•40•

10.3K 495 14
                                    

Хоол ч идэх хүсэлгүй болон цүнхээ авсаар одоо хичээл орох ангируугаа явахаар явлаа. Энэ цаг бид бүгдээрээ цуг суудаг хэдий ч Сура, Хэри хоёроос өөр хань болчих хүн олдохгүй юм шив. Тэр хоёр хоолоо идэж дуусахыг хүлээвэл би галзуурах биз. Хаалганы зүг алхаж байгаад гэнэт л бүр дотроос бухимдал хатгаад болж өгсөнгүй эргэж харан Сэүний зүг алхлаа.

Сэүн цааш харж сууж байсан болохоор анзаараагүй ч өөдөөс Чанёолын том нүд чих хоёр харагдан тэр намайг ширтэж байв. Ширээн дээр нь очиход тэдний анхаарал над дээр тусан Сэүн ч инээмсэглэсээр "Өө Сэил аа, орж ирж байгаа юм уу хоолоо идсэн үү?"

Өмнө нь байсан бол хоолны танхимд орж ирээд л намайг нүдээрээ хайж, байхгүй бол зурвас бичиж эсвэл залган хаана байгааг минь асуун хоол идээгүй бол сүү ч болтугай бариад ирэх байсан байхдаа. Ингэж бодох төдийд л өөрийгөө хаягдаж байгаа мэт мэдэрч нулимс цийлэгнэн ирсэн ч хойш залгин бага зэрэг чичирсэн хоолойгоор "Зурвас ч унших завгүй хөгжилтэй байгаа бололтой, утсаа нэг шалгачихна биз" гэж хэлээд эргэж харан хоёр алхаад л өөдөөс хоол барьж ирж байгаа хүнтэй мөргөлдөн хувцсаа бохирдуулчихав.

Ямар гайхалтай өдөр вэ.

"Хараал идээсэй" хэмээн амандаа хараасан ч намайг мөргөсөн хүн их л санаа зовсон бололтой "Яана аа, замаа харж явсангүй уучлаарай" гээд жижиг алчуур өгөөд хими цэвэрлэгээний мөнгө ч төлөх тухайгаа хэлээд амжив.

Гэнэт хэн нэгэн гарнаас барин эргүүлж харуулахад Сэүн санаа нь зовсон байдалтай намайг зүгээрүү хэмээн эргүүлж тойруулан харна. Хэтэрхий муухай бухимдалтай өдөр байна.

Түүнийг өөрөөсөө түлхээд намайг мөргөсөн залууд "Хэрэггүйдээ харин энийг чинь авчихая" гээд алчуурыг нь авах үед Сура, Хэри хоёр ч хажууд ирэн би амандаа хараасаар угаалгын өрөө зүглэв.

Тэр хоёр араас орж ирэн Хэри "Май" гээд нэг эрэгтэй хүний сорочкон цамц өгөхөд би гайхан харвал Сура "Саяны залуу илүү цамцтай явсан гэнээ чамайг өмсөж болно гэж байна"

Хэдий цамц минь харахын аргагүй муухай болсон байсан ч Сэүнээс өөр хүний хувцсыг өмсөнө гэхээр нэг л таагүй санагдан "Хэрэггүй ээ ингээд байж байя, яаж өөр хүний юм өмсөхөв дээ"

Хэри "Ямар хэргээр өмсөж байгаа биш наад цамц чинь үнэхээр онцгүй харагдаж байна"

Би "Хэрэггүй ээ тэгснээс би зүгээр л хичээлээ таслахыг илүүд үзэж байна"

Хэри "Энэний дараагийн цаг шалгалттай, одоо наадхаа цаасаар арчаад цүнхээ урдаа бариад явъя"

[Completed] The taste of life Where stories live. Discover now