•70•

9.3K 377 14
                                    

Хоол идэж байхад дотор бага зэрэг муухайраад толгой өвдөөд байсан болохоор олигтой идэлгүй гэртээ ирээд шууд л унтаад өгөв. Хоол үнэртээд байсан болохоор ходоод ажиллан сэрээд цаг харахад 6 өнгөрч байх ба гал тогоо ороход Сэүн цааш харчихсан хоол хийж байх нь тэр.

Би түүний араас очиж тэврээд "Хэзээ ирсэн юм?"

Сэүн эргэж харан "40 минутын өмнө тэр хавьцаа"

Би "Өчигдөр унтаагүй ядарч байна уу?"

Сэүн "Зүгээрдээ хоолоо идчихээд унтацгаая"

Хоол идэж байхад бас л дотор муухай оргиж нэг л тухгүй болчихов. Сэүнд мэдэгдүүлэхгүй гэсэндээ бага зэрэг идэж байгаад унтахаар хэвтэцгээлээ.

Сэүнийг өглөө явуулчихаад эмнэлэг орохоор явлаа. Эмчтэй уулзан хэд хэдэн нарийн шинжилгээ хийлгэчихээд хариугаа хүлээх зуураа Сэүнтэй ярьчихаад байж байтал эмч дуудан өрөөнд оров.

Эмч "Шинжилгээний хариу гарчихсан, баяр хүргэе та жирэмсэн болсон байна" гэхэд би шоконд орон таг дуугүй суусанд тэр үргэлжлүүлэн
"Ураг найман 7 хоногтой байна нарийн шинжилгээ хийлгэж эход харуулах хэрэгтэй нилээн том болчихсон байна"

Би "Би сайн ойлгохгүй байна л даа би жирэмснээс хамгаалах эм уудаг юм л даа"

Эмч "Ямар эм бэ харуулж болох уу, бас эмээ дунд нь уулгүй мартсан өдөр бий юу?"

Би цүнхээ ухан эмээ өгөхөд эмч доторхыг нь гаргаж ирэн инээгээд "Энэ зүгээр амин дэм байна" гэж хэлэв.

Энэ үед л би ээжийн зальжин инээмсэглэлийг санав. Тэр өдөр ээж надад жирэмснээс хамгаалах шинэ эм авчирлаа гээд хүүхэд гээд орилоод байсан хүн жигтэйхэн баясчихсан орж ирсэн юм.

Би инээмсэглээд "Одоо харуулж болох уу?"

Эмч "Мэдээж хэрэг болно дагаад яваарай"

Шинжилгээний бичиг, эхоны зургаа харан Сэүнд яаж хэлэх талаараа бодон сууна. Үнэндээ би хүүхэдтэй болмооргүй биш зүгээр л сайн ээж болж чадах эсэхтэй өөртөө эргэлзэж байсан юм. Нэгэнтээ үр минь над дээр ирснээс хойш надад одоо хичээхээс өөр сонголт үлдсэнгүй. Сэүнд хэтэрхий муухай ааш заримдаа гаргаад уйлж унжаад нэг бол барьж идчих гээд дайраад байсан жирэмсний гармон гээч зүйлээс нь болсон болж таарлаа. Үнэхээр энэ сайхан мэдээг ганцаараа мэдээд байж болохгүй тул хамгийн түрүүнд Сэүнд хэлэхсэн гэсээр такси барин замаараа эхоны зураг багтахаар хайрцаг авав.

[Completed] The taste of life Where stories live. Discover now