•72•

8.4K 370 15
                                    

Сэүн "Тийм биш шдээ"

Хэри "Тийм биш гэдгийг нь угаасаа мэдэж байна аа"

Чанёол "Үнэндээ Сэил жирэмсэн болоод бүр ч их үзэсгэлэнтэй болчихсон"

Нами "Тэрийг чинь жирэмсэн хүн яаж хүлээж авахыг мэдэж байна уу?"

Сэүн гараараа толгойгоо барин "Бурхан минь"

Өрөөнд орж ирээд орны толгой налан хэсэг сууж байгаад тольны өмнө очиж зогсов. Даашинзаа тайлаад харвал гэдэс минь маш их томорсон байх агаад гэдэс болон өгзөгний минь арьс бага зэрэг язарч судалтаж, үсээ боолтноосоо суллахад л гарт минь нилээд их үс унан ирэв.

Хэдий тэгсэн ч гэдэсрүү бяцхан гүнж минь өшиглөх төдийд саяны сэтгэлийн зовинол алга болж нүүрэнд минь инээмсэглэл тодрох нь тэр.

Би түүнийхээ өшиглөж байгаа газарт хуруугаараа хүрэн түүнтэйгээ инээмсэглэн тоглож байх үед хаалганд түлхүүр эргэх дуулдан удалгүй Сэүн орж ирэхэд би тэрхэн хугацаанд гэдсэндээ мэдэрсэн аз жаргалдаа умбан түүнрүү инээмсэглээд "Манай Сү сахилгагүйтэж байна"

Сэүн алхаж ирээд гэдэстэй минь зэрэгцэн өвдөглөөд гэдсэнд минь ойртон "Аавын охин ээжийгээ өвтгөөгүй биздээ, өвтгөж болохгүй шүү" гээд үнсэв. Дараа нь босоод нүдрүү минь хараад "Лии~ намайг уучлаарай чамайг би өөрөө ч мэдэлгүй их гомдоочихлоо намайг ч---"

Би инээмсэглэн "Зүгээрдээ би дахиж энэ талаар бодохгүй ээ зүгээр уучлалт гуйхаар зүйл биш шүүдээ айлын эхнэр болчихоод чамаас өдөр шөнөгүй хүсэхгүй байхад чинь тийм зүйл гуйх хэрэггүй байсан юм"

Сэүн түүний эхний хэдэн үгийг сонсоод тайвшрах мэт болсон ч төгсгөлийн хэдэн үг зүрхийг нь базаад авах шиг л мэдрэмж төрүүлэв.

Сэүн "Ли битгий ингэж ярилдаа, би үнэхээр чамд ингэж тусаж байгааг мэдсэнгүй ээ надад хүүхдээ эход харуулах болгонд толгой нь доошоо харчихсан юу юугүй гараад ирэх гэж байгаам шиг харагдаад тэгээд тэгж байхад хүүхдээ гэмтээчихвий гэж бодоод бас хажууд нь чи минь байнга л ядраад их унтаад байхад улам ядраачихна гэж бодоод тэрэндээ бүүр итгээд ийм юм болчихлоо гомдоосонд уучлаарай"

Би "Ойлгож байна аа зүгээрдээ" гэж хэлэн орны хажууд байсан цүнхээ аван дотроос нь унтахдаа өмсөх юм хайхаар цахилгааныг нь онгойлгосон ч Сэүн шүүрч аваад "Харьцгаая тэгэх үү, хариад тухтай ярилцъя зүгээр л уурламаар байгаа бол уурлаад дотроо тэвчээд байлгүй намайг хараамаар байвал хараагаад уур чинь гарч байвал хамаагүй намайг цохилдоо тэгэх үү, битгий зүгээр юм шиг байгаад бай би чамайг мэднэ шдээ хайраа"

[Completed] The taste of life Where stories live. Discover now