Ep-34 "Оюутан бол!!!"

9.8K 782 80
                                    

Аяллын өдрүүд яг л нисэх мэт өнгөрсөөр нэг л мэдэхэд арван дөрвөн хоногийг ардаа үдсэн байна.

Яг одоо Эми Бэкхён хоёр Солонгос руу нисэж байгаа нь энэ.

Эми Бэкхёны мөрийг налан суух даа "энэ үнэхээр ер бусын амралт байлаа. Аялал хүссэн минь үнэхээр зөв шийдвэр байжээ. Бас бид одоо албан ёсоор хосууд боллоо ш дээ, ямар ч ах дүү эсвэл өөр харилцаа байхгүй. Одоо би таныг хүн бүрд миний сүйт залуу гэж хэлж чадахаар боллоо" гэсээр нүүр дүүрэн инээмсэглэнэ.

Бэкхён Эмигийн гарыг үнсээд "надад ч бас үнэхээр гайхалтай байлаа, хүмүүс яагаад гэр бүл ойр дотнын хүмүүстэйгээ аялал зугаалгаар явах дуртай байдгийг сая л ойлгож байна. Бас чамдаа албан ёсоор гэрлэх санал тавьсан болохоор сэтгэл хангалуун байна" гэсээр Эми рүү ширтэхэд

Эми толгойгоо өргөн Бэкхён руу хараад "би чамд хайртай" гэж зөөлөн шивнэлээ.

Бэкхён ч бас түүнийг ширтэн "би ч бас чамдаа хайртай" гээд уруул дээр нь үнсэхэд тэд яг л ертөнцөөс тасарсан мэт энэ онгоцонд зөвхөн хоёулаа яваа мэт бүхнийг умартсан байв.

Үнсэлт дуусахад Бэкхён "одоо ердөө ганцхан сар үлдлээ. Тэгээд л чи оюутан. Ямар сэтгэгдэл төрж байна? бас үлдсэн нэг сардаа юу хийж амармаар байна?" гэхэд

Эми "мэдээж үнэхээр сайхан байна. Хүн бүр л оюутны амьдрал хамгийн адал явдалтай сайхан үе гэдэг ш дээ тиймээс үнэхээр сайхан байна. Бас зуны үлдсэн нэг сардаа тантай хамт алхам ч холдохгүй өнгөрөөмөөр байна" гэв.

Бэкхён "тэгье ээ, алхам ч холдохгүй ингээд тэврэлдээд байж байя, нээрээ чи намайг та та гэсээр л байх уу?" гэж асуухад

Эми "харин нөгөө сурсан болохоор уучлаарай"

Бэкхён "зүгээр дээ тэгээд ч би чамаас хэдэн насаар ах билээ дээ, та та гэхийн оронд убба байвал яаж байна? хосууд ер нь тэгж дууддаг гэсэн байх шүү" гэхэд

Эми "тэгье ээ убба" гэсээр жуумалзана.

Бэкхён Эмигийн духан дээр үнсээд "цаг хугацаа ч хурдан юмаа, анх чамайг аав ээжээс чинь аваад гэртэй ирж байхад яг л чи хэзээ ч том болохгүй үргэлж нялх байх юм шиг санагдаж байж билээ. Бас яг үнэндээ чи үнэхээр ядаргаатай уйланхай байсан. Гэтэл одоо ийм том болсон зүрх сэтгэлийг минь эзэмдээд зогсохгүй удахгүй хатан минь болох гэж байдаг" гэсээр Эмигийн бөгжтэй гарыг харахад

Эми "гэхдээ бараг хоёр жилийн дараа ш дээ" гэв.

Бэкхён "хоёр жил миний хувьд юу ч биш ээ" гээд Эмигийн толгойд толгойгоо наалаа.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Donde viven las historias. Descúbrelo ahora