Биднийг доош буухад залуус оройн хоолны цаг болсон дээрээс нь миний биеийг гайгүй болсон гээд гарч хүүхдүүдтэй цуг хооллохыг санал болгож бид ч зөвшөөрөн намайг хувцаслахыг хүлээцгээлээ. Гадаа халуун байсан болохоор шорт өмсөөд зогсож байтал Сэүн өөрийнхөө сул цамцыг барьсаар орж ирээд "Хөл чинь зүгээр болохоор өмд өмс наадах чинь юувэ"
Би "Шорт гэдэг юм. Гадаа халуун байна гэсэн шдээ ийм халуунд яаж өмд өмсөх юм"
Сэүн "Шорт гэнэшүү наадах чинь олигтойхон урт байж болдоггүй юм уу миний өгзөг харагдахаар байна"
Би "Миний өгзөр яагаад чинийх байдаг юм"
Сэүн "Минийх. У Сэүнийх"
Би муухай царайлсаар "Алив наад цамцаа өгөөд гараад байж бай"
Сэүн "Шортоо тайлаад өмд өмс л дөө" тэр энэ удаа хүүхэд шиг л гоншигоносоор хэлэхэд би санаа алдаад "Заадаа тэгээд солих гээд байна гар л даа"
Сэүн инээгээд "чи надаас ичээд байна л гэж битгий хэлээрэйдээ"
Би "Зүгээр эвгүй байна гараадах л даа"
Сэүн хажуугаар зөрөн миний хувцасыг ухан нэг женсэн өмд гаргаж ирээд миний урд ирэн шортны товч руу гараа сунгахад нь би "Зааа заа заа алив ядаж би өөрөө" гэсээр шортоо тайлан өмдөө өмсөв. "Ядаж өөр өмд байж болоогүй юм уу хар халуунд"
Сэүн "Хамгийн наана нь байсан юмаа" гэсээр намайг шортоо тайлах өмд өмсөх зэрэг бүх үйлдлийг минь нүд салгалгүй ажиглаж байгаад
"Тэгээд бас наад хошуугаа унжуулахаа боль тэр олон залуусын нүд чиний хөл рүү гүйх байсан гэдгийг мэдэж байна уу" гэж хэлэн надад цамц зөөлөн өмсүүлж байхад ард нэг эмэгтэй хүний хоолой засах сонсогдов.
Эргэж хартал Инбёл зогсож байсанд Сэүний харц тэр дороо өөрчлөгдөж юм хэлэхээс нь өмнө би өрсөн "Ямар нэгэн юм хэрэг болоо юу"
Инбёл "Сэүн убба би Сэил эгчтэй ярилцах гэсэн юм"
Сэүн "Юу?"
Би "Ойлголоо, Сэүн аа түрүүлээд нөгөө хэдтэйгээ явж бай бид 2 араас чинь очъё"
Сэүн тийм ч дуртай биш байсан ч "зза" гэсээр гарч явав.
Инбёл гэнэт өвдөг дээрээ суугаад "Оннии уучлаарай үнэхээр уучлаарай таньд би үнэхээр муу юм хийе гэж бодоогүй өөрийгөө тийм зүйл хийсэндээ итгэж өгөхгүй нь" гэсээр уйлж эхлэв. Би ч гэнэт ийм үйлдэл гарасанд нь сандран түүн дээр очин босгоод "Би уурлаагүй болохоор зүгээр за юу одоо битгий уйлаад бас ийм үйлдэл гаргаад бай" гэж хэлэхэд Инбёл уйлсаар намайг тэврээд авав.
YOU ARE READING
[Completed] The taste of life
Romance~Миний биеийн эд эс бүхэн чамайг нэхэж, чамаар амьсгалдаг~
![[Completed] The taste of life](https://img.wattpad.com/cover/152885929-64-k225450.jpg)