Хариу өгөхгүй байна. Дараа залгана уу. Арван хоёр дахь дуудлага. Дахиад л авсангүй. Энэ жоохон хүүхэд шиг залууг яах вэ байз. Тоглож хэлж байхад үнэхээр тийм хүнд тусчихсан юм байхдаа.
10:35pm
Сэил: Юу хийж байна
11:03pm
Сэил: Хайраа
11:10pm
Сэил: Хайр ааааааа
11:45pm
Сэил: Уурлачихсан юм уу мммм?
12:02am
Сэил: Утсаа авалдаа
12:20am
Сэил: Уучлаарай 😙
12:28am
Сэил: Тоглож байсан шдээ
12:40am
Сэил: Миний залуу их уурлачихжээ, түрүүхэн салсан хирнээ санаад байх юм, уучлаарай өглөө уулзъя сайхан амраарай хайртай шүү <3
12:57am
Сэил: Хамт амьдрахгүй л бол санаад хэцүүдэх юм байнадаа
Хэдий гомдсон ч ядаж цэг ч явуулахгүй байгаад нь жоохон уур хүрсэн ч уулзаад зүгээр болчино гэж бодоод бие ч жаахан тавгүйрхээл байсан тул гэрлээ унтраагаад утсаа шүүгээн дээрээ тавьчихаад унтав.
Сэрүүлэг дуугарсан ч орноосоо босож бүр гараа ч дээш сунгаж чадалгүй хэн нэгэн орж ирэхийг хүлээнэ. Эмэгтэй хүний нэг зовлон бурхан минь үнэхээр би сар болгон энэ үеийг үзэн яддаг. Бусад охидууд огт өвдөхгүй аз жаргалтай гүйж байхад би энэ хэд хоногийг гашуудлаар дүүрэн өнгөрөөдөг. Хэвлий хэсгээр лугшин өвдөж, нуруу татаж, дотор муухай оргиж, хэтэрхий эмзэг болчихно. Жирийн үнэр хэд дахин муухай болж үнэртэж түүнээсээ болж бөөлжинө, цагаа олж л өвчин намдаах эм уухгүй бол өвдсөн хойноо уувал эм үйлчилнэ гэж байхгүй эмнийхээ амтнаас болоод буцаагаад гаргаад бөөлжчихдөг юм. Жилийн өмнө бүүр эмнэлэгт хүргэгдэж байсан. Дотор муухай оргисноос болж юм ч идэж чадахгүй ходоодоо эргэтэл бөөлжин хэдэн тийш холбирч хэвтэсний эцэст өвдөлтийн шок гээч зүйл нь болсон юм гэсэн. Жоохон ичмээр л дээ сарын тэмдэгнээсээ болоод эмнэлэгт очино гэдэг.
Зүгээр болсон хойно хүн болгон намайг шоолж байгаа юм шиг санагдаад бушуухан л эмнэлгээс гарсан. Нарийн шинжилгээ хийлгэсэн ч цоо эрүүл байсан болохоор ингээд хэвтэхээс өөр аргагүй өөртөө гомдохоос яаая гэхэв. Шөнө дунд өвдөж эхлэсэн ч нойрон дундаа зүүдтэйгээ хольж сольж байсаар эмээ эрт ууж чадсангүй их нойртой өөрийгөө хараан хэвтэж байтал хаалга тогшин ээж орж ирлээ.
ВЫ ЧИТАЕТЕ
[Completed] The taste of life
Любовные романы~Миний биеийн эд эс бүхэн чамайг нэхэж, чамаар амьсгалдаг~