•58•

8.2K 394 11
                                        

Нисэх буудлын цонхоор түүнийхээ онгоцыг хөөрхийг хараад тэр чигтээ л хоосорчихов. Сэүний ээжийг тэвэрсэн чигтээ бид хоёр хэсэг уйлалдаж байгаад машин руугаа явцгаалаа. Замдаа би гарныхаа шивээсийг л харан өөр юунд ч анхаарлаа хандуулсангүй. Гэрийн гадаа ирсэн даруйдаа хувцаснуудаа тарааж хаячихаад өрөөрүүгээ ороод утсаа ширтэн хэвтэв. Дөнгөж наг цаг болж байхад залгахыг нь хүлээн утсаа ширтэж суугаа өөртөө инээд хүрэн өчигдөр унтаж чадаагүй тул хэвтэж байгаад нам унтчихаж. Гэдэс хонхолзон сая л нэг юм нойрноосоо сэрэн цаг харахад шөнийн 10 цаг болсон байв. 8 өнгөрөөгөөд газардаад одоо холбоо барих дөхөж байгаа байх гэж бодоод угаалгын өрөө орж нүүр амаа цэвэрлэхдээ хүртэл утсаа биеэсээ огт салгасангүй. Сэүний цамцыг өмсөөд доош буухад аав ээж Сэна 3 том өрөөнд зурагт үзэн тэврэлдэн сууж байв. Намайг боссон даруйд элдэв юм асууж хоол халааж өгцгөөв.

Ээж "Холбоо бариагүйюу?"

Би "Үгүй ээ одоо л дөхөж байгаа байх"

Аав "Аргагүй зохицуулах ажил байгаа байлгүй"

Сэна "Убба хэзээ ирэх юм"

Ээж "Зөндөө олон удаа Сэнаг унтаад сэрэхэд ирнэ"

Дандаа хар шөнө өлсөж сэрэн түүнийг дуудан хоол авчруулж эсвэл сэрэхэд хоол аваад ирдэг байсан түүнийгээ санаж дахиад л нулимс гарах гээд зангираад эхлэсэнд хоолоо ч идэх сонирхолгүй болон өрөөрүүгээ буцаж явав.

Хойно аав ээжийн надад санаа зовж байгаа яриа зурвасхан сонсогдож байсан ч надад одоохондоо  анхаараx хүсэл байсангүй. Гэнэт утас дуугаран олон улсын дуудлага байсанд хамаг бие минь сандран баярласаар утсаа авав.

Сэүн "Ээе гүнж минь юу хийж байнадаа"

Би "Унтаж байгаад сэрчихээд байж байна хэзээ очсон? зүгээр үү? одоо хаана байгаа юм?хамаатныхаа эгчтэй уулзсан уу? ямаршуу байна ? хоолоо идсэн үү ? Ядарч------"

Сэүн "Ли, тайван нэг нэгээр нь асуулдаа би сайн явж ирсэн, одоо эгчийнд байна, саяхан ирсэн буунгуутаа ярих гэсэн ч карт энээ тэр гээд жоохон асуудал гарчихлаа одоо эгч хоол хийж байна аав, ээж энд бай гэсэн болохоор нэг хэсэгтээ энд л байх юм шиг байна"

Би "Санаад байна интернэт ороод ир царайг нь хармаар байна"

Сэүн "Би яагаад санаагүй юм болоо наадхыг чинь за одоохон" гэсээр таслаад дахин дүрстэй дуудлагаар уулзалдав.

Сэүн "Хайрыгаа хараагүй зөндөө олон цаг болчихож"

Би "Одоо л санаа амарлаа"

[Completed] The taste of life Where stories live. Discover now