•23•

11.3K 455 3
                                        

Хэдийнээ сарын найз маань ирээд дууссан ба эдгээр хоногуудад миний ааш зангийн өөрчлөлт Сэүнд их сонирхолтой байсан гэсэн. Харанхуй шөнөөр бараг л үүрээр хоёр ч удаа дуудаж, хэдхэн секундын дотор ааш зан минь өөрчлөгдөж, өмнөхөөсөө ч эрх болж түүнээс хамааралтай байсан болохоор их таалагдсан биз. Түүнээр ихэнхи зүйлээ хийлгэж, бүхий л зүйлсээ ярьж, хамгаалуулж өөрт нь итгэх нь сайхан байдаг гэж хэлсэн хүндээ.

Цаг хугацаа өнгөрч хэдийнээ удахгүй аравхан хоногийн дараа шинэ жилийн баяр болно. Миний хамгийн дуртай баяр. Бүхий л зүйлс гэрэлтэн гялтганаж харанхуй муу муухай зүйл огт байхгүй мэт тийм л халуун дулаан мэдрэгддэг гайхалтай баяр. Хэдий санта байхгүй гэдгийг мэдэх ч цаанаа нэг байдаг ч юм шиг санагдах үе бий. Удахгүй он гараад төгсөх анги учраас толгойгоо ч өндийлгөх завгүй хичээл хийнэ гэдгээ мэдэх тул найзууд болон Сэүнтэй хийх маш олон зүйлсийн жагсаалт гаргачихсан.

Өчигдөр Сэүн манайд ирж хоносон юм. Өглөө эрт нүүрэн дээгүүр юм ирвэгнүүлээд байсанд гоншгоносоор би "Сэүн боль"

: Би Сэүн биш гэж хэлсэнд нөгөө нэг ханаж цаддаггүй нойр дорхноо сэргэж, нүдээ нээн харвал орны хажууд өвдөглөөд суучихсан үеэл Жонгүүгийг харсан юм. Харсан даруйд л нүд минь гэрэлтэн бага зэрэг нулимс цийлэгнэн босон тэврэх гэсэнд хойноос тэвэрч байсан Сэүний гар чангаран "Нүцгэн байгаагаа санаарай хонгор минь"

Өөөхххх нээрээ тийм шүүдээ. Жонгүүгрүү харвал тэрээр бага зэрэг гайхсан нүдээр харж байв.

Би "Чамайг харсандаа үнэхээр баяртай байна. Чи ирнэ гэдгээ хэлээгүй шүүдээ тэгээд бас буруугаар ойлгох хэрэггүй шүү хэрвээ чи мартаагүй бол би хувцастай унтаж чаддаггүй гэдгийг мэдэх байх"

Сая л нэг юм гайхсан харц нь ойлгосон шинжтэй зөөлрөн байхад Сэүн "Хүссэнээрээ ойлго чамд тайлбарлах шаардлагагүй тэгээд бас миний охин болон надад орон зайг минь өгөөд гарч үз. Охиноо хувцаслах хэрэгтэй байна"

Жонгүүг "Сайн явж ирсэн үү гээд асуучихаач эхлээд ядаж ааш муутай амьтан минь угаасаа гарлаа харин чи дараа нь надтай яриатай шүү" гэсээр надруу заагаад гарч одов.

Сэүн "Намайг байхгүй бол наад 2 хатагтай чинь түүний цээжинд хүрэх байсан тийм үү" гэсээр намайг өөрлүүгээ эргэж харуулан өөрөө толгойгоо гараараа тулан хэвтэнэ.

Би "Уучлаарай" гэж гэдэснийх нь булчин дээгүүр гараа гүйлгэж байгаад гэдсэнд нь ойртон үнсээд нүүрээ шигтгэн хэвтлээ.

[Completed] The taste of life Where stories live. Discover now