Бэкхён "ГЕНА" хэмээн чанга орилоход Чанёолын гэрт аянга цахин хуяг дуулга өмссөн дайчин бүсгүй гарч ирлээ.
Гена бол их гурвалын нэг Бэкхёны баруун гар гэж хэлж байна. Хамгийн хүчирхэг чөтгөрүүдийн нэг юм.
Гена Бэкхёны өмнө толгой бөхийгөөд, цааш Чанёол руу харан "түүнд юу тохиолдоо вэ?" гэж асуув.
Бэкхён "сайн мэдэхгүй байна, гэвч миний бодож байгаа зүйл биш байгаасай гэж найдаж л байна" гэхэд
Гена "үхэл таригч уу?"
Бэкхён санаа алдаад " тийм ээ, чи энэ гэр орныг нь хар л даа, бас Чанёолын байгаа байдлыг харахад үхэл таригч шиг л санагдаж байна" гэв.
Гена Чанёол руу ойртон ямар нэг юм шинжих мэт маш анхааралтай харна.
Харин Чанёол "цус. . . илүү их цус" хэмээн Гена руу дайрлаа.
Гена аянгат олсоор Чанёолыг хүлэн "ингэж хэлмээргүй байгаа ч энэ үнэхээр үхэл таригч байна. Түүний хүүхэн хараа өөр болж бас тэр хүн чөтгөр хоёрыг ч ялгахгүй зөвхөн цус уухыг л хүсэж байна. Энэ яах аргагүй үхэл таригч" гээд Бэкхён руу харлаа.
Бэкхён хөмсгөө үл ялиг зангидан "түүнийг бодлын ордон руу аваад яв. Би Хендолфтой уулзаад тэгээд араас чинь очно. Намайг очтол Чанёолыг хэнтэй ч уулзуулахгүй шүү. Харанхуйн ертөнцөд түүнийг ирснийг нуу" гэж тушаахад
Гена "мэднэ ээ эрхэм дээдсээ" хэмээн бөхийгөөд баруун гараа дээш өргөхөд Чанёолын гэрт дахин аянга цахин Чанёол болон Гена нар алга болсон байв.
Бэкхён өөрийн жинхэнэ төрхөмдөө хувирахад түүний нүд улаанаар гэрэлтэх ба нуруун дээр нь томоос том уг хэсгээрээ хар үзүүр нь цагаан далавч гарч ирлээ.
Бэкхён тэнгэр өөд эрчээ аван нисэхэд үүлэн давхаргаас дээш хормын төдийд л гарч ирнэ. Төд удалгүй баруун зүгийг чиглэн хэсэг нисээд дахин доош шумбахад хаана байдаг ой нь үл мэдэгдэм хачин сонин ургамлаар дүүрэн ширэнгэн ойд газардлаа.
Хаашаа явж байгаагаа маш сайн мэдэх агаад ойн гүн рүү алхсаар нэгэн жижгэвтэр харшийн өмнө ирээд харш руу алгаа харуулахад Бэкхёны тамга тодоор гэрэлтэн эргээд алга боллоо.
Төд удалгүй дөч орчим насны эртний Грекийнx шиг хувцас өмссөн эр харшаас гарч ирэн "удаан уулзсангүй шүү, ямар сонин бөгөөд хүндэт зочин бэ" гэсээр түүнийг угтлаа.
Бэкхён "Хендолф, энэ удаад би чамаас гуйх гуйлттай ирлээ" гэхэд
Хендолф "юу юм? бурхан чөтгөрийн дундаас төрсөн эгэлгүй хүчит нэгэнд миний тус хэрэг боллоо гэж үү?" хэмээн гайхах басхүү шоолох мэт асууна.
Бэкхён "эхнэрийг чинь амьдын ертөнцөд буцааж явуулсны ачийг минь одоо л хариулж дээ"
Хендолф "мэдээж би өртэй байх дургүй юу хэрэгтэй юм? хүссэнээ хэл"
Бэкхён урагш алхан түүнд ойртоод "нэг охины харсан зүйлийг хиймэл тоглоом байсан мэт оюун ухааныг нь хуурах хэрэгтэй байна" гэж хэлэв.
Хендолф "ойлголоо, яг одоо юу?" гэж асуухад Бэкхён "тийм ээ яг одоо" гээд Хендолфыг тэврэн дээш нислээ.
Хендолф бол оюун ухааны бурхан. Хэдэн зуун жилийн өмнө түүний эхнэр хорон санаат чөтгөрт алуулаад эрлэгийн оронд ирэхэд Бэкхён түүнийг амилуулан амьдын ертөнцөд буцааж байсан юм. Хендолф Бэкхён хоёр хэдий тийм ч сайн харилцаатай биш ч тэд хэн хэн нь тус болон тусын хариу, өгөө аваатай байх ёстойг сайн мэднэ.
Бэкхён удсангүй. Нэг л мэдэхэд гэрийнхээ гадаа ирсэн байв. Гэрийнхээ гадаа ирээд Бэкхён энгийн хүн шиг төрхөмдөө орлоо.
Бэкхён "энэ чигээрээ орох юм уу?" гэсээр Хендолф руу харахад
Хендолф "тийм л дээ" гэсээр хуруугаа дохиход энгийн хослол болон солигдлоо.
Бэкхёныг гэрт ороход Эми нэлээд айсан бололтой хоолой нь бага зэрэг сааралтсан байх ба "ахаа та чинь хаашаа алга болчих воо, Нана одоо ч сайнгүй байна? Чанёол яасан бэ?" гэж асуухад
Бэкхён худлаа инээмсэглэн "мэдээж бүх зүйл тоглоом байсан. Чанёол гэж золиг сургуулийн хөвгүүдээс сурсан тоглоомоо Нанад хэрэгжүүлсэн бололтой. Цус гэж баахан будаг л байна лээ. Чанёолыг том хэрэг тарьсан болохоор би аав ээжид нь хов зөөсөн юм. Чанёол саяхан Канад ниссэн тэр нэг хэсэг аав ээж дээрээ байна байх. Чанёолын аав ээж их журамтай хүмүүс байдаг болохоор цаадхыг чинь сайн сургаад явуулах байхаа" гэж хэлэхэд
Эми тийм ч сайн итгэхгүй байгаа бололтой бага зэрэг эргэлзсэн харагдана.
Эми "тэгээд Нанаг аргадахгүй, шууд ниссэн хэрэг үү?" гэсээр нэг л хачин өнгөөр хэллээ.
Бэкхён Эмиг итгэхгүй байгааг анзааран харцаараа Хендолф руу дохиход Хендолф Эмигийн толгойг илэх шиг болоход Эми "аан за за, цаад муу тэнэг чинь дандаа бүтэхгүй юм хийж байх юмаа. Нана бүр итгээд ямар их айсан байна гээч" гэсээр инээмсэглэнэ.
Бэкхён "энэ хүн бол миний найз сэтгэл зүйч байгаа юм. Тэр Нанатай ярилцаад түүнийг хэвийн болоход туслахаар ирсэн юм" гэсээр Хендолф руу заалаа.
Эми бөхийн мэндлээд "манай найз дээд давхарт миний өрөөнд байгаа"
Бэкхён Хендолф руу харахад Хендолф ч "за санаа зовох хэрэггүй дээ, бүх зүйл хэвийн болно" гээд дээш өгслөө.
Бэкхён Эмигийн гараас атган "ах нь хэд хоног гэрээсээ явах шаардлагатай болчихлоо"
Эми "бас яагаад вэ?" гэсээр хошуугаа унжуулна.
Бэкхён бүх зүйл зүгээр байгаа мэт инээмсэглээд "ах нь нэг том төсөл дээр ажиллаж байгаа. Алийн болгон ажилгүй хэвтэх билээ дээ. Гэтэл өнөөдөр ажил дээр жоохон асуудал гарсан байна. Би Чанёолыг нисэх буудал хүргэж өгөөд завтай болсон боловч ажлаараа очоод удсан юмаа. Гэтэл асуудал том бололтой хэд хоног Япон явах шаардлагатай болох нь" гэхэд
Эми "за за тийм дээ, ажил хийгээд сайн байна. Дараа ажиллаа танилцуулаарай ядаж таны юу хийгээд байгааг мэдмээр байна" гэв.
Бэкхён "мэдээж тэгнэ ээ" гэсээр Эмигийн үсийг илээд "чи Нанатайгаа хамт бай, ах нь Нанагын аав ээж рүү залгаад хэлчих болохоор"
Эми "мм, за ойлголоо надад санаа зовох хэрэггүй"
Бэкхён "төрсөн өдрөөр чинь ийм олон асуудалд хутгасанд уучлаарай. Нээрээ чиний яриад байсан сүйт бүсгүй чинь гүн ногоон нүдтэй урт хар үстэй бүсгүй байсан уу?" гэж асуухад
Эми толгой дохин "тийм ээ, Ази бүсгүй хирнээ ногоон нүдтэй бас их хөөрхөн" гээд санаа алдлаа.
Бэкхён "энэ л дутаж гэнэ" хэмээн амандаа үглээд "за за ах нь явлаа шүү Нана одоо зүгээр байхаа" гэсээр шууд гараад явчихлаа.
===========
Эмиг өрөөндөө ороход Нана өмнөх шигээ зүгээр болсон байх ба "Эми найз нь буруу харсан юм шиг байна аа, бодоод байхад хиймэл хүүхэн л байсан юм шиг байна. Өөдгүй дэлдэн залууг чамайг даа дараа уулзахаараа жинхэнэ болгож өгнө өө" гэсээр инээд алдана.
Эми Нанаг зүгээр болсон маш их баяртай байлаа.
Эми "угаасаа би хэлсэн ш дээ, Сураг айлгасан шиг юм болсон байна аа гэж" гэсээр инээд алдахад
Нана ч бас инээмсэглэн "харин тийм юм шиг байна аа, гэхдээ үнэхээр их айсан шүү" гээд санаа алдлаа.
Хендолф "найз чинь түр зуурын шоконд орсон байсан бололтой. Хүмүүс болно гэж бодоогүй байсан зүйлтэйгээ нүүр тулахад ихэвчлэн хэтрүүлж хараг эсвэл хальт харсан зүйлээ ургуулан бодох гэх мэт сөрөг хариу үйлдэл үзүүлдэг. Нана хэт их айсан даа зарим зүйлсийг хэтрүүлж бодсон бололтой. Одоо тэр зүгээр ээ. Бас ойрын хэд хоногтоо цус нөжтэй айдсыг нь сэрээх кино битгий үзээрэй. Бас миний бичиж өгсөн тайвшруулах эмийг өдрийн нэгээр хоёр долоо хоног уугаарай" гэсээр дээш босоход
Эми Нана хоёр бөхийн "баярлалаа" гэсээр Хендолфыг үдлээ.
================
Бэкхён гэрээсээ гараад шууд л харанхуйн ертөнц рүү явлаа.
Бэкхёныг бодлын ордонд ирэхэд бүх шивэгчин үйлчлэгч нар түүнийг гэнэт ирсэн гайхсан бололтой хөл толгой нь олдохгүй ийш тийш гүйлдэнэ.Бэкхён тэднийг үл тоон явсаар өөрийн өрөөндөө ирээд өрөөний ард байдаг нууц өрөө рүү ороход Гена Чанёолыг аянгат торон дотор хорьсон байв.
Гена "өө та ирсэн үү?"
Бэкхён "тэр яаж байна?"
Гена "Байдал муу байна. Тэр улам л муудаад байна. Одоо бүр эд юмсыг хүртэл амьд гэж бодоод цусыг нь ууна гээд дайраад байна" гэсээр санаа алдлаа.
Бэкхён "миний бодсон зөв байж Эрис ирсэн. Тэр Эмитэй уулзсан байсан. Бас түүнээс өөр үхэл таригч хийх бурхан байтугай чөтгөр ч байхгүй"
Гена "гэвч Эрисд Чанёол ямар хэрэгтэй гэж түүнийг ингэсэн юм бол?"
Бэкхён "Чанёолоос биш надаас юм хүссэндээ ингэсэн байх. Чанёол миний хувьд дотно хүн болохоор" гэв.
Гена "гэхдээ Эрисийг хаанаас олох вэ? хурдхан түүнийг олж юу хэрэгтэй байгааг нь мэдээд тэгж байж Чанёолыг зүгээр болгоно. Үгүй бол тэр хэдхэн өдрийн дараа үхэх нь"
Бэкхён "юу ч гэсэн Чанёол энд байхад Эрис түүнийг олно. Өнөөдөр маргаашдаа эндээ хүлээж үзье тэр ирэхгүй бол манай гэрт Эми дээр очих байх" гэхэд
Гена "тэгвэл хатан аюулд орох нь"
CZYTASZ
/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑
FanfictionГол дүр: EXO Baekhyun Төрөл: Фантастик, хайр дурлал Харанхуйн тайжийн хоёр дугаар бүлэг бөгөөд уг өгүүллэгт Кай Инбинь хоёрын охин Эми болон Бэкхён нарын хайрын түүх өрнөх болно оо.