•30•

10.9K 445 8
                                    

Сэүн "Тэр новш яасан гэнээ"

Би "Онц юм болоогүй ээ зүгээр тэнэгтээд байхаар нь л бага зэрэг уурласан юм ээж худлаа дэвэргэж байгаа юмаа"

Сэүн "Сэил аа над руу харж байгаад зүгээр үнэнээ хэл би чамайг зүгээр эмчлүүлэх эмчдээ бага зэрэг уурласандаа дунд хуруугаа гаргаж галзуу новшоор нь дуудахгүй гэдгийг мэднэ, чи надаас нуух гээгүй биздээ"

Би "Зүгээр л тийм онцын зүйл биш шдээ Сэүн аа хэрэггүй зүйлд анхаарал хандуулах хэрэггүйдээ"

Сэүн "Сэил аа" гэж бага зэрэг ширүүн хэлсэнд цочин түүнрүү харвал үнэхээр тоглоогүй харагдаж байв.

Сэүн "Би чамаас юм нуух чамд сайхан санагдахгүй гэж бодож байна"

Би нэг гүнзгий амьсгаа гаргачихаад "Чи харин уурлахгүй гэж амла"

Сэүн "Үнэхээр уурлуулахаар зүйл хийсэн бол чадахгүй"

Би "Бид 2 ярилцсаан зүгээр ойлголцоод дахиж тийм зүйл болохгүй гэсэн болохоор уурлах хэрэггүй шүү  хэрвээ чамайг уурлана гэвэл би хэлмээргүй байна чи намайг айлгаад байна"

Сэүн "Ойлголоодоо одоо харин хэл"

Би ч болсон явдлыг тойруулж ганц хоёр зүйлийг хасаж хэлсэн ч Сэүн өөдөөс худлаа гэсэн харцаар хараад чимээгүй зогсоод байсан болохоор аргагүйн эрхэнд бүх зүйлийг хэлж өгөв.

Сэүн дЯадаг новш вэ, чи тэгээд үргэлжлүүлж эмчилгээнд орохоор зөвшөөрсөн гэдэг чинь юу гэсэн үг юм. Тийм солиотой амьтаны хэлсэн үгэнд итгэчихэж байгаа юмуу"

Би "Чи намайг дутуу үнэлээд байна, тэр чинь эмнэлэг тэгээд бид 2 тохиролцсон үнэхээр дахиж ямар нэгэн юм болохгүй ойлгоснуу"

Сэүн "Өөр сайн эмнэлэг хайх болохоор би явуулахгүй"

Би "Сэүн аа, хамгийн сайн эмнэлэг чи яагаад надад итгэхгүй байгаа юм шиг аашлаад байгаа юм"

Сэүн "Чамд итгэхгүйдээ биш эцсийн эцэст чи эмэгтэй хүн шдэээ, эмнэлэгийг аюулгүй гэж хэн чамд хэлж байгаа юм"

Би "Би чамтай ийм зүйлээс болж муудалцмааргүй байна Сэүн аа зүгээр яагаад больчихож болохгүй байгаа юм"

Сэүн "Би ч гэсэн муудалцмааргүй байна харин чи зүгээр болиод өөр эмчид эсвэл өөр эмнэлэгт хандаж болохгүй байгаа юм" гэж хэлэхэд гэнэт л дотор муухай оргиод үг хэлэх гэж байснаа болин амаа даран угаалгын өрөөрүү гүйж  Сэүн араас орж ирэн нуруун дээр дарж өгөн би ч хэд хий огиулаад больчихов.

[Completed] The taste of life Where stories live. Discover now