•41•

11.7K 526 11
                                        

• Сэүн •

Түүний цөхрөнгөө барсан гунигтай царай, сая хэлэхэд нь л анзаарч буй турсан бие, хөх туяа татсан түүний минь үзэсгэлэнтэй нүд.

Хэзээ ч энэ нүднээс зовлонгийн нулимс унагааж, хэзээ ч энэ амнаас өөрийгөө хармааргүй байна гэж хэлүүлэхгүй гэж бодож байсан юмсан. Би ер нь ямар чөтгөр нь шүгэлчихээд өөрийнхөө амьнаас ч илүү хайрладаг охиноо ийм юм хэлэхэд хүргэж байгаа юм? Би л ашгүй минь Сэил ерөөсөө эрэгтэй хүнтэй цуг харагдахгүй байна гээд баярлаад байсан түүнийг энэ бүгдийг хэлэх мөчид л өөрийнхөө хийсэн тайлбар, арчаагүй үйлдэл хоёроосоо ичиж байна. Энэ бүхэн дуусахгүй биздээ? Тэр минь надаас явахгүй биздээ?

Би амьдарч чадахгүй шүүдээ. Би түүнийгээ үнсэхгүй, түүнийхээ инээмсэглэлийг харахгүй, тэвэрт минь багтдаг жижигхэн биеийг нь тэврэхгүй, булбарай цагаан арьсыг нь мэдрэхгүй, цангинасан инээдийг нь, гайхалтай хоолойг нь сонсохгүй бол түүнийхээ анхилуун үнэрийг нь үнэрлэхгүй бол би амьдарч чадахгүй шүүдээ.

Тэр минь хичнээн үзэсгэлэнтэй, хичнээн ухаантай байхад би өөрийгөө жонон шиг л үзээрийн амьтан мэтээр төсөөлж байна. Өөрөөсөө ичиж байна, үүрд хайрлана, халамжилна гэж байнга хэлдэг байж хэсэгхэн хугацаанд яаж энэ бүгдийг мартаж өөрийнхөө аз жаргалыг гуниглуулж, ганцаардуулж чадваа.

Сухо "Би чамд урам хугарч байна шүү, үнэхээр бэрийг минь яаж ингэж гуниглуулж чадваа" хэмээн нааш алхсаар инээмсэглэн хэлсэн ч би түүнийг намайг зэмлэж байгааг мэдэж байлаа.

Чанёол"Хамаг бие арзайчихлаа бурхан минь, би бүүр Сэилтэй үерхмээр санагдчихлаа"

Кай "Би түүнийг ийм байхыг үнэхээр хараагүй юм байна"

Сухо "Чи намайг найз охиноосоо яагаад салсаныг мэднэ. Яг л чам шиг дээд дамжааныхаа ах нартай айлгүйтэж бие даалт, шүүлгээ авж шөнөжин найзуудтайгаа клуб хэсээд л. Тэгэхэд энэ охин ч тоглоом биш шүү. Үнэхээр эр хүний хувьд чамд атаархаж байна"

• Сэил •

Угаалгын өрөө орон хэсэг суултуур дээр суун уйлж байгаад хичээл ороход хэдхэн минут үлдсэн байсанд нойлын хаалгыг онгойлгон гарвал Сура, Хэри хоёр санаа зовсон байдалтай зогсоно.

Эмэгтэй өрөө болохоор тоосонгүй цамцаа тайлан тэр залуугийн цамцыг өмсөж эхлэв.

Би "Сая зөндөө уйлсан болохоор зүгээрээ санаа зоволтгүй" гээд цамцаа товчлон хар богино юбкан дотуураа хийн хөөргөлөөд, ханцуйг нь шуугаад дээд хоёр товчыг нь суллахад хэдий том байгаа ч дажгүй харагдана. Сурагаас цүнхээ аван нүүрээ эхнээс нь янзлан уйлсан нь мэдэгдэж байсан ч тэгж их бүлцийгээгүйд баярлан ороогоод боосон байсан үсээ задлан сул тавилаа.

[Completed] The taste of life Where stories live. Discover now