•35•

11.5K 421 10
                                    

Гар нүүрээ угаан өөрийгөө бэлдчихээд цайгаа уухаар баавгай шиг л алхалан барьсан асар руу орвол Сэүн болон манай гурав л сууж байлаа. Сандал дээр суухдаа бага зэрэг ёолон эв хавгүй суусанд Сура "Яав аа, яачихсан юм бөгсөөрөө ойччихсон юмуу?"

Нами жуумалзан "Тэгчихсэн л юм шиг байна хэн нэгний зэвсгэн дээр уначихаж л дээ" гэсээр Сэүн рүү харж харин нөгөөх нь тоосон ч юмгүй "Тэр зэвсэг нь их таалагдсан гэж бодож байна" гээд надруу хөмсгөө өргөн хөхрөв. Харин би энд ичээд л сууж байдаг яагаад ийм эрээ цээргүй хүмүүс миний эрган тойронд байдаг байнаа.

Хэри "Ишш миний муу найз, оройдоо юмуу маргааш гэхэд гайгүй болчих нь доо. Зүгээр зүгээр"

Юу вэ хүн бодохоос ч ичиж байхад эд нар бүр зүгээр хоолоо идсэн үү гэж байгаа юм шиг л ярьж байх шив.

Сура "Би бараг л Сэүнийг сулралтай гэж бодож байлаа шүү хаха" гэсээр Сэүнтэй нийлж хоорондоо инээлдэж ч байх шиг. Би үнэхээр энэ гажгуудтай найзалдагтаа итгэж өгөхгүйнээ. Идэх сонирхолгүй бас ингээд намайг нийлж шоолоод байсанд нь залхан уур ч хүрсэнгүй угаасаа миний янзыг үзэж байгаа нь тодорхой болохоор ширээн дээр сэрээгээ чанга тавчихаад босохдоо дахиад л ярвайн асраас гарав. Харин хойно тэдний намайг шоолж байгаа улам л чанга сонсогдоно. Замдаа сургуулийн хэдэн таньдаг охидтой тааран юм ярилцан алхална. Залуусын нэг нь л дагуулж ирсэн тийм ч онцгүй охид биш болохоор харьцахад амар байв. Ганц хүнээс бусад нь. Анна?

Энд чөтгөрөө хийж явааг нь мэдэхгүй нь. Түүнийг Сэүнтэй өмнө нь унтаж байсныг мэддэг болохоор би тийм ч дуртай биш. Гэтэл тэр яг одоо энд миний хамгийн сайн найз аятай л надтай наалдаад долоочих шахам байгаа нь нэг л таалагдахгүй байх чинь.

Бүгд далайд орцгоон усаар байлдан зарим нь морин байлдаан хийж хөгжилдөцгөөнө. Харин би энд доод хэсгээ дааж чадахгүй алхахад хэцүү байгаа болохоор зүгээр л хөгжим сонсон биеэ шаран тэднийг ажиглан нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулан сууна. Инээж хөхөрцгөөн охидын хашгаралдах, хөвгүүдийн инээлдэх чимээ  хөгжимнөөс минь давж сонсогдон яагаад ч юм энэ нь надад тухтай санагдаж байв. Нүдээ хэсэг анин хэвтэж байтал хүмүүсийн орилолдох дуу гаран чихэвчээ аван өндийвөл хэн нэгэн нь далай руу хөл алдсан бололтой төд удалгүй Сэүн түүнийг гар дээрээ өргөн эрэг дээр гаргаж ирэхэд би ч сандран очвол унасан хүн нь Анна байж таарлаа.

Хэдий Сэүнийг харамлах сэтгэл төрсөн ч энэ чинь хүний аминд тулсан асуудал байсан тул бэртээгүйд нь баярлах шиг. Түүний цээжиндээр даран удалгүй амаар нь залгисан ус нь гарч Анна ухаан орсон даруйдаа урд нь байсан Сэүнийг тэврэн авч уйлж эхлэв.

[Completed] The taste of life Where stories live. Discover now