•22•

10.4K 450 10
                                    

Чимээ аниргүйд нойрноосоо сэрвэл гадаа харанхуй хэвээр шүүгээн дээрх цагаа харвал шөнийн 2 цаг. Сэүнийг намайг сэрээхгүй явсанд нь яагаад ч юм уур хүрж хажуугаар нь өдөржин юм идээгүйгээ санан хоол бодогдов. Ариун цэврийн өрөө орчихоод утсаа харвал "Тухтай унтаж байхаар чинь сэрээж чадсангүй ээ, сэрээд залгаарай хайртай шүү" гэсэн зурвас үлдсэн байлаа. Одоо шөнийн 2 цаг болж байгаа ч надад хамаа байсангүй Сэүн рүү залгавал хэдэн удаа дуудуулаад гайхалтай нойрмог хоолойгоор "байна уу"

Би "Найз охин чинь өлсөж байхад чи унтаж байгаа юм уу, явлаа гэдгээ ч бүүр хэлээгүй байж шүү"

Би ууг нь ууртайгаар ярих төлөвлөгөөтэй байсан ч Сэүний гайхалтай нойрмог бадируун хоолойг сонсоод өөрийн эрхгүй гоншигоночихов.

Сэүн "Одоо цаг хэд болж байгааг мэдэж байна уу хатагтай"

Би "Сэрээсэнд уучлаарай унтдаа" гэж хэлээд утсаа таслан орлуу шидчихээд доош гал тогоо орохоор буув.

Бурхан минь энэ ээж оройн хоолоо хийж байгаагүй бил үү яаж надад хоол үлдээхгүй байж чадав аа. Өөртөө хоол хийж идэх талаар бодсон ч залхуу хүрэн гоймон идэх талаар ч бас бодов. Өндөг хэдэн хачир жимс, амттанаас өөр юм байгаагүйд махан юм идмээр санагдан хөргөгөчөө том дэлгэчихээд ойрхон байснаар нь ширээн дээрээ гарч хөргөгчин доторх зүйлсийг харан суулаа. Аль хир удаан тэгж суусныг мэдэхгүй ч шарсан тахианы үнэрээр хоолны тухай бодлоосоо салан эргэн тойрноо харвал цүнх болон тортой юм мөн шарсан тахиа барьсан өөрийн царайлаг найз залуугаа олж харсан юм. Гайхсандаа ам минь ангайж толгойгоо гэлжийлгэв.

Сэүнийг Сэилийн гэрт орж ирэхэд Сэил гарж явахад нь ямар байсан тэр хэвээрээ богино шорт, майктайгаа үс нь бага зэргийн сэгсийж ямар ч энгэсэг будаггүй ч үзэсгэлэнтэй харагдах аж. Ширээн дээр суучихсан байдгаараа урвайн хошуу нь тэртээ доор байна уу гэлтэй унжчихсан бас болоогүй шөнийн 3 цаг болох гэж байхад хөргөгчнийхөө хаалгаа дэлгэн хоол төсөөлөн сууж байгааг нь хараад байнга л мэдрэгддэг тэр догдлол нь цээжинд нь жирвэлзсээр.

Үнэхээр энэ охинд хайр хүрэхгүй байхын арга алга. Ямар гээчийн эгдүүтэй охин гэхээрээ ийм байдаг юмбэ? Гаран дахь зүйлсүүдээ хурдхан шиг ширээн дээр тавьчихаад хоёр хөлнийх нь хооронд орж зогсон шууд л уруулруу нь тэмүүлэв. Хэлээрээ уруулыг нь долооход сая л нэг юм амаа нээн хэлийг минь өөрийн нойтон агуйруугаа орохыг зөвшөөрөн хэлийг нь сорон хөхсөнд дуу алдан гараараа үсийг минь оролдож хөлөөрөө улам намайг өөртөө наана. Хэсэг хугацааны дараа хөндийрсөөр "Чамгүй байсан тэр цаг хугацааг хараал идээсэй чи өөрийгөө ямар гайхалтай гэдгээ мэдэх үү"

[Completed] The taste of life Where stories live. Discover now