• Сэүн •
Сэилд хэсэг худлаа уурласан болж аргадуулж эрхэлье гэж бодсон ч аав, ээж хоёроор хүргүүлээд буухдаа утсаа орхиод буучихсанаа орж ирээд анзааран очиж авъя гэж бодон хэвтэж байгаад автобусанд Сэилийг харж явсаар унтаагүй тул нойр хүрэн нэг мэдсэн унтаад өгсөн байв.
Нарнүүрэн дээр тусахад ярвайн сэрвэл ханан дээрх цаг хичээл ороход хэдхэн минут үлдсэнийг зааж байлаа. Эрэгтэй хүн юу удхав хурдхан усанд орж дүрэмт хувцсаа өмсчихөөд Сэилийн гэрлүү явья гэсэн ч утасгүй зөрчих байх гэж бодоод шууд сургууль оров. Ангид орж цүнхээ тавьчихаад Сэилийн анги руу явах гэж байхад хуучин гэрийн хажуу айлын охиноор аав, ээж хоёр утас дамжуулуулсан байсанд талархсанаа хэлэн зогсож байхад цаанаас Сэил удаан гэг чинь алхан ирж байлаа.
Ойртох тусам царай нь цонхийж нэг л зовиуртай харагдана. Яг очих гэсэнд өөдөөс муухай харчихаад ангируугаа яваад оров. Хонх дугарч ангидаа орон утсаа шалгатал үнэхээр аюул. 30 дуудлага 12 зурвас. Бичсэн юм зурвасуудыг нь уншаад хичээл дунд ганцаараа л хий дэмий инээдээ барин догдлон сууна. Гэвч Сэилийн өвдсөн царай тавгүйтүүлж утасруу нь залгасан ч холбогдохгүй байв. Цайны цагаар ангийнх нь үүдэнд зогсож байхад дусал барин Суратай хамт гарч ирэн юу нь өвдсөнөө хэлэхгүй байгаад нь уур хүрч бүр новш гэж, гэж хүртэл хараал хэлсэнд бага зэрэг бухимдан нэрийг нь чангаар дуудсанд түүний эгдүүтэй гэгчинь уурлан хэлэх хариулт намайг инээлгэж орхисон юм.
Сарын тэмдэг. Энэ талаар сайн мэдэхгүй ч энэ үед эмэгтэй хүн үнэхээр муухай ааштай эмзэг болдог, бас их өвддөг гэж сонсож байсан болохоор ойлгон түүнийг гар гэсэнд өөрөө хэлэхгүйгээс хойш гарч Сурагаас энэ үед яах талаар асуухаар гарах гэсэнд "гар гэж хэлэнгүүт гарах гээд байхдаа яадаг юм!" Эргэж харвал нүдэнд нь нулимс цийлэгнэн, хошуу нь унжчихсан эгдүүтэй охиноо өхөөрдөн орон дээр суун түүнийг цээжиндээ наан үсийг нь элбэв.
Би "хайрыгаа уучлаарай за хайр нь өчигдөр аавын машинд утсаа орхиод буучихсан тэгээд өглөө сэрүүлэггүй хоцроод сэрсэн болохоор чамайгаа авч амжсангүй бас өвдөж байхад нь хажууд нь байсангүй үнэхээр уучлаарай"
Сэил "Өглөөний охин тэгээд юу юм?"
Би "Хажуу айлын охин аав миний утсыг өгч явуулсан байналээ хартай охин минь"
Сэил "Жинхэнээсээ уурлачиж гэж бодоод ямар их юм бодож хоносон гэж бодно" гэсээр нусаа татан энгэрт шигдэж байв.
KAMU SEDANG MEMBACA
[Completed] The taste of life
Romansa~Миний биеийн эд эс бүхэн чамайг нэхэж, чамаар амьсгалдаг~