•28•

10.5K 462 5
                                        

Чанёол "Андаа би Сэилийг хэзээ ч ингэж байгааг хараагүй юм байна бас нүдэн дээр минь энэ лайк коммент хоёр нь улам нэмэгдээд байна шдээ" гэсэнд гайхан очиж харвал Сэил инстаграмм дээрээ шинэ зураг хийчихсэн тэр нь бүүр толинд авсан богино шорт, бэлхүүс  нь гарсан майк өмссөн зураг байв.

Нүцгэлээгүй байгаа ч үнэхээр халуухан зураг. Ганцхан миний л хардаг зураг юмсан энэ олон хүмүүс харна гэхээс байж сууна. Өмнө нь хэзээ ч Сэил иймэршүү зураг хийж байгаагүй. Утсаа гарган инстаграмм руу нь орвол энэ охиныгдээ нэг бодлын өхөөрдмөөр ч юм шиг надаас хариугаа авж байгааг нь. Баахан эрэгтэй хүний хаяг дагадаг болчихсон байх шивдээ. Гэхдээ үнэхээр хариугаа авч чадаж байнаа одоо энэ муусайн юмнууд яаж шүлсээ гойжуулж байгаа бол гэхээс л дотор бачимдан сууна. Өөрийн хаяг руугаа орон найзууд Сэилийнхээс бусад бүх хүнээ болиулаад Минжүгийн дугаарыг ч блоклоод өрөөрүүгээ орон хувцсаа солиод Сэилийн гэрлүү явлаа.

Хонх даран удалгүй Сэилийн ээж хаалга тайлав "Өө Сэүнаа яг яръя гэж бодож байсан юм"

"Орой ирж байгаад уучлаарай ээжээ Сэил байгаа биздээ"

С.ээжБайгаа, цаад ааш муут чинь өглөө жигтэйхэн жаргалтай амьтан гарсан удалгүй гачин юм болоод орж ирсэн надад яаснаа хэлдэггүй"

Би "Харин бид хоср жоохон муудалцсан юмаа, муудалцсан ч гэждээ би уурлуулчихсан юмаа"

С.ээж "Харин ч та хоёрыг өдий болтол яагаад хэрэлдэхгүй байгаа юм болдоо гээд гайхаж байсан юм ийм юм байх харин гол нь хэн хэн нь алдаагаа ойлгоод засах нь чухал" гэсээр бид хоёрыг шоолж байв.

Өрөөнийх нь гадна орох эсэхдээ эргэлзэн зогсож байхад хаалга өөрөө онгойн нөгөө 3 гарч ирээд Нами "Гайгүй ээ ороод эвлэрээрэй бид 3 явлаа" гэсээр доош буулаа.

• Сэил •

Нөгөө гурвыг гарсны дараа хаалга тогшин Сэүн орж ирэв. Түрүү хонх дуугарахад нь л ирснийг нь мэдсэн болохоор гайхсангүй. Үргэлжлүүлэн утсаа оролдон сууна. Тэр явсаар орон дээр сууж байсан миний өмнө ирж явган суун шилбийг минь гараараа илэн ярьж эхлэв.

Сэүн "Хайраа уучлаарай эхлээд үнэхээр хайхрамжгүй байсандаа харамсаж байна. Надад чи л байвал хангалттай болохоор ерөөсөө бусад зүйлсэд анхаарал хандуулахгүй чухалчилж авж үзээгүй юм байна, тэгээд энэ нь чамд ингэж тусаж байгааг үнэхээр мэдсэнгүй. Инстаграммын хувьд би чамтай нийлэхээсээ өмнө ашигладаг байсан шигээ ерөөсөө ашиглахаа больсон тэр охидуудын зургийг би хардаг ч үгүй зүгээр л ороод чинийхээ бас бидний зургуудыг хийчихээд л гардаг болохоор хэдэн хүн дагадагаа ч мэдээгүй байна бас би бүгдэнг нь болиулаад , Минжүгийн дугаарыг блок хийсэн аа бас юмнуудаа хаячихсан бүүр ороо ч гэсэн хаячихсан би дахиж ингэхгүй ээ одоо уучлалдаа тэгэх үү"

[Completed] The taste of life Where stories live. Discover now