•15•

10.6K 488 11
                                    

Доошоо буухад нөгөө хэд бүгд бэлэн болчихсон надаас бусад охидууд бие барьсан даашинз, юбка өмссөн байсанд би өөрийгөө яг л төмс мэтээр төсөөлөн уртаар санаа алдав. Сэүн бэлхүүснээс тэврэн эрүүгээ мөрөн дээр тавин чихэнд "Миний Ли даашинз өмсөөгүй ч тэд нараас хэдэн зуу дахин үзэсгэлэнтэй харагдаж байна"

Би "Пшшшшшш~ биеэ ил гаргаагүй болохоор баярлаад ингэж хэлж байгаан байж"

Сэүн "энэ чинь тэгээд юу юм" гэсээр эгэмнээс дахиад л хазчихав.

Би "Хөөе"

Кёнсүү "Нэртэйгээр нь энд тэгээд бие биенээ идчихээч"

Сура "Байздаа Сэил аа наад хүзүүгээ--- Холллл та 2 сая дээр юу хийчихсэн юм бэ"

Би санаа зовон байж суух газраа олж ядаж байхад энэ хүн хажууд бахдалтай нь аргагүй инээсээр бэлхүүснээс тэврэх тэврэлтээ улам чангалж байв.

Би "Юу яриад тэнэгтээд байгаа юм Сура амаа татаад гараач хэдий хүртэл энд зогсох гээд байгаа юм"

Кай "Сэил улайчихлаа"

Үдэшлэг болох газрын хаалга нээгдэв үү гүй юу чанга хөгжим хүүхдүүдийн орилоон. Бага зэрэг ярвайн Сэүний гараас хөтлөсөн чигтээ анивчсан гэрэл, хаяахан хүүхдүүдтэй чихцэлдэн алхсаар охид хөвгүүдээрээ тусдаа хэд хэдэн буйдантай ширээнд сууцгаав. Сэүн хэдий дургүй байсан ч яг хажуу ширээ болохоор зүгээр гэж нилээн хэдэн минут ятгасны эцэст ширээ ширээндээ суусан юмдаг.

Багш нар байгаа болохоор мансууруулах төрлөөс архи тамхи байхгүй манай хэд ч ам хуурайгүй чалчиж, ууж идэж бусад хүүхдүүд ч талбайд бүжиглэж хоорондоо танилцацгааж байв. Ахлах сургуулийн хүүхдүүд гэхэд хэтэрхий задгай бүжиглэцгээж байгаа нь үнэхээр замбараагүй санагдан өөрийн эрхгүй ярвайн нүдээ эргэлдүүлж суув. Инбёл тэгээд түүний энд ирээд танилцсан охинтой хамт Сухогийн найз охин Сэжон,Хэри, Сура, Нами бид хэд нэг ширээнд. Хажуу ширээнд Сэүн, Жэксон, Югём, Чанёол, Бэкхён, Кёнсүү нар харин үлдсэн Кай, Жэбом, Сухо ганц хоёр зүс мэдэх хүүхдүүд суусан байлаа.

Жижигхэн зассан тайз нээлттэй гэсэн тул хүссэн нь гарч бүжиглэж, дуулж ёстой л доргицгоож өгч байв. Би ч урдах жүүсээ уун инээлдэж байтал хэдэн танихгүй охид тоогоо тэнцүүлж авсан бололтой Сэүний ширээн дээр ирцгээлээ. Жэксон, Сэүн хоёроос бусад нь найз охингүй тэгээд ч дажгүй охидууд байсан тул тэр хоёрыг ч нударч жуумганалдан ширээндээ суулгав.

[Completed] The taste of life Where stories live. Discover now