Special chapter •1•

7K 433 55
                                    

•Нэг жилийн дараа•

Сэүн "Хайраа аав, ээж ирж байна гэнэ ээ явцгаах уу?"

Би "Чи ганцаараа яваа, би араас чинь очино чамайг хармааргүй байна"

Сэүн "Хайр л даа, битгий уурлалдаа тэгэх үү" гэсээр надруу ойртон тэврэх гэсэн ч би түүнийг гараараа түлхээд нусаа татав.

Сэүн "Орой явж ирээд хоёулаа тухтай ярилцъя, одоо битгий уйл"

Би түүний хажуугаар зөрсөөр бяцхан охиныхоо инээх чимээгээр зочны өрөөндөө орвол тэр минь дэндүү баяр баясгалантайгаар тоглон сууна. Жилийн дотор үнэхээр том болчихжээ миний охин.

"Сэна миний дүү аав ээж хоёр ирж байна гэнээ яваад юмаа бэлд" гэсээр охиноо Сэнагийн өврөөс сарвалзах гарыг нь үнссээр тэвэртээ авав. Ердөө түүнийгээ тэврэх төдийд л дэлхийг атгачихсан юм шиг тэр их аз жаргалыг мэдрэх юм.

"Алив миний бяцхан гүнж өлсөж байна уу" гэсээр Сэүн надаас охиноо авахад тэр минь юу ч юм амандаа бувтнан аавдаа тэврүүлсээр гал тогоо руу явав.

"Хайраа миний охины шүлсэвчийг аваад өгөөч, бид энд заваарчихлаа" гэсээр гал тогооноос Сэүн орилло.

Буйдан дээрээс шүлсэвчийг нь авсаар ороход аав, охин хоёр зутангаа нүүрээрээ идсэн юм шиг л хоёр заваарсан юм инээчихсэн сууцгаана.

"Явж хувцсаа солио эхлээд хооллочихоод хувцсаа өмсөхгүй яасан юм та хоёр хэзээ байхдаа цэвэрхэн иддэг байлаа" гэсээр охиныхоо тэрэгний хажууд өвдөглөн сууж байсан түүнд хэлээд охиноо өөрөө хооллож эхлэв.

Удалгүй хонх дуугарсаар аав, ээж хоёр ч ирэн би тэдэнд ойр зуурын юмс захисаар үүний минь хариуд "Анх удаагаа харж байгаа биш" гэсэн зэмлэлийг ч сонсоод авлаа.

Бид хоёр ч хэн хэн нь юм дуугарахгүй явсаар Жэксонгийн гэрт ирэхэд бусад маань ирээгүй бололтой Жэксон, Нами, Кай, Сухо, Чанёол, Кёнсүү л цугласан байв. Цай уун ойр зуурын юмс ярилцан суусаар хоол бэлдэхээр Нами бид хоёр гал тогоо орж нөгөө хэд ярилцан үлдэв.

Жэксон "Та хоёр муудчихаа юу" гэсээр шивнэн Сэүнээс асуув.

Кай "Бас уу"

Сухо "Сэүн, Сэил хоёр л сонин байна харин чи битгий ойр ойрхон муудалцаад бай ядаргаатай юм"

Кай "Ямар надаас болсон юм уу учир нь ойлгогдохгүй аашлаад байх юм байна шдээ. Хүн тэгээд уурлахгүй зүгээр аясаар нь байхаар бүүр муухай аашлаад. Жирэмсэн юм уу гэхээр жирэмсэн биш. Тоохгүй байя гэхээр тоосонгүй гэж уурлана, тоогоод яасан ийсэн юм гэхээр чамд хамаагүй гэх юм ойлгохоо байлаа"

[Completed] The taste of life Where stories live. Discover now