•29•

10.1K 443 10
                                    

Амралтын өдөр үд дунд босон гар нүүрээ угаачихаад эвшээлгэсээр доош буувал ээж гэрээ цэвэрлэж байлаа.

Ээж "Өглөөний мэнд унтаахай минь"

Би "Өглөөний мэнд, жоохон хүлээчих ээж би цайгаа уучихаад хийчихье"

Ээж "Үгүйдээ хонгор минь тухтай цайгаа уу, ээжид нь өөр хийх юм байх биш"

Би ч Сэүнтэй ярьсаар цайгаа уун утсаа тасалсны дараа түрүүнээс хойш миний хажуугаар эргэлдсэн ээж дахиад л нэг арчсан газраа арчихаар хүрээд ирэв.

Би ч нүдээ эргэлдүүлсээр "Ээж та наадхаа бараг таван удаа арчлаа, ямар нэгэн юм болооюу"

Ээж худлаа инээсээр "Өө тэглүү" гэсээр буцаж гарч байснаа буцан орж ирээд алчуураа ширээн дээр тавиад өөдөөс хараад суучихав.

Би "Та одоо намайг айлгаад эхлэлээ ээж"

Ээж "Сэилаа миний охин ээж нь юу ч болсон загнахгүй болохоор ээждээ үнэнээ хэлээрэй"

Би гайхсаар түүнрүү ширтэхэд ээж "Та 2 хамгаалалт хэрэглэж байгаа юу?" гэсэн асуултнаас болоод ууж байсан кофендоо хахчихав.

Би "Ээж юу яриад байгаа юм?"

Ээж "Ээж нь ойлгож байнаа энэ талаар хоёулаа өмнө нь ярилцаж байсан шдээ, та хоёрыг би шүүхгээгүй зүгээр л аюулгүй байдлаа хангаж байгаа талаар чинь асуух гэсэн юм"

Би салфтикаар ам хамраа арчсаар "Ээж бид хоёрын хооронд тийм юм болоогүй, хамгаалалт хэрэглэхээр зүйл болоогүй"

Ээж "Чи ээжээсээ юм нуугаагүй биз"

Би "Ээжээ би танд хэзээ ч худлаа хэлж байгаагүй бас таниас юм нууж байгаагүйг та мэдэж байгаашдээ"

Ээж "Бурхан минь би чамайг жирэмсэн болчихож гэж л бодлоо"

Би "Бурхан минь, та тоглож байгаа гэж хэлээч"

Ээж "Үнэндээ чиний сарын тэмдэг ирээгүй 2 сар болж байна, тэгээд чи ойрд их идээд хамраас чинь ойр ойрхон цус гараад заримдаа бүүр бөөлжөөд байхаар чинь л тэгж бодсон юм"

Би "Би хичээл гээд ерөөсөө анзаараагүй юм байна, нээрээ сүүлд 3 сард л ирээд тэрнээс хойш ирээгүй юм байнашдээ"

Ээж "Хоёулаа эмнэлэг орох хэрэгтэй гэж бодож байна маргааш ажлын өдөр явбал яаж байна"

Би "14 хоногийн дараа шалгалт боллоо тэрний дараа болоё оо ээж"

Ээж "Үгүй ээ эрүүл мэнд чухал тийм болохоор маргааш өөр тайлбар байхгүй ойлгосон уу"

[Completed] The taste of life Where stories live. Discover now