Ep-14 "Эрис"

8.7K 954 128
                                    

 Бэкхён Гена хоёр Эрисийг хүлээн бодлын ордонд хоёр хонолоо. Анх тэдний ярьж байсан шиг Эрис ирсэнгүй. Харин Чанёолын бие улам муудсаар. Чанёол одоохондоо эрүүл ухаан гэх зүйл үлдээгүй зүгээр л маш их цус хүсэх араатан л болсон байв.
Бэкхён "би гэртээ очсон нь дээр бололтой. Магадгүй Эрис тэнд очих байх"
Гена "Эристэй уулзах л юм бол хурдхан Чанёолыг зүгээр болгох талаар арга хэмжээ авахгүй бол тэр дахиж тийм ч удаан тэсэхгүй байх гэж бодож байна"
Бэкхён Гена руу харан толгой дохиод ордноос явлаа. Түүнийг гэрийнхээ гадаа ирэхэд бүх зүйл хэвийн байгаа бололтой. Нам гүм, хөршүүд нь ч байдагтаа л хүмүүсийн амьдрал хэвийн үргэлжилнэ.
Бэкхёныг код хийн орж ирэхэд Эми гэртэй байв.
Бэкхён "ах нь ирлээ" гэсээр Эмиг үнсэх гэтэл Эми яагаад ч хойш ухран түүнээс зай барилаа.
Эми "мм та бодож байснаас минь хурдан ирлээ шүү" гэсээр сулхан инээмсэглэв.
Бэкхён "Нана хаана байна? ганцаараа байгаа юм уу?" гэж асуухад
Эми "Нана гэртэй байгаа, одоо түүний бие хамаагүй дээр болсон. Харин миний хувьд гэвэл би Эрис эгчтэй хамт байна. Тэр таныг япон явсан орой гэрт ирсэн. Тэгээд би ачааг нь таны өрөөнд оруулсан. Сүйт бүсгүй чинь болохоор хамт байна гэж бодсон юм л даа" гэж хэлэх нь тэр.
Бэкхён хөмсгөө зангидан "Юу?? тэр ирээд хоёр хоножээ, чи зүгээр үү?" гэсээр Эмиг эргүүлж тойруулан ямар нэг шарх сорив байгаа үгүйг шалгах мэт нэгд нэгэнгүй харна.
Эми инээмсэглэн "мэдээж би яав л гэж дээ, харин ч бэр эгчтэй байх дажгүй юмаа. Ядаж л та өдөр болгон хоол хийх шаардлагагүй боллоо. Эрис эгч надад маш сайн анхаарал тавьж байгаа" гэв.
Бэкхёны царай улам ч ууртай болон "тэр хаана байна?"
Эми "эгчээ ах ирлээ" гэж орилоход
Эрис гал тогооноос хормогч зүүсэн гарч ирээд "хонгор минь чи ирээ юу?" гэсээр Бэкхёны уруул дээр үнсэх гэхэд нь Бэкхён хойш ухран түүнээс холдлоо.
Эми харин тэр хоёрын үйлдэл бүрийг нүд салгахгүй ширтэнэ.
Эрис "яасан бэ? дүүгээсээ ичээд байгаа юм уу" гэсээр бага зэрэг аальгүй өнгө аястай хэллээ.
Бэкхён Эми рүү чухалчлан хараад "Эми чи өрөөндөө орж байгаа ч, бидэн ярилцах чухал зүйл байна" гэхэд
Эми "за" гэсээр өрөө рүүгээ явлаа.
=======================
Эмигийн хувьд энэ олон жил ахыг нь тоохгүй байсан эмэгтэй гэнэт л гарч ирээд хамт амьдрахаар болсон нь уг нь бол баярлах ёстой байхад тэгж чадахгүй байв.
Харин ч Бэкхёныг харамлах мэт хачин мэдрэмж төрнө.
Бас Эристэй уулзсан байж зориг гарган Бэкхёныг үнссэн нь магадгүй Бэкхёныг үнсэх сүүлийн боломж гэж бодсон доо тэгсэн гэлтэй.
Бас Бэкхён нэг л өөр болсон мэт санагдана.
Өмнө юу ч байсан Эмигээс нуудаггүй нүдэн дээр нь л хамаг юмаа ярьдаг байсан. Гэтэл сая Эрис биш Бэкхёны түүнийг "яв" гэж хэлсэн нь Эмид бага зэрэг гомдох сэтгэгдэл төрүүлнэ.
Ер нь бол анхнаасаа л Эрис Эмид таалагдаагүй. Гэвч ахынх нь энэ олон жилийн турш хүлээсэн хайртай эмэгтэй нь тул юу ч болж байсан тэднийг дэмжих ёстой гэж өөртөө амласан. Гэтэл яг бодит үнэнтэй тулаад ирэхэд бодож байснаас нь хавьгүй хэцүү болохыг Эми ухаарч байв.
Эрис одоо хамт амьдрах болсон. Бас Эрисийг харсан даруйдаа л Бэкхён түүнтэй хамт байх гэж Эмиг яв гэсэн нь Эмигийн зүрхийг багагүй өвтгөж байв.
Уг нь саяхныг хүртэл Эмид Бэкхён ямар ч эмэгтэй хүнтэй болзсон баяртай мэдээ байсан. Гэтэл Чанёолын хэлсэн тэр үнэнээс болоод яагаад ч юм Эмигийн бодол бага багаар өөрчлөгдөж эхэлсэн.
Бэкхёны тэр үнсэлт гал дээр тос нэмэхтэй адил зүйл байсан.
Магадгүй тэр үнсэлт анхнаасаа байгаагүй бол Эми яг одоо ингэж уурлаж, харамлаж, гомдож байгаа энэ олон мэдрэмжийг зүгээр л үлдэн хөөж чадах байсан байх.
Сая тэд ноцтой зүйл юу ч хийгээгүй тийм байхад Эмид ийм таагүй санагдаж байгаа юм чинь илүү дотно байхыг нь харах үед яах бол гэхээс Эми өөрийн эрхгүй эмээж байв.
===========================
Эмиг өрөөндөө орсны дараа Бэкхён Эрисийн гараас татан гал тогоо руу оруулаад "чи яах гэж ирсэн юм?" гэж асуухад
Эрис чанга инээсээр "яасан бэ? эгчийгээ санаагүй хэрэг үү? дүү минь, намайг үнсэхгүй юм уу?" гэсээр алхан Бэкхён руу ойртлоо.
Бэкхён түүнийг түлхээд "больж үз, зүгээр яах гэж ирсэн зорилгоо хэл" гэхэд
Эрис жуумалзсаар "хайртай дүүгээ санаад л" гэв.
Бэкхён "тэгээд яах гэж Эмид миний сүйт бүсгүй гэж хэлж байгаа юм? Эмиг хэн болохыг мэдэх үү?"
Бэкхён уураа арай гэж тэвчиж байгаа харагдах ба бухимдсандаа гараа чанга атгана.
Эрис түүний байдлыг анзаарсан ч тоохгүй инээмсэглэн "мэднэ ээ, чиний хатан болох бүсгүй байхаа. Гэвч тэр хэтэрхий залуухан туршлаггүй юм. Үнэхээр харанхуйн ертөнцийн хатан хаан болж чадна гэж үү? түүнийг харанхуйн тайжийн охин гэж сонссон. Кай бурхадын дайтай хүчирхэг чөтгөр байсан түүний охин гэж бодоход шаггүй л эд байх гэхдээ л чиний эхнэр байх хэмжээний бүсгүй гэж бодохгүй байна" гэсээр Бэкхёны мөрөөp гараа гүйлгэнэ.
Бэкхён гарыг нь түлхэж холдуулаад "би түүнд хайртай, бас аль хэдийн би түүнийг тамгалсан. Одоо хэн ч энэ сүйг цуцалж чадахгүй"
Эрис "мэднэ ээ, би та хоёрын сүйг цуцлах гэж ирээгүй тиймээс санаа зовох хэрэггүй дээ дүү минь" гэснээ "гэхдээ чи хагас бурхан хагас чөтгөр шүү дээ. Тиймээс бурхдын хууль, чөтгөрийн хууль аль аль нь чамд хамаарна. Бурхад дунд бол ганц л эхнэртэй байх ёстой харин чөтгөрүүд тийм биш. Чи дахин эхнэр авч болно. Бурхад яаж ч чадахгүй, учир нь чи хагас чөтгөр болохоор" гэсээр Бэкхёны өөдөөс сээтэн хаях мэт хачин харна.
Бэкхён "тоглож байгаа биз дээ? арай шинэ эхнэрээрээ чамайг авах ёстой гэх гээд байгаа юм биш биз?" гэхэд
Эрис Бэкхён цээжийг илэн "яагаад болохгүй гэж? харин ч би чиний бага эхнэр байвал чиний эрх мэдэл улам нэмэгдэх болно"
Бэкхён "чиний наад оюун ухаан чинь эрүүл үү? чи миний нагац эгч, ээжийн минь төрсөн дүү. Тийм байж яаж эгчийнхээ хүүтэй гэрлэх тухай бодож чаддаг байна аа" гэсээр үнэхээр хэлэх үгүй гүй болсон мэт хачин харна.
Эрис аальгүйтэн инээгээд "хүмүүсийн хувьд цус ойртох маш том аюул бас гутамшиг байдаг харин бурхад бол өөр зарим тохиолдолд төрсөн ах дүүс ч гэрлэсэн байдаг"
Бэкхён "тэнэг зүйл төсөөлөхөө больж үз, би ганц л бүсгүйд хайртай бас түүнтэйгээ л хамт байхыг хүсэж байна" гэж товч бөгөөд маш тодорхой татгалзлаа.
Эрис "за яах уу, чамайг ингэнэ гэж гадарлаж байсан. Чамтай гэрлэнэ гэдэг миний гол зорилго биш" гэв.
Бэкхён "тэгээд яах гэж ирсэн юм? яагаад зүгээр байгаа Чанёолыг үхэл таригч болгож байгаа юм? Чанёол юу юугүй үхэх гэж байна. Түүнийг яг одоо зүгээр болго" гэж тулгах мэт ширүүн хэллээ.
Эрис өмнөх шигээ л аальгүй инээсээр "Чанёол бол чамайг атгах миний хөзөр байгаа юм. Би үнэндээ галын хаан улсыг хүсэж байна. Гэтэл Кера намайг үгүй хийхээр хаа сайгүй хайж байгаа. Харин чи л намайг түүнээс нууж чадна. Чиний дэргэд ойр байхад Кера болон түүний шиншлэгч чөтгөрүүд намайг хэзээ ч олохгүй. Оллоо ч гэсэн чиний хатан болох гэж байгаа гэвэл надад муу зүйл хийж чадахгүй. Галын хаант улсыг өөрийн болгоход надад хагас жил л хангалттай. Би бүхнийг бэлдсэн байгаа харин чи хагас жил намайг нууж өг. Шөнө Керагын хүмүүс хайгуул хийдэг болохоор шөнө надтай хамт унтаж миний энергийг нууж өг. Хариуд нь Чанёол зүгээр болно" гэхэд
Бэкхён уурласандаа Эрисийн хоолойг боон дээш өргөлөө.
Эрис Бэкхёны гарыг авах гэж хичээх ба "тэгээд алаач, үхэл таригчийг би л зогсоож чадна гэдгийг санаарай" гэж арай ядан хэлэхэд
Бэкхён хэдий ууртай байсан ч Эрисийг доош шидлээ.
Эрис хэд хэд ханиалгаад арай гэж гайгүй боллоо.
Эрис "зөвшөөрч байна гэж ойлгож болох уу?" гэсээр Бэкхён руу ширтэнэ.
Бэкхён нэлээд бухимдаж байгаа бололтой нүд нь гэрэлтэн хэсэг зогсож байгаад "ойлголоо хагас жил" гэсээр гараа сунгалаа.
Эрис Бэкхёны гараас атгахад Бэкхёны гар дээр Эристэй хийсэн гэрээ бололтой жижиг шивээс шиг зүйл гарч ирлээ.
Эрис "аан тийм чи Эмид миний тухай үнэнийг яасан ч хэлж болохгүй Керагын хүмүүс бодол уншдаг гэдгийг мэднэ биз дээ? мэдээж чи бид хоёрын бодлыг уншиж чадахгүй харин Эмигийн бодлыг бол хангалттай уншина" гэж санууллаа.
Бэкхён "ойлголоо, би түүнд хэлэхгүй харин чи Чанёолыг бүр мөсөн зүгээр болго бас дахиж түүгээр оролдохгүй гэж амла"
Эрис "болж байна" гэсээр гараа сунгахад Эрисийн гар дээр ч бас гэрээ шиг жижиг шивээс гарч ирлээ.
Эрис "аан тийм, мэдээж чи Эмитэйгээ дотно байж болно, хүссэн бүгдээ хий гэвч намайг сүйт бүсгүй чинь биш талаар ам нээсэн л байх юм бол Чанёолыг дахиад үхэл таригч болгож чадна шүү" гэж дахин санууллаа.
Бэкхён "мэдэж байгаа санаа зоволтгүй"
Эрис "тэгвэл Чанёол руу явах уу? тэр жаал одоо хэцүүдэж байгаа байх"
Бэкхён толгой дохиход Эрис ч бас дүрээ хувирган хоёр цагаан далавч гарч ирнэ. Бэкхён Эрис хоёр бодлын ордон руу нислээ.
Эрис бол хар санаа ба өш хонзоны охин тэнгэр. Бэкхёны ээж дайны бурхан Элисийн төрсөн дүү. Тэр бол энэ хорвоо ертөнцийн хамгийн хорон санаат нэгэн. Зарим тохиолдол бурхан боловч чөтгөрөөс илүү хар бараан байдаг юм. Тэр нь мэдээж Эрис. Тэр хэдий бурхан боловч ямарч чөтгөрөөс илүү хүйтэн зүрхтэй нэгэн.
Үхэл таригч- бол энэ хорвоо ертөнц дээр зөвхөн Эрисийн л хийж чадах нэгэн төрлийн хараал бөгөөд Үхэлт таригч болсон хүн ч бай чөтгөр ч бай бүгд цусыг юу юунаас илүү хүсэж нүдэнд харагдсан болгоноо алдаг. Товчхондоо үхлийн машин гэлтэй.
Бодлын ордон ирэн Эрис Чанёолын өмнө өвдөглөн суугаад ямар нэг зүйл амандаа уншиж байснаа уруул дээр нь үнсэхэд Чанёолын хоолойгоос эхлэн улаан гэрэл цацарсаар нөгөө улаан гэрэл Эрисийн аманд орлоо.
Эрис "одоо тэр зүгээр" гэхтэй зэрэгцэн
Аянгат торонд хоригдсон байх Чанёол ухаан орсон бололтой "би яагаад энд байгаа юм? Нана хаана байна? энэ бодлын ордон уу?" гэсээр эргэн тойрноо харна.   

============================

 Сэт сайн байвал өнөөдөр 3 хэсэг оруулна. Өдөр дахиад нэг хэсэг авмаар байвал өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцахад л болно. 

Өнөөдөр 3 хэсэг авах үгүй нь та бүхний идэвхээс шалтгаална, би бол бичихэд бэлэн байгаа ^^  

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ