Ep-37 "Хачин бүсгүй"

8.1K 757 89
                                    

Бэкхён Шиүмин Чэн гурав бусад тэнцсэн хүмүүсийн хамт захирлын өрөөнд очиж анги сонголт болон бусад бүртгэл бичиг баримтаа янзлаад хамгийн эхний хичээлдээ суухаар гарлаа.

Тэр гурав нэг ангид орсон юм.

Хамгийн эхний хичээл лекц байсан тул маш том лекцийн танхимд зургаан бүлэг хамт суух ёстой.

Тэднийг лекцийн танхим руу ороход Чэн их л эвгүйтсэн байдалтай "ёо нөгөө сүнс шиг хүүхэн чинь байна" гэж хэлэхэд

Бэкхён Шиүмин хоёр Чэний харcан зүгрүү харвал нүүрээ бараг хаах нь холгүй урдуураа үсээ унжуулсан бага зэрэг жихүүдэс төрөм хүйтэн царайтай бүсгүй.

Шиүмин "энэ хүүхэн одоо төгсдөг ч үгүй анги ч дэвшихгүй тийм байж сургуулиас ч гарахгүй үнэхээр хачин юмаа. Жил болгон нэг дүгээр курс дээ сурахаас залхахгүй байгаа юм байх даа?" гэж үглэнэ.

Бэкхён "энэ яг яадаг хүүхэн юм?"

Чэн "мэдэхгүй, ямар ч байсан энэ сургууль их л алдартай, хүмүүс бүр түүнийг сүнс чөтгөр ч гэдэг юм. Энэ хүүхэн одоо бараг арав дахь жилдээ энд нэг дүгээр курсд сурч байгаа гэсэн байх шүү. Хичээлээ огт хийхгүй тэгээд сургуулиас өөрийн дураар ч гарахгүй. Сургууль ч түүнийх хөөхгүй. Хичээл хийдэггүй болохоор курс ахиж ч чадахгүй ингээд л нэгдээ сураад байдаг гэсэн. Ёстой аймаар бас нэг ч үг дуугардаггүй. Зарим хүмүүс түүнийг хэлгүй гэдэг юм байна лээ" гэв.

Шиүмин "энэ ёстой муу ёр шүгэлсэн аймшигтай хүүхэн аль болох хол байсан нь дээр. Ер нь бол түүн рүү хараад ч хэрэггүй" гэж ярвайсаар түрүүлээд явлаа.

Бэкхён нөгөө хүүхэн рүү харахад тэр энэ олон хүн дундаас зөвхөн Бэкхёныг ширтэж байсан юм.

Бэкхён эхлээд үгүй байх гэж бодсон ч түүнийг хаашаа л алхана яг тэр зугрүү харж байлаа.

Түүний байгаа байдал их л хачин санагдсан юм.

====================

Оюутны амьдрал эхэлж өнөөдөр Бэкхён гурван паартай байсан бас гурвуулаа лекц байсан нь амар байв.

Заавал юм хийгээд байх шаардлагагүй. Зүгээр цаг нөхцөөхөд болно.

Хичээлийн цаг дуусахад Шиүмин дээд курст сурдаг өөрийн найзуудтайгаа Чэн Бэкхён хоёрыг танилцуулна гэсээр сургуулийн хоолны газар руу дагуулан явлаа.

Эми өнөөдөр таван паартай гэсэн болохоор Бэкхён угаасаа хүлээx ёстой.

Тэднийг хоолны газар руу явж байхад Бэкхёны нүдэнд юм торох шиг болоход шатны хажуугийн хаалгаар нөгөө хачин бүсгүй түүнийг ширтэнэ.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑حيث تعيش القصص. اكتشف الآن