Бал сараа 7 хоног жаргалтай гэгчинь өнгөрөөгөөд гэртээ ирэхэд бас л гэнэтийн бэлэг угтаж авав.
Анх түүнтэйгээ сургуулийн зугаалгаар явж байхдаа гэрийнхээ ханаар дүүрэн зурагтай болноо гэж хэлж байсан минь санаанд орлоо. Унтлаганы минь өрөөний хана тэр чигтээ миний, бид хоёрын, залуусын бас гэр бүлийн минь зургуудаар дүүрчээ. Тэр минь араас минь тэврээд "Гэртээ тавтай морил эхнэр минь" хэмээн шивнэв.
Би "Чи үнэхээр гайхалтай юмаа Сэүн аа"
Сэүн "Чиний хажууд юу ч бишдээ хонгор минь тэнд бас үзэх нэг юм байна" гээд тустаа гаргасан хувцасны өрөөлүүгээ дагуулж ороход хувцасны өрөөний минь голд шилэн хоргон дотор бидний хуримын даашинз болон хослол маниканд өмсгөөстэйгөөр байрласан байлаа.
Би "Воав өдөр болгон харж догдлохнээ"
Сэүн "Хамгийн жаргалтай өдөр минь гээд өдөр болгон санаж явах болно"
Би "Одоо явцгаая харин орой ирээд тэд нарын учрыг олцгооё" гээд том өрөөнд байх бидний хуримын бэлгүүдийг харан хэлээд хоёр талын аав ээж минь Сэүнийд цугласан тул тийшээ очин бал сарынхаа сонин хачин болон тэдэнд Парисаас авсан бэлгүүдээ өгөхөөр явцгаав.
Тэдэнтэй элдэв юм ярьсаар цаг орой болсон тул явцгаахаар болсон ч Тэхи тээшээ барьсаар зочны өрөөнд орж ирлээ.
Тэхи "Убба би намар хичээл ортол энд үлдэхээр шийдсэн тийм болохоор би танайд байна"
Тэхи ээж "Гэнэт юу яриад байгаа хүүхэд вэ хоёулаа ингэж тохиролцоогүй шиг санагдах юм чи энд үлдэх ч Сэүнийх рүү явахгүй энд байна ойлгосон уу?"
Бүгд л юу гэж хэлэхээ мэдэхгүй Сэүн ч надруу гайхан харж байв. Сэүн австралид байхдаа тэднийд байсан болохоор шууд үгүй гээд хэлчихэж чадахгүй байгаа нь тодорхой.
Тэхи "Убба та зөвшөөрнө биздээ"
Сэүн "Аа юу нөгөө манайх том биш л дээ"
Тэхи "Зүгээрээ би том өрөөнд чинь буйдан дээр чинь л унтчихна"
С.ээж "Тэгж тухгүй байж яах юм бэ Тэхи энд зөндөө өрөө байгаа энд байсан нь дээр байхаа"
Тэхи "Надад зүгээрээ эгчээ үнэндээ нас ойролцоо болохоор Сэил оннитой цуг байвал надад их амар байх байх надад тусална тийм биздээ онни" гэсээр өөдөөс жихүүдэс төрмөөр инээмсэглэн надад хэлэх үг олдоогүй тул дуугүй л зогсов.
С.аав хоолойгоо нэг засаад "Дөнгөж гэрлэсэн залуу хосуудад саад болох хэрэггүй ээ энд бай хэрвээ Сэилтэй дотно баймаар байвал Сэил гадуур дагуулж явж болно биздээ" гээд надруу харахад би "Тиймээ бололгүй яахав" гэж хэлэхэд Тэхи гэнэт л уйлаад унав. Юу вэ энэ охин чинь тоглоод байгаа юм байхдаа. Надаас нэгхэн дүү гэсэн байж ийм юман дээр уйлаад байгаа юмуу жүжиглээд байгаа юмуу?
VOCÊ ESTÁ LENDO
[Completed] The taste of life
Romance~Миний биеийн эд эс бүхэн чамайг нэхэж, чамаар амьсгалдаг~
![[Completed] The taste of life](https://img.wattpad.com/cover/152885929-64-k225450.jpg)