•4•

12K 607 6
                                    

Хаалга онгойсоор Сэүн болон манай найзууд орж ирээд хэн нь ч юу ч дуугарахгүй хэсэг гайхширсан байдалтай зогоцгоов.

Сура "Кхммм тэгэхээр энд юу болоод байгаа юм"

Кай "Харж байгаачлан тэврэлдэж байна"

Хэри "Бурхан минь өнөөдөр ямар өдөр болоод Сэилийг эр хүйстэн биендээ хүргэж байгааг асууж болох болов уу"

Тэднийг хэлэхэд би сая ухаан орон Сэүнээс холдон үсээрээ гараа явуулан үл тооход бэлхүүсээр минь том хоёр гар орж ирэн, мөрөн дээр минь Сэүний толгой буулаа. Тэр намайг хойноос минь тэврээд байгаа хэрэг үү? Би түүний гэнэтийн үйлдэлд юу хийхээ ч үл мэдэн хамаг бие минь хөшин, хацар минь бага багаар халуу төөнөж байгааг мэдрэв.

Сура "Бурхан минь өнөөдөр чинь их юм үзэх нь ээ Мөсөн хатан Пак Сэил иччихлээ" гэж хэлэхэд бүгд инээлдэж эхлэх нь тэр.

Сэүн "Ичээж байгаа хүн нь та нар л байна ямар хэргээр шинэ хосуудын жаргалтай байдалд саад хийж зүрхлэв"

Би нүдээ эргэлдүүлсээр түүнийг хойш зөөлөн илэгдэн "Хэн хосууд юм"

Сэүн "Энд хоёулангаас нь өөр хосуудын тэврэлт хийгээд зогсож байгаа хүн байгаа юм уу"

Өөрийн мэдэлгүй хошуу минь бага зэрэг уншин би гоншигонрсон хоолойгоор "Битгий хүн ичээгээд бай" гэж хэлснийхээ дараа өөрийнхөө хийсэн үйлдэл бүүр хоолойныхоо өнгөнөөс хүртэл ичсээр урагш нөгөө хэд рүү харвал

Бэкхён "Хэн нэгэн нь намайг чимхээд өгөөч би яг зүдлээд байх шиг байна"

Сухо нуруулуу нь хүчтэй цохиход Бэкхён "Яаж байгаа юм чимх гэж байхад"

Сухо "Хэн тэгээд охин шиг чимхээд байж байдаг юм"

Кёнсүү "Ямартай ч бид зүүдлээгүй юм байна"

Кай "Амьхандаа чамайг дотор Сэилээс айгаад гачин амьтан байгаа байх гэж бодоод туслах гээд орж ирсэн харин ёстой бурхан минь хэлэх ч үг алга"

Сура "Олон жилийн өшөө хорсол тайлагдсаныг тэмдэглэх хэрэгтэй"

Залуус дор бүрнээ хашгаралдаж дэмжин гар гараа цохилцсоор гарч бид дахиад л хоёуланхаа үлдэв.

Би "Одоо тавь"

Сэүн "Тавьмааргүй байна"

Би "Би амьсгалж чадахгүй ухаан алдах юм шиг байна"

Сэүн сайн ойлгохгүй байгаа аятай нааш харахад "Би яаж амьсгалахаа мартаад байгаа болохоор" гэж зөөлхөн хэлсэн ч Сэүн сонссон аятай нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар "Тэгвэл гарцгаая" түүнийг гараа авахад би сая нэг гүнзгий амьсгаа авав.

[Completed] The taste of life Where stories live. Discover now