Бэкхён энгийн үеэс илүү нухацтай харагдах ба олон юм ярьсангүй хаашаа ч юм ниссээр Эмид ч олон зүйл шалгаах ухаан байсангүй. Тэр зөвхөн Кёнсүүг зүгээр байгаа үгүйд л санаа зовж байлаа.
Тэд ниссээр нэгэн үл үзэгдэх шидэт бүсийг өнгөрөхөд саяхан л юу ч байхгүй амгалан байсан тэнгэрт хаа сайгүй хүн амьтан, морь ганц эвэрт ниснэ.
Эми мэдээж анх удаа харанхуйн ертөнцөд хөл тавьж байгаа тул ийш тийш харан мил гайхсаар байгаад таарлаа.
Бэкхён сая л нэг Эмитэй үг солих ба "бид одоо хар цайз руу явна" гэж маш товчхон хэлээд дахиж юм хэлсэнгүй.
Тэд ниссээр ойр орчин нь улам харанхуйн бас манантай болж байлаа. Тэд удалгүй цайз гэхээс илүү ордон шиг харагдах газар ирсэн байв.
Эми "хөөх энэ танай ордон юм уу?" гэж асуухад
Бэкхён "нэгт танайх биш биднийх, хоёрт гэвэл бидэнд үүнээс гадна маш олон ордон бий.
Энэ бол зөвхөн дайн тулаан болоход ирдэг ордон. Товчхондоо энэ ордонд ирсэн бол ямар нэг муу зүйл болсон гэсэн үг" гэсээр урагш нисэн ордны төв хаалганы өмнө газардлаа. Эми ч бас даган газардсан юм.
Тэднийг ордонд ирэхэд харуулын байрандаа тайван байсан цэргүүд бүгд хөдөлгөөнд орж сандарсан харагдана.
Арга ч үгүй биз Бэкхён хар цайзад өөрийн биеэр ирсэн бол маш том дайн болох гэж байгаагийн илрэл юм.
Хар цайзын хамгаалагч сахиусан тэнгэр Кэн тэднийг тослоо.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑
FanfictionГол дүр: EXO Baekhyun Төрөл: Фантастик, хайр дурлал Харанхуйн тайжийн хоёр дугаар бүлэг бөгөөд уг өгүүллэгт Кай Инбинь хоёрын охин Эми болон Бэкхён нарын хайрын түүх өрнөх болно оо.