Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.
Тадааааннннн🎉🎉
Анх энэ бүхэн бүгд 0 ээс эхлэсэн. Анхны минь бичвэр, анхны минь дагагч, анхныхаа vote-г харчихаад их л баярлаж байснаа санаж байна. Notifcation дунд байрлах тэр сэтгэгдлийн эзнийг би хэзээ ч мартахгүй, анхныхаа дагагчийг ч бас мартахгүй, надад урам зориг өгч, дэмжиж байсан хэнийг ч би мартахгүй ээ. Би надад зориулагдсан, бичвэрт минь зориулагдсан бүх л сэтгэгдлийг уншдаг, баярладаг, заримдаа бүүр сайхан үгс сонсоод уйлдаг.
Би хэзээ ч, хэзээ ч уншигчдаа цөөхөн байна гэж голж байгаагүй ээ, 10хан ч байсан гэсэн тэр уншиж буй 10 хүнд зориулж бичвэрээ оруулж ирсэн. Одоо хирнээ сэт, вотэ заах гэж оролдсон ч нэг л онцгүй санагдаад больчихсон. Би юу юунаас илүү надад аз жаргал бэлэглэдэг, надад энэ хүртэл ирэхэд урам зориг болж ирсэн уншигчдаа маш их хайрладаг бас хүндэлдэг юм шүү ❤️.
Том, том бичээчдийн хажууд сүртэй зүйл биш хэдий ч бүхэл бүтэн 1000 хүн намайг дагаж бичвэрийг минь уншиж байна гэхээр надад ямар сайхан санагдаж байна гэж санана. Бас нэмээд айдас. 1000 хүн надаас их зүйл хүлээж байгаа байхдаа, урмыг нь хугалчихгүй хичээх юмсан гэх айдас.
Цаг, мөч бүрт надтай бас бичвэрүүдтэй минь хамт байсанд баярлалаа. Илүү олон бичвэрээр уулзана гэж найдаж байна маш их хайртай шүү та нартаа 🙆🏻♀️🖤
VOCÊ ESTÁ LENDO
[Completed] The taste of life
Romance~Миний биеийн эд эс бүхэн чамайг нэхэж, чамаар амьсгалдаг~
![[Completed] The taste of life](https://img.wattpad.com/cover/152885929-64-k225450.jpg)