•6•

11.2K 571 11
                                    

Жон Дэхёг. Миний анхны хайр бас үерхэж байсан цор ганц залуу. Хэлэхэд ичмээр ч тэр намайг хүчлэх гэж оролдсон. Энэ тийм хүчлэлт биш л дээ. Зүгээр л тэр хальтхан шүргээд өнгөрдөг хацрыг минь үнсчихээд хөхөнд минь хүрсэн явдал. 15 настай охинд энэ байж боломгүй дарамт бас муухай байсан. Дэхёгыг надад ойртуулахгүй гэж Сэүн өдөр болгон анхаарал тавьж цагийг цуг өнгөрөөдөг болсноор түүнийг гэх сэтгэл арилаж Сэүн гэсэн шинэ ертөнц надад бий болж байсан билээ.

_______

Сэүн намайг өдөр болгон ирж авч хүргэж өгч цуг хооллож явсаар аль хэдийнээ нэг сар өнгөрчээ. Энэ хугацаанд өөрчлөгдсөн ганц зүйл бол бидний харилцаа. Бид маш дотно болж би ч түүнтэй бараг л муухай харьцхаа больсон. Магадгүй би түүнд дурласан байх.

Урьдын адилаар сэрүүлэгнийхээ ядаргаатай дууг унтраачихаад буцаад унтчихав. Гэнэт утас дугарах дуугаар сэрвэл хичээл эхлэхэд 40 минут дутуу байлаа.

Сэүн "Унтчихсан байна тийм үү" утсаа авахад Сэүний тайвшрам хоолой өөдөөс ийн асуухад би "Эрт залгахаа яасан юм бээ одоо бослоо айшшш хоцрох нь дээ"

Сэүн "Хүлээж байх болохоор тайван гараад ир"

Би ч усанд орох уу эсвэл юм идчээд явах уу гэсэн сонголтоос усанд орохыг сонгоод нүүрээ хөнгөхөн будаад формоо өмсөөд гэрээс гарав.

Сэүн "Хөөх өнөөдөр харин хурдан байх чинь"

Би "Машинтай ирсэн бол хэлэхгүй юм идэж амжих байсан байна шдээ"

Сэүн "Яагаад ч юм машинтай ирмээр байсан ийм учиртай байж л дээ" гэсээр хойд суудлаасаа надад сүү зөөлөн боов хоёр авч өгөөд "Үдийн цай хүртэл тэснэ биздээ" гэж асуув.

Би инээсээр өгсөн юмыг нь аваад толгойг нь илэн "Улам л халамжтай болоод байх юмаа"

Сургууль дээр ирэн нөгөө хэдтэйгээ уулзаад Сэүнд удахгүй уулзахаа хэлэн ангируугаа оров.

Суудалдаа суусны дараа Дэхёг араас үзгээрээ хатгасаар "Чи Сэүнтэй үерхээд байгаа юм уу"

Би түүнрүү сонин харсаар "Чиний хэрэг биш"

Дэхёг хэлээрээ хацраа түлхсээр "Ямартай ч үерхээгүй байхнээ"

Би ч юм ярих сониорхол байгаагүй болохоор зүгээр л үл тоов. Цайны цагаар ангиас гарахад үүдэнд Сэүн найзуудтайгаа зогсож байлаа. Нэг шинэ мэдээ гэвэл Кай Сура хоёр үерхэж байгаа. Биднээс сүүлд эхлэчихээд түрүүлээд үерхчихсэн шүү. Гэтэл бид хоёр тодорхойгүй харьцаатай хэвээр л. Би ч Сэүн рүү инээгээд явж байтал араас нэг гар намайг зогсоон өөрлүүгээ харуулчихаад шууд л уруул дээр үнсчихэв.

[Completed] The taste of life Where stories live. Discover now