Хуримын үйл ажиллагаанууд үргэлжлэн үнэхээр их гэнэтийн бэлэгтэй уулга алдсаар байгаад таарлаа. Хамгийн гайхалтай нь Сэүн, Бэкхён, Кёнсүү 3 надад дуу зохион дуулж өгсөн. Ардаас нь манай хэд дуу дуулан бүжиглэж, элдэв үйл ажиллагаа хийн ширээ бүрийг л хөгжөөж байв.
Үргэлжилсээр Сэүний нүдийг боогоод танхимын голд зогсоон миний гарыг таних үгүйг харцгаахаар болж арваад эмэгтэй дарааллан зогсож намайг сүүл хавциа дээр зогсоолоо. Эмэгтэйчүүд ээлж ээлжээрээ очин Сэүнд бөгжгүй баруун гараа бариулах бөгөөд тэр барьж үзэв үү гүйюу шууд л тавин биш гээд явуулж байв. Хуримын турш би нэг сонин юм ажигласан нь Сэүний австралид байдаг эгч нь охинтойгоо энд ирсэн ч тэр охины харц нэг л миний Сэүн рүү хардаг харцтай их л дөхөж очиж байсан. Миний урд талын урд талд Тэхи (австралид байдаг хамаатны дүү) зогссон байх бөгөөд Сэүн түүний гарыг барьж үзэхэд Тэхи зөрүүлэн гарыг нь барьж илбэж байсанд би хөмсгөө өргөсөөр гайхан зогсов.
Сэүн түүнийхийг биш гээд хажуу тийш болгоод урдах хүнийг минь ч бас биш гэж эцэст нь миний ээлж ирэн түүнд баруун гараа өгвөл тэр гарыг минь нэг илж үзээд дараа нь салаавчлан хөтлөөд л шууд өөрлүүгээ татаад уруул дээр минь үнсэж танхим тэр аяаараа доргицгоов. Нүдээ боолттой мөртлөө уруулыг минь онож үнссэнд би гайхан хэсэг зогсож байгаад түүнийгээ хариу үнсэх үедээ боолтыг нь тайлж өглөө.
Сэүн "Олчихлоо"
Хурим өдрийн 4 цаг хүртэл үргэлжилж бид тэднийг тэнд нь орхин Парис дахь 7 хоногийн бал сарлуугаа явцгаалаа. Мөрөөдлийнхөө хотынхоо төвд байрлах захиалсан буудалдаа ирэн тээшнүүдээ гарган янзлаад хоол идэхээр гарцгаав.
Сэүн стейкийг минь зүсэж өгөөд урд минь тавиад "Ядарч байна уу"
Би "Үгүй ээ одоо хүртэл жоохон хүүхэд шиг догдолсоор л байна"
Сэүн "Үзэсгэлэнтэй байна"
Би "Чи надад наадхаа бараг 100 дахь удаагаа хэлж байна"
Сэүн "Үнэхээр тийм харагдаад байхад яах юм"
Би "У Сэил гэж нэг хэсэгтээ л дасаж өгөхгүй байхдаа"
Сэүн "Сайхан сонсогдож байна. Яг л анхнаасаа ийм нэртэй байх ёстой байсан юмшиг"
Би "Үнэхээр гайхалтай өдөр байлаа баярлалаа би энэ өдрийг хэзээ ч мартахгүй байхаа"
Сэүн "Өнөөдөр хараахан дуусаагүй байна" гэсээр нүдээ ирмэн хариуд нь би нүдээ эргэлдүүлэв.
YOU ARE READING
[Completed] The taste of life
Romance~Миний биеийн эд эс бүхэн чамайг нэхэж, чамаар амьсгалдаг~
![[Completed] The taste of life](https://img.wattpad.com/cover/152885929-64-k225450.jpg)