•11•

11.1K 522 2
                                        

Жон жонгүүг бол миний багаасаа цуг тоглож өссөн үеэл. Үеэл гэхээсээ илүү бид хоёр яг л ах дүү, сайн найз эсвэл бүүр хосууд шиг байдаг. Надаас нэгээр ах учраас одоо Шведийн эдийн засгийн сургуулийн нэгдүгээр курс. Анхнаасаа дуу хөгжмөөр явах сонирхлыг нь дарж шведрүү аав ээж нь чирж явсны үр дүнд одоо тэд өөрсдөө баларч байнадаа. Бид 2 бие биенээсээ юугаа ч нуудаггүй үнэхээр үнэхээр сайн найзууд. Сэүн ч энийг мэднэ.

Бид хоёрыг доош буухад залуус бүгд тойроод суучихсан шар айраг уугаад инээлдээд сууж байлаа.

Бэкхён "Ганц хүн сэрээх гэж ямар аймар уддаг юм бэ"

Нами "Харин тийн за алив нааш ир гоё юм хийх гээд байхад"

Сура "Алив май" гээд босож хөргөгчнөөс 2 шар айраг гарган бид хоёрт өгөв.

Сэүн "Яаааа би л ууна энэ охинд өгөхгүй шүү"

"Энэ чинь жимстэй байгааздээ градус нь бага байна тэгээд ч чинийх л харин их байна"

Сэүн "За яахав ганцханыг шүү за юу"

Би хэлээ гаргасаар "Үгүй хүссэнээрээ ууна"

Хэри "Чи одоо ямар сүртэй юм бэ"

Би эрхий хуруугаараа гарган "Хэри онни жжжажаан"

Сэүн "Жэбомоо чи одоо наад найз охиноо аваачээ хүний хүн уруу татаад байна шдэээ"

Жэбом "Энд сүртэй хүн нь угаасаа чи л байна. Жимстэй гээд байхад л-----"

Сэүн "Би л илүүдээд байгаа юм байна л даа"

Залуус бүгд Сэүнийг шоолж тоглоом хийн сууж байгаад хэсэг хугацааны дараа үнэнээ хэлдэг тоглоом тоглох болов.

Кай: За тэгэхээр дүрэм маш энгийн заавал үнэнээ хэлнэ. Нөгөө хэд нь худлаа гэдгийг мэдэж байгаад баригдвал мэдээж шийтгүүлнэ. Шийтгэл нь мэдээж маш хүнд магадгүй охидуудын хувьд хөгшин Чой той ямар нэгэн сээтэгнэл хийж ч болох юм.

Энэ үед энэ нэрийг сонсоод шууд л бөөлжис хүрэв. Охид бүгд арайчдээ заваан юмаа гэж дор бүрнээ хараацгаана. Хөгшин Чой бол манай математикийн багш. Яахав тийм хөгшин биш л дээ 30 гаран л байх гол нь үнэхээр донтой. Би математикдаа дургүй гэж хэлж байл уу. Охин болгонтой сээтэгнэж аль болох биед нь хүрэхийг оролдож ер нь л үнэхээр бузартай л гэсэн үг. Түүнийг мэдэхгүй хүн гэж байхгүй бүгд л аль болох орооцолдохгүйхэн шиг байхыг хичээдэг.

Кай "Тайван охидоо тэгэхгүйн тулд мэдээж үнэнээ хэлэх хэрэгтэй"

Нами "Эрэгтэйчүүд тэгээд ямар шийтгэл байгаа юм"

[Completed] The taste of life Where stories live. Discover now