Сэүн "Чамд хүрэхгүй, тэврэхгүй галзуурах нь л гэж бодлоо" гэсээр бид хөтлөлцөн номын сан руу алхацгаана.
Би "за одоо явдаа тараад залгаарай" хэмээн номын сангийн гадаа ирэн түүний уруул дээр хөнгөхөн үнсчихээд холдсон ч тэр намайг буцан өөртөө нааж гүнзгий гэг чинь үнсэж байв.
Сэүн "Би цуг баймаар байна шдээ" хэмээн санаа алдан хацрыг минь илнэ.
Би "Эрхэмээ та аль хэдийнээ хичээлээсээ таван минут хоцорчихлоо одоо гүйж үз тараад залга" хэмээн бөгс рүү нь алгадав.
Сэүн "Энийг чинь юу гэж ойлгох вэ хатагтай өдөөн хатгалт уу?"
Би түүнийг шоолсоор "Алив ээ Сэүн яв л даа"
Сэүн "Ойлголоо" хэмээн цааш хэд алхсан ч буцаж надруу ирээд дахиад л үнсэв. Илүү ширүүн үнсэж хэлийг минь хэлээрээ ороон сорсонд би аяархан амандаа гиншчихлээ.
Үнэхээр саначихаж түүнийхээ хүрэлт бүрийг.
Сэүн "Сахилгагүй охин" гэж хэлээд хамарны минь үзүүр дээр нэг үнсээд "жинхнээсээ явлаа" хэмээн гараа даллан цааш гүйв.
Хэри "Удсан бол бүр кино үзэх нь л дээ"
Би "Орж байхгүй яасан юм"
Хэри "Одоо гурвуулахнаа тэр их бие даалтыг яаж дуусганаа бурхан минь алив хурдалцгаая" хэмээн бид номын санруу ороход багийн минь үлдсэн эрдэмтэн царайлсан залуу илүү авсан суудалдаа биднийг урин бие даалтандаа орцгоов.
Сэүн "Санаад эхэлчихлээ Ли"
Сэил "Хичээлээ хий том залуу минь бид завгүй байна"
Сэүн "Бид гэдэгт зарим ухна орохгүй биздээ хонгор минь?"
Сэил " Найз залуу минь болгож өгсөний хариуд гурвуулахнаа бие даалтаа маргааш хураалгах гээд их завгүй байна"
Бүтэн гурван цаг гаруй ноцолдсог ч нэг л болж өгөхгүй байсанд багахан бухимдан ширээ дэрлэн сууна.
-: Кофе ууж нойроо сэргээх үү хатагтай
Би дороо өндийж түүнийхээ царайг харан хошуугаа унжуулан "Сэүнааааааа" хэмээн гоншгонов. Тэр авчирсан кофегоо нөгөө хоёрт бас авж өгчихөөд хажууд суун хацар дээр үнсчихээд бидний хийсэн зүйлийг харж байгаад хэдэн нэмэлт санаа хэлэн бидэнтэй цуг ажиллаж эхлэв.
Сэүн "Өлсөж байна уу?"
Хэри "Тиймээ маш их"
Сэүн "Чамаас асуугаагүй найз залуудаа хэл"
YOU ARE READING
[Completed] The taste of life
Romance~Миний биеийн эд эс бүхэн чамайг нэхэж, чамаар амьсгалдаг~