•73•

7.1K 410 83
                                    

• Сэил •

Хэдэн цаг өвдсөнөө ч мэдэхгүй нь ямартай ч маш урт хугацаа өнгөрсөн гэдгийг л мэдэж байв. Сүүлдээ эмч нараас Сэүнийг оруулж ирэхийг гуйсан ч миний бие сайнгүй байгаа тул тэд зүгээр л сонсоогүй мэт царайлж байлаа.

"Би төрж чадахгүй юм шиг байна эмчээ, хүмүүс ингэж их уддаггүй биздээ миний хүүхэд эрүүл байгаа биздээ"

Эмч "Одоо сүүлийн удаа ганцхан оролдоод үзье болохгүй бол хагалгаагаар хүүхдийг нь төрүүлэх болохоор санаа зоволтгүй" хэмээн намайг тайвшруулсан ч миний ухаан санаа орж гаран хамаг бие минь тамирдаж би дахиж дүлж чадах эсэхтээ ч эргэлзэж байв.

Ямартай ч хүүхдээ л төрүүлэх ёстой гэсэн чин хүслээр би хамаг хүчээ гарган дүлэхэд өрөөгөөр дүүрэн миний бяцхан охины хоолой цуурайтаж тэр дороо би уйлсан юм.

"Чадчихлаа шүүдээ, ээж минь ч бас ингэж зовж төрүүлсэн байхдаа намайг. Сэүн баярлах байхдаа" хэмээн олон зүйл бодон эмч нар ч намайг сайн байлаа хэмээн магтаж байв.

Яагаад ч юм зүрх минь хэтэрхий хурдан цохилоод чих шуугьж тэдний яриа сонсогдохгүй байгаа мэт сонин мэдрэмж төрсөнд би бага зэрэг айн арай гэж "Нөхрийг минь дуудаж болохгүйюу" хэмээн сувилагчид хандаж хэлэхэд миний хамгийн сүүлд сонссон зүйл "2кг400 гр хөөрхөн охинтой боллоо баяр хүргэе" гэх хоолой байсан юм.

Тэрүүхэн хэдхэн секундэд би яагаад ч юм өөрийгөө үхэж буйгаа зөн совингоороо мэдэрч дотроо "ядаж охиноо ганц харчих байсан юмсан, ганц үнсэх байсан юмсан, хэдий хожимдсон ч ээж болон аавдаа намайг төрүүлж өсгөсөнд баярлалаа гээд хэлчих юмсан, хамгийн сүүлд түүндээ Хайртай юунаас ч илүү хайртайгаа хэлээд охиноо сайн өсгөөрэй гээд сүүлийн удаа ганцхан үнсээд түүнийхээ царайг харах юмсан" гэсэн бодол л эргэлдэж би харанхуйруу чирэгдэн одов.

Эмнэлгийн өрөөн дэх Сэилийн нүднээс сүүлийн дусал нулимс нүдээ анихтай зэрэгцэн урсан дэрэнд шингэлээ.

• Сэүн •

Хүүхдийн уйлах чимээнээр нойр сэргэн бушуухан өрөөрүү нь гүйж орон энгэртээ тэврэв. Энэ бяцхан амьтан минь хорвоо дээр мэндлээд аль хэдийнээ сар гаруй хоножээ. Түүнд найруулсан сүүгээ халаан тэр хоорондоо бяцхан Сү гээ гартаа унагахгүйхэн шиг тэврэн зогсоно. Яг энэ үед хаалганд код хийн ээж орж ирээд бушуухан над дээр ирээд "Миний хүү сүүгээ халаачих ээж нь тэвэрч байя"

Би "Аав яасан?"

Ээж "Одоо орж ирж байгаа замаараа бяцхан ачдаа хувцас тоглоом аваад тэрийгээ зөөж байгаа байлгүй тиймээ" хэмээн хүүхэдтэй ч яриад байх шиг надтай ч яриад байх шиг.

[Completed] The taste of life Where stories live. Discover now