•45•

11.6K 462 9
                                    

Эцэст нь амралт минь дуусаж шинэ долоо хоногоо эхлүүлэв. Амралтын хоёр өдөр бүтэн эморон хэвтсэн тул маргааш өгөх бие даалтаа өнөөдөр хийхээ багийнхандаа сануулан бас таг алга болсондоо уучлалт гуйсан зурвас групп чатандаа үлдээн Сэүний явуулсан чатыг уншлаа. Тэр өдөрт маш олон удаа над руу зурвас бичиж зураг явуулдаг.

Хичээл хийж буй зургаа "Найз залуу чинь хичээлээ хийж байна, миний охин надад туслахгүй юм байхдаа :("

Хоолныхоо зургийг явуулан "Тооройгоо санаж байна, өөдөөс минь хараад цугтаа хооллодог ч болоосой"

Гудамжинд явж байхдаа гарныхаа зургийг явуулан "Өхөөрдөм найз охиныхоо жижигхэн гарыг атгаад явмаар байна намайг тоохгүй юм байхдаа"

Уруулныхаа зургийг явуулан "Үнсмээр байна"

Орныхоо зургийг явуулан "Чамайгаа тэврээд унтмаар байна, үнэхээр их санаж байна" гэх мэт маш олон хайр хүргэмээр зурвас явуулсаар байгаа. Түүнийгээ хэдийн уучилсан ч нэг сайн хашраагаад авъя гэсэн бодолтой тул зургийг нь харж инээчихээд гэрээс гарав.

Тэр намайг холоос анхаарал тавин 5,6 хонож байна. Бүхэл бүтэн 5 жил шиг л би түүнийг маш их санаж байна. Тэвэрмээр, үнсмээр, хөтөлмөөр байна.

Сургууль дээр ганцхан цаг суухын тулд хамгийн эхний цаг дээр ирж байгаадаа итгэж өгөхгүй нь. Нэг цагаа суучихаад Хэри болон багийнхаа гурван залуутай хооллонгоо бие даалтанд юу хийх талаар ярилцан сууна. Нэг залуу нь харваас ноомой хичээл хийх сонирхолтой байсан боловч үлдсэн хоёрынх нь сээтэгнэл үнэхээр миний тэвчээрийг барж байв. Байсхийгээд л санамсаргүй юм шиг жүжиглэн гарт хүрээд биеэрээ наалдаж суучихаад.

Гадаа халуун байсан тул богино шорт өмсөж ирсэн минь гай болов уу гэлтэй хоолоо амруугаа хийх гэж байтал хажууд сууж байсан залуу миний гуян дээр гарынхаа алгыг тавьхад би үүнээс цааш тэвчиж чадсангүй.

Эргэн тойрноо харахад их завсарлагаан болохоор үнэхээр бараг бүх оюутан байсанд би анхаарал татахыг хүссэнгүй гараа вуулан гарыг нь холдуулах гэсэн ч тэр хөдөлгөсөнгүй би зөөлнөөр "Гараа ав" гэж хэлэв. Харин тэр авахгүй байсанд Хэри "Галзуу новш минь яг одоо гараа авахгүй бол чи дахиж энэ сургуульд хөл тавьж чадахгүй болно шүү"

-"Эввв, ёстой ууртай хатагтай нар юмаа алив л дээ" хэмээн гуяыг минь чанга базахад би хоолны паднусаа ширээнээс гулсуулан шалруу шидэхэд төмөр сэрээ халбага тавагны харших чимээ заалыг чимээгүй болгов.

[Completed] The taste of life Where stories live. Discover now