эмитэй улам сайн найзууд болоорой" гэсээр гар барив.

Эми "одоо тэгээд юу хийх гэж байна?"

Бэкхён "мэдэхгүй ээ, дараагийн шалгалт эхлэх хүртэл сургуультай танилцаж байхаас"

Эми "мм тэг тэг одоо бид нар хоёр давхарт лекцтэй явлаа шүү за"

Бэкхён "тэг дээ"

Эми "амжилт" гэж шивнээд дахин уруул дээр нь үнсээд яваад өгөв.

Бэкхён үл ялиг жуумалзан уруулаа долоогоод цааш явлаа. Тэрээp сургуулийн бүх давхар бүр корпусаар тэнэсээр эцэс нь дараагийн шалгалт авах ангийн гадаа ирээд зогсож байтал.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Where stories live. Discover now