•74•

8.1K 360 16
                                    

Харанхуй дунд нүд өвтгөм гэрэл гялтаганан намайг нүдээ дарахтай зэрэгцэн бугуйнаас минь хэн нэгэн зууран харанхуй дунд гүйж эхлэв. Гарнаас минь зууран гүйх гэрэлтсэн тэрнийг хараад би "Сэүн аа яагаад гүйгээд байгаа юм"

Сэүн "Бидэнд цаг алга хонгор минь аль болох хурдан гүйх хэрэгтэй" гэдгээс өөр юу ч хэлсэнгүй.

Гэтэл тэр минь алга болоод орчин тойрон минь замхран би хөдөө хээр талд ирсэн байлаа. Яг урд минь нуур байх ба гэнэт л нуурын цаад эрэгт Сэүн гартаа хүүхэд тэвэрчихсэн гарч ирэв.

Сэүн "Бидэнд цаг алга Сэил аа нуурлуу үсэр" гэхэд би толгой сэгсрэн "Би үсэрчихвэл үхчихнэ шдээ би та хоёртойгоо хамт баймаар байна"

Сэүн "Надад итгэж байна уу хонгор минь нуур луу үсэр надад итгэ" гэхэд би хэдий эргэлзэж байсан ч бага багаар урагшилсаар нуурлуу үсрэхтэй зэрэгцэн би зүүднээсээ сэрэхэд гартаа хүчдэл барьсан эмч хөлсөө арчин хажуунаас хэн нэгний "Зүрх нь цохилчихлоо, таван минут" хэмээн учир нь ойлгогдохгүй зүйлс ярин удалгүй би дахин нүдээ анив.

Чихэнд хүмүүсийн хоорон дахь яриа сонсогдон нүдээ нээвэл би амандаа хүчил төрөгчийн аппараттай байх ба гарнаас минь Сэүн атган унтаж байлаа. Юу болоод өнгөрснийг сайн ухаж ойлгохгүй яг л бүх зүйл зүүд юм шиг санагдан доош гэдэсрүүгээ харахад нөгөө том гэдэс байхгүй байх ба гэнэт л толгойд эмчийн охинтой боллоо гэсэн яриа сонсогдон өөрийгөө үхэж байсаныг мэдсэн тэр мэдрэмж ч бас биеийг минь бүчиж нулимс минь урсан уйлж эхлэв.

Гэнэт ээжийн сэрчихлээ гэх чанга хоолойгоор гарыг минь атгаж байсан Сэүний гар чангарч тэрний минь "Бурхан минь Сэил өвдөж байна уу одоо ч гэсэн өвдөж байна уу?" гэх сандарсан хоолой хажуунаас минь гаран удалгүй өрөөнд эмч нар орж ирэн нүд рүү гэрэл тусган элдэв юм асууж шалгаасаар "Одоо зүгээр болохоор санаа зоволтгүй 7 хоногтоо эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд нарийн шинжилгээ хийлгэсний дараа гарч болно" гээд хүүхдийг минь ч эрүүл саруул байгааг хэлээд дусал, хүчил төрөгчийн аппаратыг минь аваад гарч харин би Сэүнийг тэврэн цурхиртлаа уйлж эхлэв.

Би "Би- би үх-хчихлээ гэж бодсон би маш их айсан бүх юм харанхуй болчихсон би дахиж та нарыг харахгүй болчихвий гэж айсан" гэсээр арай гэж хэлэн буцаад л уйлав. Сэүн ч бас уйлсаар "Баярлалаа Сэил аа амьд байгаад баярлалаа чамдаа баярлалаа, ганцааранг минь орхиж явалгүй эргээд ирсэнд баярлалаа би ч бас үнэхээр их айсан чамайг алдчихлаа гэж бүх зүйл утгагүй мэт санагдсан би чамд ямар их хайртай гээч. Намайг уучлаарай бүх юм надаас болсон хэрвээ чи минь байхгүй болчихсон бол би өөрийгөө хэзээ ч уучлахгүй байсан" гэсээр бид нилээд удаан уйлалдасны эцэст Сэүн нулимсыг минь арчиж өгөөд нүүрийг минь тойруулан үнсэж "Хайртай шүү" гээд яг л дахиж тавихгүй мэт чангаас чанга тэврэв.

[Completed] The taste of life Donde viven las historias. Descúbrelo ahora