•63•

9K 349 17
                                    

Сэүн "Надгүй өдөр ямар байвдаа тэгээд?"

Би "Яахав болох л юм шиг байна" гэхэд Сэүн утасны цаанаас уйлагнан "Өөдгүй охин юмдаа би бүүр санаад үхэх гэж байлаа.

Би "Тэгж харагдаагүйдээ"

Сэүн "Ойлгосонгүй хонгор минь"

Би "Бид өчигдөр ганц бие бүсгүйчүүдийнхээ үдэшлэг дээр та нарыг ч бас харсан гэвэл ойлгох уу?"

Сэүн "Хэрцгий юмаа тэгээд хүрээд ирэхгүй яаж байгаа юм?"

Би "Нэгтээ бүтэн өдөр холбогдохгүй гэж шийдсэн болохоор ганц өдөр тэвчъе гэж бодоод"

Сэүн "Би танайх руу очиж байна"

Би "Би орноосоо ч босоогүй байна тэгээд ч би чамтай уулзахгүй яг одоо жолоогоо гэрлүүгээ эргүүл"

Сэүн "Би уулзмаар байна"

Би "Нэг мөсөн маргааш уулзацгаая ммм?"

Сэүн "Хоцорчихлоо хаалгаа тайл хонгор минь" гээд утсаа тасалчихав.

Гэрийнхэн тайлаад өгчих байх гэж бодсон ч тэднийг ажилтайг санан орноосоо залхуутай гэгчинь өндийн сандал дээрээс урт цамцаа углаад хаалга зүглэлээ.

Хаалга нээсэн даруйд Сэүн үгийн ч зөрүүгүй уруул дээр үнсэж хэсэг хугацааны дараа амьсгаа авах гэж түүнийг өөрөөсөө түлхлэв.

Сэүн "Ганц хоног ч холдож чадахгүй байна одоо яах вэ?"

Би түүнийг шоолон толгойгоо сэгсрээд өлмийгөө өргөн уруул дээр нь дахин үнсээд холдлоо.

Сэүн "Тэгээд ямаршуу байвдаа" гэсээр бид 2 манай өрөө рүү хэлхэлдэн явав.

Би "Янзтай байсан. Нэр нь л өөр болохоос бид хуримын дараа ч байнга ингэж гарах болно намайг явуулна биздээ"

Сэүн "Надаас яагаад асуугаад байгаа юм?"

Би "Мэдэхгүй ээ зүгээр л хуучин аав ээжээс асуудаг байсан хэрвээ хуримаа хийчихвэл чамаас асуух ёстой юм шиг санагдаад"

Сэүн эрүүг минь хөнгөн няслаад "Би ямар чамайг шоронд байлгах гэж гэрлэж байгаа биш дээ хүссэнээ хий, ингэхэд чи цоглог байх чинь уугаагүй юм уу?"

Би "Жоохон л уусан чамайг байхгүй болохоор олигтой ууя ч гэж бодсонгүй нөгөө хэд харин бүгд тасарсан бүгд тасраад өгчихөөр намайг хэн хамгаалах юм?"

Сэүн "Сайн охин" гээд намайг өвөр дээрээ суулган бэлхүүсээр минь тэврэхэд би үсээр нь оролдонгоо "Догдолж байна уу, бидэнд одоо 18 цаг л дутуу байна"

[Completed] The taste of life Where stories live. Discover now