•60•

10.5K 401 17
                                    

Би "Өчигдөрөөс хойш ажиглалаа Сэүнийг явна гэхэд л нэг юмыг хүн болгон хэлээд л ингээрэй тэгээрэй гээд байсан байж одоо Сухог болохоор хүний урманд ганц ч үг хэлэхгүй юм бас Хэри чи наад бичлэгээ хийсэн хийгээгүй наадуул чинь сайн яваарай ч гэж хэлэхгүй юм ба-------"

"Пак Сэил" гэх түүнийхээ хоолойг сонсоод би буруу сонссон байж магадгүй тэгвэл яах вэ гэж бодож байгаад тэдэн рүү харвал тэд өөдөөс минь үнэн гэсэн шиг толгой дохин инээмсэглэж байлаа.

Тэр дороо эргэж харан ойр орчмоо харвал шалган дотроос тэр минь ачаагаа бариад гарч ирж байв. Тэр дороо л би ум хумгүй уйлсаар түүнийхээ зүг хар хурдаараа гүйж тэр минь бас надруу гүйсээр түүн дээрээ очиход

3 секунд,

2 секунд,

1 секунд ...

... Ирчихлээ

Түүнрүүгээ үсэрч очин тэвэрвэл Сэүн намайг өргөн агаар дээр эргүүлж байв.

Сэүн "Унаваа хонгор минь бэлхүүсээр минь хөлөө ороо" гэж хэлэхэд би түүний бэлхүүсийг хөлөөрөө ороон нүүртэй нь тэнцэж ирлээ.

Сэүн "Улам хөнгөхөн болчихож, чи надаа сайн идэж байна гэж хэлсэн"

Би хацранд нь алгаа наан "Чи үнэхээр мөн гэж үү, би зүүдлээгүй биздээ үнэхээр энэ чи биздээ"

Сэүн "Миний охин битгий уйлалдаа би ирчихлээ одоо чиний хажууд байна дахиж чамаас холдохгүй за юу"

Би уйлсаар хүзүүгээр нь дахиж тавихгүй гэсэн шиг тэврэн толгойгоо дохиж байв.

Кай "Та хоёртой байхаар бүүр нэг кинонд амьдраад байгаа юм шиг санагдах юм"

Бараг 10 минут тэгж байсны эцэст би "Гар нь өвдөж байгаа биздээ одоо би бууя"

Сэүн "Үгүй ээ чи улам турчихаж байж байгаагаа хардаа наад царай чинь юу вэ миний охин хаана байна чамтай ярих маш их яриатай, чамаас одоо алхам ч холдохгүй болохоор тавихгүй гэж мэд"

Би "Хөөе хүмүүс хараад байна тавь"

Сэүн "Харж л байг би чамайг ямар их санасан гээч үлдсэн амьдралдаа ингээд өргөөд явсан ч чадна"

Сэүний гэрт хоёр талын гэрээрээ хоол идчихээд буйдан дээр бид тэврэлдэн сууна. Үнэхээр дахиж холдмооргүй байна.

Flashback start*

• Сэүн •

Түүнийгээ хичээлдээ төвлөрөхөд нь туслах хэрэгтэйгээ ухааран өөрийгөө ч завгүй байлгасаар өчнөөн хугацаа өнгөрөв. Яагаад ч юм түүнийг надгүйгээр байна гэхэд бага зэрэг гомдсон ч ядраахыг хүссэнгүй.

[Completed] The taste of life Where stories live. Discover now