•56•

8K 371 2
                                    

Явах өдөр нь миний төрсөн өдрөөр болох гээд байсан тул 1 хоногоор хойшлуулан нисэхээр болж бид хамтдаа түүний явах зүйлсийг бэлдэн гадуур дотуур цуг ажил хөөцөлдөн үнэхээр нэгнээсээ нэг хором ч холдохгүй байлаа. Төрсөн өдрийн өмнөх өдөр залуустай үдэлт хийж уулзалдахаар болоход бүр л хачин болоод явчихав. Бөөндөө клубын нэг өрөөнд юм ярилцан сууцгаана. Өмнө байсан бол гараад бүжгийн талбай охин эргүүлээд алга болох байсан ч энэ удаад бүгд зүгээр л юм ярилцан суух нь улам дотрыг минь бачууруулж байлаа. Бүгд л надруу өрөвдсөн харцаар харж удахгүй та хоёр сална гэж байгаа мэт харах таалагдахгүй байна.

Би "Залуусаа зүгээр байдгаараа бай тэгэх үү? би гуйж байна. Хэн ч үхэхгээгүй бас салахгүй. Битгий надруу ингэж хараад бай бид салахгүй удахгүй дөрөв тэрнээс ч бага хугацаа байж магадгүй түр хол байна дунд нь би очиж байх болно тийм болохоор биднийг өрөвдөх хэрэггүй" гэж хэлчихээд өрөөнөөс гаран угаалгын өрөө зүглэв.

Орсон даруйдаа хүйтэн усаар гараа угаан бага зэрэг тайвшран хэсэг зогсож байгаад гарахад хана налан Сэүн зогсож байлаа.

Сэүн "Танилцаж болох уу хөөрхөн охин минь"

Би "Мм уучлаарай би найз залуутай юмсан"

Сэүн "Үнэхээр азтай залуу юмаа" гээд хүрч ирэн уруул дээр үнсээд "Бүжиглэх үү?"

Би толгой дохин бүжгийн талбайруу гаран уянгын дуунд бүжиглэнэ. Түүний хүзүүг гараараа ороон бүжгийн туршид бие биерүүгээ инээмсэглэн удаан гэгчинь нүдрүү нь ширтэв.

Ая дуусган буцан өрөөрүү ороход залуус шуугилдан одоо л нэг хэвэндээ орсон байх шив.

Сэүн намайг татан өвөр дээрээ суулгаад "Миний охин төрсөн өдрөөрөө юу авмаар байна аав нь авч өгөх болно" гэсээр нүдээ ирмэхэд миний хоолой зангиран хэдий ингэж хэлмээргүй байсан ч миний цор ганц хүсэл болох "чамайг".

Хэтэрхий их аз жаргалтай байсан, бүх юм төгс байсан түүнтэй өнгөрүүлсэн цаг хугацаа энд хүрээд төгсөж байгаа мэт санагдан ойрын хэдэн хоног уйлаагүй дахиж уйлахгүй гэж өөртөө хэлсэн байсан ч чадсангүй уйлаад л эхлэв.

Сэүн "Чшшш хоёулаа дахиж уйлахгүй гэж хэлсэншдээ чамайг уйлаад байхаар би яаж сэтгэл тайван явах юм бэ? Ммн"

Сэүний гэрт орж ирэн цаг харахад 11:46 болж байсанд тэр мммн бидэнд 14 минут дутуу бас амжуулах ажил байна гэсээр уруул дээр үнсэн хувцсыг минь тайлж байлаа. Үнэхээр 14 минутанд амжуулна гэж шийдсэн бололтой маш хурдан ажлаа эхлүүлэн дуусгаад дээр минь амьсгаатан хэвтэв.

[Completed] The taste of life Where stories live. Discover now