Special chapter •2•

7.6K 429 67
                                    

Сэүн "Хэрвээ... Хэрвээ" гэсээр Сэүний нүднээс нулимс урсан "Хэрвээ чи тэр үед болсон шиг жинхэнээсээ намайг орхиод явчихвал яах юм. Дахиад тийм зүйл болоод чи дахиж эргэж ирэхгүйгээр надаас явчихвал би бас охин чинь яаж амьдрах юм. Чамгүйгээр нэг хором ч байж чадхааргүй тийм их хайртай байхад чи тэр чигтээ явчихвал яах юм. Айсан юм. Би одоо хирнээ зүүдлээд ч байгаа юм шиг санагддаг. Өөрийнхөө оюун бодолд чамайг амьд гэж итгүүлээд солиотой хүн шиг амьдарч байвал яах вэ ч гэж боддог. Хэтэрхий их жаргалтай байдаг болохоор нэг л буруу үг хэлчихвэл нэг л буруу алхчихвал энэ бүхэн минь замхраад алга болчих юм шиг санагдаад байдаг юм. Энэ бүхэн үнэн үү гэмээр тийм их жаргалыг мэдэрсэн болохоор бурхан гарч ирээд "Хангалттай жаргалтай амьдарлаа одоо болсон" гэж хэлээд энэ бүхэн дуусчих юм шиг санагдаад айж байна. Зүрх чинь зогсчихлоо гэж хэлэхэд намайг ямар байсан гэж бодож байна. Үнэхээр хараал идсэн хоосон мэдрэмж төрж би үхчихмээр санагдсан. Одоогийн минь амьдралыг чи бүтээж өгсөн байхад чамгүйгээр амьдрах итгэл надад байхгүй шүүдээ ..."

Түүний хэлсэн үгсэд Сэил бүр их уйлан түүнрүү гараа өргөхөд Сэүн түүнийг нялх хүүхэд шиг л өргөн буйдан дээр авчран өвөр дээрээ суулгалаа.

Сэил уйлсан чигтээ "Намайг уучлаарай Сэүн аа уучлаарай намайг дандаа тэнэг зан гаргаж юуг нь мэдэхгүй байж дандаа ингэж уурлаж байдагт уучлаарай би ч гэсэн чамгүйгээр байж чадахгүй. Хайртай зөндөө их хайртай. Хайртай болохоор өөрөө одоо л тогтвортой ажиллаад хэвийн амьдралдаа орж хүүхэд төрүүлэхгүй гэж ярьж байсан ч чамдаа нэг хүү гаргаад өгчихвөл чамайг баярлах байхдаа гэж бодоод иййийийи"

"Чшшш, за алив миний охин тайвшир шууд тэгээд авхуул гэж хэлсэнд уучлаарай зөндөө их гомдсон уу" гээд нулимсыг минь зөөлөн арчаад духан дээр үнсэв.

Би бас түүний нулимсыг арчаад уруул дээр нь зөөлөн үнсээд "Би зүгээр болохоор санаа зоволтгүй заюу би хичнээн мундаг билээ" гэж хэлэхэд минь Сэүний нүд дахиад л гялалзаад эхлэв.

"Сэил аа гэхдээ ..."

Би түүний уруул дээр хуруугаа тавиад "Бид хичээх болно оо. Хүүхдээ бас өөрийгөө эрүүл байлгахын тулд үнэхээр их хичээх болно. Эмчийн байнгын хяналтанд байж өөртөө хэрэгтэй амин дэмүүдийг ууж эмч нартай ч бас ярилцах болно. Хэрвээ тэд ч бас аюултай хариу хэлвэл би хэдий хүсэхгүй байгаа ч би чинийхээ шийдвэрийг дагах болно оо"

Сэүн "Амлаж байна уу"

Сэил "Амлаж байна" гэхэд Сэүн гэдсийг минь илээд дараагаар нь тонгойн үнсэв.

[Completed] The taste of life Where stories live. Discover now