•49•

9.4K 449 7
                                    

Биднийг ярьж байхад яриа таслан хаалга онгойв.

-: "та 2 чинь галзуурчихаа юу эндхийг хаанах гэж бодоод байгаа юм алив захиралын өрөөрүү дагаад яв" гээд ширээн дээрх улаан өнгөтэй товчлуурыг даран ангиас гарав.

Тэр үед л бид 2 өөрсдийнхөө яриар сургуулиар дүүрэн цацсан гэдэгээ мэдэн би амаа дарж харин тэр гараараа ширээ хүчтэй цохино.

Новшоос болж юм юм үзэх нь л дээ. Ууртай нь аргагүй өрөөнөөс гарахад хонгилд бүх хүүхэд цуглачихсан уу гэлтэй баахан нүд угтаж авав. Гарнаас минь том дулаан гар хөтлөөд "цуг явцгаая" гээд дагуулан явлаа.

Би "зүгээр ээ би өөрийгөө зохицуулчихна хичээлдээ ор за юу"

Сэүн "Үгүй ээ цуг явна түрүү цуг явъя гээд байхад юу болсныг хардаа"

• Сэүн •

Түүнийгээ явуулчихаад залуустай хамт дараагийн хичээл орох ангидаа сууж байтал сургуулийн чанга яригчаар удахгүй болох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зарлаж байв. Удалгүй нэгэн эрэгтэйн "Түр гараад цайны газар ороод юм аваад идэж бай хэдхэн хором" гэх дуу гарч хүүхдүүд ч инээлдэж бид харин тоолгүй тэмцээний талаар ярьж байхад Сэилийн нэр гэнэт гарсанд залуус болон би анхаарал хандуулав.

-:"Тэхээр Сэил аа би чамайг нэг залуугаас болоод ирээдүйгээ баллаасай гэж хүсэхгүй байна" гэх үед л тэнд Сэил болон түрүүний новш байгааг мэдлээ.

Сэил: "Уучлаарай?"

-: "Хайр дурлал та нарын насанд ямар чухал гэдгийг мэдэх ч ирээдүй чинь илүү чухал гэлгийг хэлмээр байна"

Кай "Энэ новш чинь одоо юу гээд солиороод байгаа юм бэ?"

Чанёол "Хөгжилтэй л юм Сэилаар оролдсон залуусыг өрөвдөөд байдаг юм.  Дандаа ямар нэгэн муу юм болж нэр хүнд нь шороотой хутгалддагсан"

Сэил "Өнөөдрийн хувьд биднийг уучлаарай бидний буруу байсан харин бидний талаар ярьж байгаа зүйл чинь харин надад таалагдахгүй байна"

-: "Чамайг л бодож хэлж байгаа юм. Залуус тийм л байдаг чамаас хүссэнээ автлаа гоё сайхан бүгдийг чамд мэдрүүлээд дараа нь уйдхаараа чамайг хаях болно тэгээд л чи ирээдүй ч гүй залуу ч гүй хоцорно. Би хэлэх гэсэн юмаа ний нуугүй л хэлчихье. Чи ч гэсэн анзаарсан байх. Чи надад таалагддаг. Зүгээр над дээр хүрээд ир би чамд тэр залуугаас илүү баталгаатай бас сайхан ирээдүйг өгч чадна. Миний нүдэн дээрх та 2-н нялуурал тэвчээрийг минь барж байна."

Сэүн "Энэ хараал идсэн өрөө нь хаана байдаг юм, яадаг муу новш вэ?"

Сухо "Дээд давхар, одоо л яг бөмбөг тэсрэх гэж байна Сэилийн үгийн дараа тэр нүүр хийх газаргүй болно. Хэрвээ энийг сургуулиас зайлуулмаар байгаа бол дуугүй сонс тэгтээ тэргүй энэ олон хүн сонсож байхад яах ч аргагүй тэр хөөгдөх болно"

Сэил чанга инээгээд "Нэгтээ намайг ч хүндлэхгүй байгаагаас хойш би ч бас хэлэх гэсэн юмаа хэлчихье. Чи юу мэддэг юм. Юу мэддэг болоод тэрнийг бусад хөгийн ухнууд шиг гэдэгт ийм итгэлтэй наад амаараа чалчаад байгаа юмбэдээ. БИ ЧАМД ХЭЛСЭН ӨНӨӨДРИЙН ХУВЬД УУЧЛААРАЙ ГЭЖ. ГЭХДЭЭ ЧИ БИДНИЙГ ДУТУУ ҮНЭЛЭЭД БАЙНА. БИД НЯЛУУРХААС ӨӨР ЮМ МЭДДЭГГҮЙ ТЭР ЯМААНУУД ЧИНЬ БИШ ЗАЮУ. БИД ЭНЭ СУРГУУЛЬД ОРОХ ГЭЖ ХАМТДАА ХИЧЭЭЖ, ХАМТДАА НОЙРГҮЙ ХОНОЖ, ХАМТДАА НЭГНИЙХЭЭ МЭДЭХГҮЙ ЗҮЙЛСИЙГ НЭГЭНДЭЭ ЗААЖ, НЭГ НЭГНЭЭ ДЭМЖИЖ, НЭГ МӨРӨӨДЛИЙН ЗҮГ БИЕ БИЕНДЭЭ ГАРАА СУНГАЖ ЭНЭ ХҮРТЭЛ ЯВСАН.  Бид 13 жил нэг нэгнээ мэддэг. Хэн нэгний талаар мэдэхгүй байж битгий хамаагүй чалчиж бай. Тэгээд бас чам шиг бяцхан тархитай юм яаж яваад багш болох гээд бэлтгэгдэж байгаад итгэж өгөхгүйнээ."

Бид тэдний яриаг сонссон чигтээ тэр өрөөний гадаа ирж Сэилийн үгэнд хүүхдүүд инээлдэж залуус ч бас шоололдож байв.

Сэил "Би чамайг тоохгүй, тоохгүй гэж байна за юу азгүй амьтан минь. Чам шиг азгүй амьтад харж суухаас өөр заяа байдаггүй юм"

Сэил "Одоо энийг хэлсний төлөө дүнгээр минь боох уу зүгээр чадах хүртлээ яв. Чадах бүхнээрээ намайг дарамтал харин намайг яаж чиний дээр гарахыг харж байгаарай. Намайг наад дүнгийн чинь төлөө чамруу гүйгээд очино гэж бодоогүй биздээ. Чиний яриад байгаа тэр баталгаатай сайхан амьдрал чинь наад хэдэн тоо чинь уу. Насаар минь тэрбумтан шиг амьдруулъя гэсэн ч чам шиг хөгийн новштой амьдрахгүй"

Кёнсүү "Би танай охиноор бахархаад ханахгүйнээ бурхан минь"

Сэүн "тийм ээ тэр үргэлж намайг бишрүүлдэг"

-: "Чи ч харамсанадаа. Үнэхээр том дуутай юм гээ-----" гээд тэдний яриа өндөрлөв.

Энэ олон хүний нүд над дээр тусаж зарим залуусын яриа чихэнд минь тусах үед би үнэхээр насан туршдаа хайрлах тэр нэгнээ олсондоо хязгааргүй ихээр баярлаж бас омогшиж байв.

Эрэгтэй хүний нэг бахархал түүний хайртай нэгэн түүнийг хүндэлж, ямар ч шалгуурын өмнө сөхрөхгүй өөртөө итгэлтэй нь аргагүй түүнийг олны өмнө өмөөрч, хайртай гэдгээ мэдрүүлэх байдаг биз. Яг л олимпод түрүүлээд алтан медаль авсан мэт өөрийгөө бүх зүйлд ялж орой дээр байгаа мэт би мэдэрч байв.

Тиймээ би амьдрал гэдэг олимпоос хамгийн үнэ цэнэтэй тэр охиноо хожсондоо би хэмжээлшгүй их аз жаргалтай байна.

[Completed] The taste of life Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin