•33•

11.8K 436 6
                                        

Машинаас Нами бууж ирэхэд нүдийг нь хар нүдний хаалтаар хаасан байх ба Сухо түүнийг хөтлөн замын эхлэл дээр авчирлаа.

Надаас бусад нь мэдэж байсан бололтой нээх их гайхсангүй харин би л өөрөө тэнд зогсож байгаа аятай догдлоно. Намигийн нүдний хаалтыг авахад хэсэг ярвайж байснаа замын төгсгөлд зогсох Жэксоныг харан нүд нь нулимсаар дүүрч ирэв. Удалгүй Жэксон микрофон барин "Замдаа ядарсан уу миний сахиусан тэнгэр болон үр минь. Аав нь ууг нь энэ зүйлийг аль эрт хийх ёстой байсан юмсан оройтож хийж байгаад уучлаарай. Нами ямар ч үед дэргэд минь байж намайг хамгаалж, хайрлаж, халамжлагт чинь баярлалаа. Бас надад бяцхан сахиусан тэнгэр бэлэглэсэнд чинь ч бас баярлалаа. Хэдий хоёул айдастай байгаа ч энэ бүхнийг хамтдаа даваад гарах болно. Би цаашид та 2ынхоо төлөө бүгдийг хийх болно харин чи минь эрүүл саруул хажууд минь байж өгөөрэй. Эцэст нь би чамд маш их хайртай надтай гэрлэж, миний эхнэр, хүүхдийн минь ээж болох уу?" Хэмээн өвдөг дээрээ сөхрөн халааснаасаа бөгжөө гаргаж ирэн барив.

Нами асгартлаа уйлан толгойгоо хурдан хурдан дохин лаа гэрлээр чимэглэсэн замаар гүйн Жэксоны энгэрт шигдлээ. Нар дөнгөж жаргаж байгаа нь далайн эрэг дээрх энэ гайхалтай мөчийг улам л үзэсгэлэнтэй болгож байна уу гэлтэй.

Сайн найзынхаа жаргалтай мөчид нь хамт байсандаа баярлан мөн Жэксоны хэлсэн үгэнд ч догдлон би ч ялгаагүй уйлж байсан юм. Хойноос Сэүн тэврэн эрүүгээ мөрөн дээр минь тавиад

Сэүн "Би ирээдүйд энэнээс гоё гэрлэх санал тавьж энэ хорвоогийн бүх хүмүүст чамайг миний хайртай хүн, минийх гэж батлана. Тийм болохоор битгий атаархсан харцаар хараад намайг муу залуу болгоод бай хатагтай."

Би эргэж харан цээжинд нь нүүрээ шигтгэн "Надад заавал гоё чамин зүйлс хэрэггүй ээ. Чиний гэсэн хайр, чин сэтгэл байхад л надад хангалттай. Би атаархаагүй ээ Намигийн өмнөөс аз жаргалтай байна"

Сэүн "Миний өхөөрдмөөр охин алив наашаа хар" гэсээр нулимсыг минь арчин дараа нь уруул дээр минь үнсэв.

Кай "Бурхныг бодож та хоёр хааяа ч гэсэн зайтай байж болохгүй юу. Энэ та хоёрын баяр биш тэр харж байна уу тэр хосын сүйн баяр"

Сэүн "Харин чи бурхныг бодож хааяа ч гэсэн миний жаргалтай мөчийг сүйтгэхгүй байвал яаж байна"

Сура "Харин хааяа ч гэсэн та 2 эелдэг бай тэгэх үү?"

Сэүн "Наад найз залуугаа хэлээч та хоёрыг үнсэлцэх тоолонд гарч ирээд саад болоод байвал муухай биздээ"

[Completed] The taste of life Where stories live. Discover now