•18•

11.1K 460 14
                                    

Сухо "Танай найз охин шиг жаргалтай тайван тоглож байгаа хүн харсангүй"

"Энэ чигээрээ явсаар байгаад их сургуулийн шигшээд орчихвол ч алах байхдаа араас нь их сургуулийн залуус гүйгээд л" Кай хэлсээр нөгөө хэдтэйгээ жуумганалдан албаар намайг өдөж байв.

Би "Үхмээр байна уу, оруулахгүй юм чинь"

Кёнсүү "экс ба одоогийн хайр бооцоо тавьцгаах уу? Минжү, Сэил хоёр тулчихлаа яамаар байна Сэүн аа?"

Би "Сэилийг битгий хүнтэй харьцуулаад бай угаасаа хамаагүй илүү"

• Сэил •

Сэүнээр үнсүүлсэн болохоор ч тэр үү сэтгэл санаа минь улам л сэргэсээр Минжүд нэг удаа гартаа майжуулж бусдаар тайван шахуу тоглосоор цаг дуусах дөхөж байлаа. Булааж авсан бөмбөгөө залаад явж байхад урдаас Минжү гараад ирэх нь тэр.

Дөхөж ирэхийг нь хүлээн залж зогсож байгаад бөмбөг рүү сарвайх үед нь татаж аваад ардуураа оруулан нөгөө гартаа авах үед Минжү эрчиндээ газар уначихав. Энэ үед заал доргиж "Энэ чинь миний охин" гэж орилох Сэүний дуугаар түүнрүү харан нүдээ ирмэчихээд гурвын зураасан дээр очиж зогсон шидэхэд шийдний торонд бөмбөг орон шүгэл ч дуугарч манай багийн хожилтоор тэмцээн өндөрлөлөө.

Түрүүлсэн багууд кино театрт нь кино үзэх эрхтэй болсноор бид оройн хоолондоо орчихоод, усанд орж хувцас хунараа сольцгоов. Кино театрт нь орон бид хоёр хамгийн арын эгнээний булангийн суудалд суугаад, голын түшлэгийг нь хойшлуулж тэр мөрөөр минь тэвэрч би доош шигдэн Сэүний бэлхүүсээр тэврэн цээжинд нь толгойгоо наан тухласнаар кино эхлэлээ. Гэхдээ энэ бид хоёрын сонирхол биш байсан болохоор зүгээр л юм ярилцахаар шийдэцгээсэн юм.

Би "Чи түрүүн хэргээр тэгсэн үү?"

Сэүн "Юу?"

Би "Өмсгөлөө хэргээр тэр охидуудын нүдэн дээр тайлсан уу гэж байна"

Сэүн инээсээр "Ууг нь тэр охидуудыг биш чамайг догдлуулах гэж тэгсэн юмсан"

"Би биш тэр охидууд чинь л догдолсон байлгүй дахиж миний юмыг хүмүүсд харуулаад үзээрэй!Галзуу юмнууд тэр орилолдож байгааг нь ээ би ч тухтай харж чаддаггүй байхад" би уруулаа унжуулсаар хэлэхэд тэр над руу ойртоод "Одоо тухтай хармаар байна уу?"

Би "Х-х-эн т-тийм утгаар хэлсэн юм"

Сэүн "Яагаад сандраад байгаа юм?"

[Completed] The taste of life Where stories live. Discover now